http://www.zoofirma.ru/

Хүүхдэд нэр хайрлах ёс нь эрт үеэс их нарийн учир жанцантай байжээ. Монгол хүн өдөр, гаригийн сайныг харж өлзий дэмбэрэл, эрүүл энхийг билэгдэн нэр өгдөг байжээ. Лам багшаасаа нэр гуйна. Нэр өгөх үүрэг эцэг хүнд оногддог. Нэрийг дараах хэдэн чиглэлээр өгдөг.

 

1. Төрсөн жилээр нь билэгшээж нэрлэнэ. Хулгана, туулай, луу, барс...

2. Төрсөн гарагаар нь нэрлэнэ. Даваа, Мягмар, Буд...

3. Төрсөн сар гараг хоёрын тохиолыг баримтлан нэрлэнэ. Санчир, Эрхэс, Марал... мэт

4. Од гаригийн тохиол баримтлан нэрлэнэ. Саран, Нархан, Хишиг, Мөнгөн гэх мэт ...

Хүүхдэд нэр хайрлахдаа хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзаж байсан баримт бас байна.

Бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байв. Мөн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ нэр өгөхдөө маш их учир жанцантай ханддаг байжээ.

Цэцэг, Навч болсон нэрийг хуучцуул өгөх тийм дуртай биш. Улирлын чанартай, амархан хагдарч унадаг тул богино наслана гэж үздэг байв.

Түүхэнд нэрээ дуурсгасан алдарт хаад, тэдний үр садангийн нэр өгөхөөс цээрлэдэг байж. Энэ нь нэгд их хаадаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүндэднэ гэж үздэг байв. Гэтэл өнөөдөр бие биентэйгээ барьцаж байгаа юм шиг олон Тэмүүжин, Чингис, Өгөөдэй, Ану, Мандухай нар бий болсон байна. Ёс уламжлалаа мэдэхгүйн уршиг энэ юм.

Дээр үеийн хүмүүс хүүхдэдээ Лувсан, Дулам, Бадам гэх зэрэг түвд нэрийг өгөхийг чухалчилдаг байж. Ийм нэрийг нас урт, бие эрүүл, бөх бат, хувь заяа сайн байхын билэгдэл гэж үздэг байв. Хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэнэ.

/Хань/