http://www.zoofirma.ru/

Музейд:

- Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
- Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
- Их Монгол Улс;
- Монголын Их эзэнт улс;
- Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
- Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
- Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.


Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Азид алдартай Лениний музейн эрхлэгч хийж байсан бөгөөд мөн ази тивд алдартай Чингис хааны музейг нээх хувь түүнд тохиожээ.
ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ МАНДТУГАЙ...
Өнөөдрийн гол трэнд асуудал, үйл явдал бол Чингис хааны музей байлаа. Ард түмэн түүх соёлоороо бахархам сайхан үйл явдал гэхээсээ эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Тухайлбал Солонгос улс түүх соёлоо кино урлагтай холбож бусад орныг "эзлэн түрэмгийлж" байгаа билээ. Тэд түүхээ таниулах зорилгоор хоол ундаанаас өгсүүлээд хувцас хунараа хүртэл бусад оронд худалдах жишээтэй. Чингис хааны музейд 11 мянган үзмэр тавигдсан, нэг хүн үзээд явахад 7-8 цаг болно гэсэн тооцоо бий. 2000 гаруй жилийн түүхтэй Хүннү болон Эзэнт гүрний түүх аргагүй том. Тун удахгүй дэлхийн кино урлаг Чингис хаан, Их Монгол улсын түүхээр амьсгалах болов уу. Монгол Улс энэ утгаараа бие даасан Соёлын яамтай болж хууль гарган энэхүү музейн эх үүсвэрийг тавьсан байдаг. Монголчуудын түүх дэлхийд тод ул мөрөө үлдээсэн бахархам түүхээ гадны зочид төлөөлөгч үзүүлж боломжтой болов. Зүгээр нэг музей биш эдийн засагт нөлөө үзүүлэхүйц (үйлдвэр нээгдлээ) арга хэмжээ байв шүү.

Б.Жаргалсайхан (Буянгийн)

Өнөөдөр Чингис хааныхаа музейн нээлтэнд оролцож магнай тэнийв. Сайхан болжээ. Үзмэрийн чанар чансаа, дэглэлт үнэхээр сайхан. Хүмүүсийн магтдаг Бээжингийн төв музейгээс илүү юу гэхээс дутах юм алга. Аугаа дээдэстэйгээ мэдрэх шиг боллоо. Музей төдийгүй соёл ш/у, соён гэгээрлийн төв, улс үндэстний бахархал, бишрэл хүндэтгэлийн ордон, их хаад, дээдсийн шүтээн цогцолбор болжээ. Ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуайтай таарч, гар барив. Сонгуулиар нь би сөрөг байр суурь баримталсан, бүр хоржоонтойхон шүлэглэж ирээд жаал эсэргүүцэж билээ. Гэтэл тэнэгэр эр юм, нүүр дүүрэн сайхан учрав . Энэ хүнд үед монгол улсад үнэхээр аугаа үйлс бүтээж чаджээ. Аугаа бүтээн байгуулалтыг биширч, догдолсон түүхч, архивч, археологич, музейнхэн нээлтийн ёслолийн үед сэтгэл тэнэгэр, баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл хорогдсоор сая л гэрээ зүглэлээ.

Хоролдамба Дамдинсүрэн (Ph доктор)

 

311168334_420186866955520_933156932002478892_n
311168334_420186866955520_933156932002478892_n
zxc1156
zxc1156
2
2
311127053_420186160288924_8741421081695902148_n
311127053_420186160288924_8741421081695902148_n
Previous Next Play Pause
311168334_420186866955520_933156932002478892_n zxc1156 2 311127053_420186160288924_8741421081695902148_n