http://www.zoofirma.ru/

Бид Монголчууд, мөнх тэнгэрийг шүтэх ёстой гэдгийг хамгаас илүү мэдэрсэн хүн. 1990 оны Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Чингис хааны зурах эрх чөлөөгөө олсон гэж Р.Лхамсүрэн гуай бахархан хүүрнэж яриагаа эхэлсэн билээ.

 

Түүний уран бүтээлийн дээд оргил бол Хэнтий аймгийн Хөдөө аралд босгосон Монгол олон овгийн тамгийг хөшөөнд тусгасан гэрэлт хөшөөг бүтээсэн билээ. Тэр хөшөөнд Монгол овгийн 500 орчим овгийн тугийн тамгийг дүрсэлж босгосон юм. Эрдэмтэдийн судалгаанд ороогүй 3 тамгыг тэр хөшөөнд нэмж байсан түүхтэй. Энэ үед овгийн тамгийг судлахад их цаг зарцуулсан билээ.
Мөн Улаанбаатар хотын сүлд, тугны төслийг хийж анх яригдаж Улаанбаатар хотын АДГЗ-ны дарга Алтангэрэл, МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Пүрэвдорж гуайд танилцуулж байсан түүхтэй. Хан гарьдын зураг бүхий сүлдийг 1994 онд хотын Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж батлуулж байсан юм.
Мөн төрийн есөн цагаан тугийн зургийн төслийг бүтээсэн билээ.
Би баруун Алтай, 4 ойрдын гаралтай, үг гарвалтай хүн юм. Хөвсгөлөөр хойт зүгт нүүдэлж, улмаар монголд орж ирсэн юм. Эртний уг гарвалаар урианхай хүн болж таарсан. Манайхан Баатар буюу Баатад овгийн улс юм. 1990 онд нэг өвгөн ирж, манайханы угийн бичиг авчирч өгч байсан сонин түүхтэй.
2010 оноос хамт олон Мөнх тэнгэр шүтлэгчүүдтэй уулзлаа. Монгол бөөгийн судлаачид, удган зайрангуудтай танилцаж, Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдтэй танилцаж явна.
Түүний уран бүтээлл нь Хүннү Сүннүгийн үеэс өнөөг хүртэл хүртэл түүхийн улбааг багтааснаараа онцлоготой. Р.Лхамсүрэн гуай “Мөнх тэнгэр-Зөн билиг” сэдвээр уран бүтээл туурвиж уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байжээ.
2012 онд Р.Лхамсүрэн гуай МБНЭ-ийн Дээд хуралдаанд биечлэн оролцож, бөөгийн нэгдсэн анхны байгууллагыг байгуулахад оролцож явсан түүхтэй. Тиймээс МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн зүгээс чадах бүхнээ зориулахаа илэрхийлсан билээ.
МБНЭ-ийн санаачлан байгуулж байгаа Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулж байгаа тухай мэдээлэл өглөө. Тэрхүү цогцолборт Р.Лхамсүрэн гуайн бүтээлээс байрлуулах боломжтой байгаагаа илэрхийлсэн юм.

Д.Хүрэлбаатар