Уншиж байна...

Монголчууд эртнээс өндөр уул, овоо тахилгат овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэж, хормой бэлээс буюу барааны газраас сүслэн дээжээ өргөж ирсэн байдаг.
Бурханы шашныг муучлан доромжилж, нийгэмд буруу ташаа ойлголтыг өгч байсан соц үеийн суртал ухуулга шиг эмэгтэй хүнийг дорд мууд үзэх, эр хүн илүү гэж үзэж буй хэрэг огт биш юм.


Ухаалаг хэрсүү өвгөд маань байгаль эхийг шинжин таньж, ажигч ухаанаараа уул овоог босгодог газар нь цахилгаан соронзон орны нөлөөлөл болон салхины хуйлрал их, агаарын даралт сийрэг учир тэнгэр газрын савслагад үргэлжид дээш доош таталцан үелзэж байдаг гэдгийг мэддэг байсан тул газрын сүрд дарагдахаас сэргийлж бүсгүй хүн гарахыг цээрлэж иржээ.
Энэ хорио цээр нь дараах хэд хэдэн шалтгаантай юм.
1. Бүсгүй хүний бие, байгалийн зохицол нь бүстэй хүнийхээс ихээхэн өөр, эмзэг байдаг.
2. Газрын сүрд дарагдах юмуу өндөр газрын эрчимд цохиулан ирээдүйд үр хүүхдээ тээх саванд хий хургах, хожим тэр нь үр хүүхэд тээх, төрүүлэх цагт гэм болохоос сэргийлж байж.
3. Газрын сүрд дарагдсан буюу дайруулсан бүсгүй хүний яс хэврэгших гэм байх ба төрж нярайлах цагтаа гэм гажиг учрахаас сэргийлсэн ухаан байжээ.
4. Өндөр уул, овоонд бүсгүй хүн гардаггүй нь ямар нэгэн хийморь лүндаа, бүстэй хүнийг илүүд бүсгүй хүнийг дорд, бузар муу гэж үзсэн хэрэгтэй огт хамаагүй бөгөөд ажигч хэрсүү өвөг дээдэс минь олон зууны туршид байгаль эхээ ажиглан таньж мэдсэний үндсэн дээр дагаж мөрдөж ирсэн, цэвэр энэрэл нигүүсэл, өрөвч ухаанд тулгуурласан хорио цээрийн ёсон юм.
5. Угаас бурханы шашинд эх хүнийг туйлын дээр хүндлэн үздэг бөгөөд дорд муу заяатай гэдэг бурханы ном сургаал огт байдаггүй ба цэвэр соц.нийгмийн үед үзэл суртлын зорилгоор муучлан харлуулж ирсэн үзэл суртлын улбаа, эндүү ташаа ойлголт юм.
Учир иймд Монгол эмэгтэйчүүд өндөр ууланд гарах, овоо тахилгад биечлэн оролцохгүй гэр орноосоо, эсвэл тухайн уулын хормой бэлээс дээж юугаа өргөж иржээ.




Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/