http://www.zoofirma.ru/

ХАРУУСАЛ
Хүй дарсан чулуугаа
Харийн гараар хөндүүлчихээд
Хэний өмнө нутагтай гэж
Хэлэх юм бэ бид


Эхэс булсан шороогоо
Эрдэнэстэй нь хомхойрч идчихээд
Эрлэгийн үүдэнд очоод
Юу гэж өчих вэ бид
Сэтгэлээр дутсан эх орон минь
Шимширч бодлоо хураагаад
Дусал хур ч хайрлахгүй
Шийтгэж байна даа тэнгэр
Цангасан чулуу үхэж
Элс болон унахад
Нулимсаар усалж гашуудсан ч
Нутаггүй болно хөөрхийс
Хэзээ хаана төрсөнийг
Бурхан ч гэрчилж чадахгүй
Хожим өөрсдөөсөө нэхээд ч
Аниргүй хоосон үлдэхвий дээ
Н.Дэлгэржаргал