Уншиж байна...

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болсон үндэсний уламжлалт их бояр наадам ойртож, Монголчууд хуруу даран хүлээж байна. Эрийн гурван наадмаар хэдэн өдрийн турш ширдэгэн дэнжийг хотойтол, шинэхэн дээлээ гандтал нааддаг монгол түмний энэ их баяр цэнгэл нь асар их цаг хугацаа, орон зайг туулан иржээ.

 Адууны тухай .

1. Одоогоос 60 сая жилийн өмнө анх морь үүссэн ба түүний зоологийн нэр Эогиппус (Гэгээн морь) гэж байв.
Тэр маш өчүүхэн ердөө 5 килограмм 35 см өндөртэй байжээ. Эогиппус урд хөлөнд дөрвөн сарвуу харин хойд холдоо гурван сарвуутай байв.
2. 4000 жилийн тэртээ манай эринд Дундад ба Дорнод Востокт морийг бурханы гэсгээл хүртэгч хэмээн үй олноор алж устган Кавказад мориор өргөл өргөдөг еслол байсан нь 19 р зуун хүртэл үргэлжилсэн байна.
3. Адууны үнэрлэх сонсох харах амтлах хөгжил бусад амьтдаас илүү ч дасан ээнэгших чадвар хамгийн өндөр учир үхтлээ эзнээ дагадаг аж.
Цусны үнэрийг холоос ялгаж үнэрлэдэг учир хийрхэж тавгүйддэг, өөрийг нь хамгийн их хайрладаг хүнийхээ гараас амттай юм иддэг нь түүний нууцлаг 6 дахь мэдэрхүйтэй холбоотой гэнэ.
Исламчууд Хадисын галт цагаригийг хүзүүндээ зүүж ирсэн бурханы илч,
Мухамед бурханы элчээр шүтдэг бол
Деметр бурханыг хар гүүний толгойн хэлбэртэй гоёлоор гоёдог байв.
Морийг төрийн сүлдэндээ дээдэлдэг орон бол бидний эх орон Монгол билээ.

XIII-XIV, XVI зууны үед холбогдох хэд хэдэн занданшуулсан шарил олджээ. 1932 онд Хэнтий аймгийн Норов-Дадал

сумын ардууд тус сумын хойд зах нутаг айл нутагладаггүй зэлүүд газарт буй Түнхэн уулын зүүн суганд нэгэн чулууны хөмгөөс эсгийд хийсэн эмэгтэй хүний занданшуулсан шарил олдсоноос гадна тус аймгийн Дэлгэрхаан сумын Хүйтэн хошууны хадны оршуулга, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн хадны оршуулга, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэц уулын хадны оршуулга, мөн аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Нартаас хадны оршуулгууд илэрчээ.

Дундад зууны үед шашны өндөр зэрэг дэвтэй, эрдэм мэдлэгтэй лам хүмүүс суугаагаараа нас бардаг байжээ. Нас барсны дараа занданшуулах юмуу чандарлах зэргээр оршуулдаг байна. Занданшуулах ёс нь дотроо өөрийн эрхтэй, өөрийн эрхгүй гэсэн хоёр янз байдаг. Өөрийн эрхгүй гэдэг нь тухайн хүн амьд сэрүүн байхдаа “намайг занданшуулаарай” гэж гэрээслэх, эсвэл өөрийн эрдэм чадлаар биеэ ариусгаж, өөрийгөө занданшуулах сэтгэлийн хүчийг олж чадаагүй хүнд хэрэглэдэг арга юм. Энэ аргыг ихэвчлэн хаад, ихэс язгууртнуудыг оршуулахад хэрэглэдэг. Тусгай аргаар тухайн хүнийг бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохир юмнуудыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулахыг хэлдэг. Энэ аргыг ялангуяа дорно дахины орнууд илүү хэрэглэдэг бөгөөд монголын шашны ихэс дээдсүүдийг ингэж занданшуулжээ. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг. Өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан хүмүүс байдаг бөгөөд ингэж өөрийгөө хатааж занданшуулсан шарилаас ямар ч эвгүй үнэр гардаггүй байна. Учир нь сэтгэлийн ариусалд хүрсэн учраас бие нь ямар ч хор хөнөөлгүй болсон байдаг. Тийм ариусалд хүрсэн хүний шарилаас гарч байгаа бүх зүйл сайн сайхан байдаг учраас суварганд хийгээд сүм дуганы шүтээн болгон залдаг.

Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм музейд ард түмэнд Чойжин лам гэж алдаршсан Лувсанхайдавын занданшуулсан шарил хадгалагдан байдаг. Түүнийг цогцосыг улсын сангаас 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулан тэр хэвээр нь тусгай дуганд хадгалан агуулжээ.

Эрхэм зургаан зүйл:
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Монгол айлын дөрвөн чухал ёс:
1. Эцэг эх асралтай
2. Эх энэрэлтэй
3. Дүү бишрэлтэй
4. Хүү тахимдуу

Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
Гадаах ажлыг эр нь мэднэ
Гарах орохыг эм нь мэднэ

Бөө буухтай төстэй түвдийн бөөгийн “бомбо” шашны зан үйлээс өвлөн авсан шарын шашны нэгэн төрөл зүйл болно. Түвдээс монголд орж ирсэн юм. Бөөгийн шүтлэгтэй ижил төстэй зүйлүүд нийлээ олон байдаг. Хувцас зарим нэг зан үйлийн хувьд ялгаатай боловч онгод сахиус буулгаж байгаагаараа ижил юм. Зөвхөн төрийн үйл хэргийн төлөө буух, айлын үйлийн төлөө буух гэж хоёр янз буудаг. Чойжин буухын өмнө 7хоног цээр хийж ЖОЛХ хэмээх номыг уншиж бэлгтэдэг байна. Монголын хамгийн сүүлийн шашин төрийн чойжин нь VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдав байжээ...

Нийт үсэг бичгийн түүхийг үзвэл дэлхийн олон бүс нутагт “руни” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж үздэг ажээ, Үүнд: Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж үздэг бөгөөд ерөнхийд нь Скандинав-Германы “руни” гэж, Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг ба ерөнхийд нь Түрэгийн “руни” гэж нэрлэж заншсан ажээ.

Төв Азийн нүүдэлчдийн “руни” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэлтэй гэж үздэг үзлийг олонхи эрдэмтэн зөвшөөрч байна.

Монгол дээл

Ханз торгон гадартай
Халиу булган нударгатай
Хоргой саа эмжээртэй
Ханцуй ташаа тавиутай
Хаана ч өмсөхөд тохиромжтой
Халхын гоёл Монгол дээл
Үйтэнхуараар өнгөлсөн
Үстэй хургаар доторлосон
Өнгийн торгоор хажсан
Үнэхээр сайхан Монгол дээл

“Оюунтүлхүүр”
Оюунтүлхүүр хэмээх уг сургаал нь дугаар зуунаас уламжлан өнөөдөр хүртэл хадгалагдан ирсэн юм. Энэ нь Чингисийн цадигтай мөн чанараараа адил. Үүнийг бас Чингис хааны бүтээл гэж үздэг. Хувьсгалаас өмнөх хаад ноёд, түшмэл, язгууртан, бичээч нарыг хүмүүжүүлдэг зохиол байжээ. Цаг хугацаанд олон хүний гар дамжин аясанд янз бүрийн нөлөө орсон.Тухайлбал: Шарын шашны нөлөө нь

Бусад мэдээ

Mar 12, 2024 91

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/