Энэ өдрүүдэд МБНЭ-ийн төлөөлөл Бээжин хотод байсан билээ. Бээжин хотын хөгжлийг харуулсан зургийг та бүхэнд толилуулж байна.
Бээжин хот нь БНХАУ-ын нийслэл хот бөгөөд дэлхийн том хотуудын 3-т эрэмбэлэгддэг бөгөөд дэлхийн алдартай хотуудын нэг юм. Тус хот нь Хятадын хойд хэсэгт байрладаг, 16 хотын, хотын захын болон хөдөөний дүүргүүдээс бүрддэг.
Бээжин бол хүн амаараа 2 дахь том хот бөгөөд Шанхай хотын хойно ордог ба улс төрийн, соёл боловсролын төв болсон газар юм. Ихэнхи төрийн эзэмшлийн томоохон компаниудын төв байдаг ба өндөр хурдны зам, галт тэрэг болон хурдны галт тэрэгний сүлжээний гол төв нь юм. Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудал нь зорчигчдын ачааллаар дэлхийд 2-т ордог юм. Хотын метроны сүлжээ нь дэлхийд хамгийн урт бөгөөд ачаалалтайгаар тооцогддог.
Агуу цагаан хэрэм нь Бээжингийн хойд хэсэгт байрлалтай бөгөөд тал газрын нүүдэлчин ардын дайралтаас болгоомжилж баригдсан байдаг.
Бээжин хот нь дэлхийн алдартай эртний нийслэл хотуудын нэг юм. Бээжин хот нь 21р зууны гайхалтай өөрчлөлтүүдийн нэг болсон хот яах аргагүй мөн билээ. Бээжингийн аялал жуулчлалын салбар нь 1978 оны эдийн засгийн шинэчлэлээс хойш сайжирч эхэлсэн ба одоо дэлхийн хамгийн их жуулчид зорьдог хотуудын нэг юм.
Д.Хүрэлбаатар

























