Уншиж байна...

Эрхүү хот явах замаас огцом зүүн зүг эргэн ОХУ-ын буриадын Түнхэн аймгийн нутгаар аялж, аялал жуулчлалын томоохон төв Аршанд хүрч ирлээ.
Аршан бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн цогцолбор газар билээ. Хурц шовх ороотой өвөрмөц байрлалтай хүний анхаарал татсан өвөрмөц тогтоцтой байгалийн газрууд аялагчдын анхаарлыг татна. Хэнгэрэг гол түүнийг дагасан усан хүрхрээ, уулын усны хүчирхэг чимээ чихэнд одоо хүртэл хадаатай байна.
Энд олон төрлийн рашаан байдаг. Рашааныг даган шавар эмчилгээ ч байна. Халуун, хүйтэн рашаан өьчнийг сэдрээж, дараа нь эмчилнэ.

Энэ бол байгалийн гайхамшиг юм. Халуун рашаан түшиглэн байгуулсан усан эмчилгээнээс гад на, бассейн, хүүхдийн болон насанд хүрэгчдэд зориулсан тоглоомын газар байгуулжээ 
Рашааныг даган сувилалын болон амралтын газрууд байрлана. Янз бүрийн үйлчилгээтэй, зочид буудал, амрагчдын өрөөнүүд байрлалаас хамааран өөр өөр үнэтэй байна.
Аршаны эргэн тойронд бөөгийн онгодын эх оршихуй байрлана. Арван гурван алтайн нэгэн оргил Дулаанхан хайрхан оршино. Тэрхүү хайрханыг тойрог эзэн Чингис хааны түүх оршиж, түүх домог яригдана. Монголын нууц товчооны үйл явдлууд өрнөнө. Монголын түүхийн нэг чухал өгүүлэгдэхүүн Жамухын амьдралын эцэс энд өрнөжээ. Түүнтэй холбоотой түүхэн газрууд байдаг.
Их зохиолч Д.Нацандоржийн “Миний нутаг” шүлгийн “Хэнтий, Хангай, Сояаны өндөр сайхан нуруунууд”-ын нэг Саяаны хайрханыг үзэх болно. Нүд баясгах, чихэнд чимэг болсон олон уул, ам, хүрхрэн архирах голын ус, домог энд оршихуй ажээ. Монголын бөөгийн түүхийг өгүүлэн уул, ус, савдаг, лусын олон зүйл ч өнөөдөр түүх болон бидэнд иржээ.
Түүх домог болон яригдах Чингисийн ширээ энд байдаг. Монголын олон бутарсан аймгуудын түүх энд төгсгөл болон өрнөж, Жамух амиа тавьсан газар бий. Түүхийн энэ сургамж монгол бөөг задлан, том том хоосон нэртэй бөөгийн жижиг сажиг байгуулга болгон задлаж буй нэр төр хөөгчдөд их зүйлийг сануулна. Тэд энд, тэнд хэдэн хүн цуглуулж тахилга хийхээс өөр үр дүн харагдахгүй байна. Энэ бол бөө нарын байнгын хийдэг, ердийн л ажлууд билээ. Түүхийн өмнө бидний нэгдэлийг задлах үйл хийгчдэд энэ газар хатуу, догшин байх болно. Тэгээд ч түрүүчээсээ гэсгээл хүртсэн нь бий. Монголчууд нэгдмэл байхдаа хүчтэй байсныг ямагт сануулах энэ газар ийм л түүхийн санамжийг бидэнд өгүүлж байлаа. 

 

DSC_2863
DSC_2863
z6065
z6065
20190520_141649
20190520_141649
20190520_143441
20190520_143441
20190520_144611
20190520_144611
20190520_144730
20190520_144730
20190521_132710
20190521_132710
20190521_181856
20190521_181856
20190521_185342
20190521_185342
20190521_230510
20190521_230510
20190521_230958
20190521_230958
20190521_232850
20190521_232850
20190522_174811
20190522_174811
DSC_2860
DSC_2860
Previous Next Play Pause
DSC_2863 z6065 20190520_141649 20190520_143441 20190520_144611 20190520_144730 20190521_132710 20190521_181856 20190521_185342 20190521_230510 20190521_230958 20190521_232850 20190522_174811 DSC_2860

 

МБНЭ-ийн бүрэлдэхүүнд Аюуна, Андрей хоёр сэтгэл гарган тусласны хүчинд хэдэн өдөр байгалийн сайханыг үзэж, маш сайхан амарч хүч сэлбэлээ. Тэд бидэнд боломжтой бүхнээр туслалаа.
Андрейгийн хийсэн гарын шорлог их амттай байсан. Орой цугларан ертөнцийн сониныг хүүрнэн, адал явдлыг ярилцах мөч мардагдашгүй. Түүхээр баялаг, уулсаар аялан байгалийн сайханыг үзэхэд хүч сэлбэн байсан өдрүүд юутай сайхан байв, бас мардагдашгүй билээ

Бусад мэдээ

Feb 14, 2024 506

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/