Уншиж байна...

Жааханмаамын Сэнгэдоо /1888-1968/

Дарьгангын алдарт дархчуудын томоохон төлөөллүүдийн нэг нь Ж.Сэнгэдоо дархан билээ. Тэрээр 1888 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн.1908 он буюу 20 настайгаасаа эхлэн алт мөнгөний дарханы урлалыг туурвиж эхэлсэн.Тэрээр мөнгөн урлалд шүр, сувд, есөн эрдэнийн чулууг өөрийн хийц, арга барилаараа үлгэрлэж, урладгаараа бусад дархчуудаас онцлогтой.

Сэнгэдоо дархны бүтээлд 12 жил, 4-н хүчтэн,эвтэй 4-н амьтан, хос луу болон бусад уламжлалт хээ угалзуудыг чөлөөтэйгөөр зохиомжлон зузаан мөнгийг нэвт цоолборлож, нарийн тансаг өвөрмөц хийцийг хөглөн гаргадаг байна. Энэ хэлбэр хийцийг тод шингээсэн хутга Аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Энэхүү хэт хутганы онцлог нь хуйныхаа нэг талд 12 жил, нөгөө талд нь найман тахилыг мөнгөөр урлаж алтаар шарсан.Хутганы хуйны дээд талд амаа ангайж буй хос лууг хөдөлгөөнтэйгөөр урлаж алтадсан. Бэлэн дээр том том шүрнүүдийг шигтгэж өгснөөрөө онцлогтой бүтээл юм. 1996 онд зохиогдсон “Монгол дархан-96” үзэсгэлэнд оролцоод “Дахин давтагдашгүй хийцтэй бүтээл”-ээр шалгарсан.

Эх сурвалж http://www.info.mn

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/