Уншиж байна...

Билэгийн Дамдинсүрэн: "Хэнтийн өндөр ууланд" хөгжмийн зохиолд байгалийн тэр их элбэг, бэлэн уянгыг би зөвхөн ноотлож орхисон хэрэг. Хан Хэнтийг даваагүйсэн бол хаанаас ийм зохиол төрөв гэж. Ер нь тэгээд уран бүтээлч хүн суурин байдалд юм хийнэ гэдэг явцгүй.


Тэр жил Өмнөговийн "Ёлын аманд" очлоо. Сэтгэл их хөдөлжээ. Жаал тухтай үзэх юм бодсон чинь юу юугүй явах болцгоов. Мөсөн дээгүүр нь битгий яв, цөмөрнө! хадруу нь битгий зүтгэ, нурна шүү ч гэх шиг тэгээд дорхноо буцацгаасан. Хүний унаанд дайгдаж яваа хүн яалт ч үгүй. Уг нь халуун зунаар хадаалсан тэр их мөсөн дээр нь гишгэж үзсэн бол уран бүтээлийн онгод төрөх л байсан даа. Юмыг нүдээр үзэж, хөөрч догдолж хийгээгүй болохоор заавал дутах шиг санагдаад байдаг. Зөвхөн оюун билгээрээ "зодоод" хийчихээр тэгдэг биз.
Дөчин зургаан оны зун Баянтүмэн рүү нисэж явлаа. Онгоцны цонхоор харахад нэл их ой хөвч цэнхэртэнэ. Хэнтийн нуруун дээгүүр нисэж яваа нь тэр аж. Нисээд л, ой хөвч үргэлжлээд л байх юм. Мөн ч баян дэлгэр хангайяа гэж бодогдож байна. Хожим хойно ч гэсэн бодоод л явдаг байлаа. Тэгтэл 47 оны хавар даа. Дэлхийн залуучуудын оюутны анхдугаар их наадамд бэлтгэх хөлтэй их ажил эхлээтэхлээ. Надад нэг үүрэг ноогддог юм байна. Хийлийн гоцлол дан хөгжмийн зохиол бичих юм боллоо доо. Тэгсэн нөгөө Хэнтийн их ой, хөвч, нуруун дээгүүр нисэж явахдаа үзсэн харсан, төсөөлөн бодсон бүхэн орж ирээд болдоггүй. Бичлээ. Олон сар тунгааж явсных ч юм уу нэг их "зовоолгүй" шиг гараас гарчихдаг юм байна. Би Алтайг наашаа цаашаа олон давсаан. Сайхан уул, юм хийе гэж бодсон үе ч бий. Гэтэл гараас гарсан юмгүй л байна. Заавал уран бүтээлд ч гэлтгүй ямарваа юманд сэтгэл шингэсэн байх учиртай. Сэтгэл л дутвал олигтой бүтээл болохгүй...
|"Хөдөлмөр" сонины сэтгүүлч Ц.Чимиддоржтой хөөрөлдсөн ярилцлагаас нь тоймлов|

Chinzorig Uranzaya

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/