Уншиж байна...

Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг.

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно.

Халимагийн тухай хуучны материалуудыг уншиж суухдаа би заримдаа маш сонирхолтой хийгээд одоо бараг мартагдсан олон зүйлийг олох юм. 1879 онд польш гаралтай Оросын стаситикч Бентковскiй I.В. "Ставрополь мужаар нүүдэллэн амьдардаг халимаг, ногойчуудын хүүхдээ хэрхэн өсгөдөг тухай" гэсэн нийтлэл хэвлүүлжээ.

найраг, юу яруу найргийн утгыг ойлгох
Шүлэг яруу найрагчийн хувьд олон яруу найраг байдаг. "Wordsworthworth" хэмээх яруу найраг нь "хүчирхэг мэдрэмжийг аяндаа бий болгодог"; Эмили Диксоны "Хэрэв би ном уншиж, энэ нь миний биеийг маш хүйтэн болгож чадахгүй бол гал дулаацаж чадахгүй болохоор би үүнийг яруу найраг гэдгийг мэднэ." Дыlan Томас энэ яруу найргийг тодорхойлсон: "Яруу найраг бол намайг инээх, уйлах, эсвэл бүдгэрүүлэхэд хүргэдэг, миний хөлийг мушгин гуйвуулдаг, юу хийхийг хүсдэг, юу ч юм уу, юу ч хийхгүй болгосон юм."

XIII-XIV, XVI зууны үед холбогдох хэд хэдэн занданшуулсан шарил олджээ. 1932 онд Хэнтий аймгийн Норов-Дадал
сумын ардууд тус сумын хойд зах нутаг айл нутагладаггүй зэлүүд газарт буй Түнхэн уулын зүүн суганд нэгэн чулууны хөмгөөс эсгийд хийсэн эмэгтэй хүний занданшуулсан шарил олдсоноос гадна тус аймгийн Дэлгэрхаан сумын Хүйтэн хошууны хадны оршуулга, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн хадны оршуулга, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэц уулын хадны оршуулга, мөн аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Нартаас хадны оршуулгууд илэрчээ.

 

Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Энэ тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, мөн агнуурын олзыг ёслон тэмдэглэх зан үйлийн ёслол, агнуурын бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.

Монголчуудын найр хурим, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй байдаг монголчуудын хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/