Уншиж байна...
 Монгол Улсын их хурал Шарын шашины баярыг Монгол Улсад  амралтын өдөр болгох шийдвэр гаргаж буй өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон түүхэн үйл явдал болов. Маш сонирхолтой үйл явдал тохиов. 
Энэ бол МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон хоёр дахь тохиолдол билээ. Анх 2016 онд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Галт МБНЭ, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаагийн Онгодын өргөөнд зочилж байсан билээ.
2019 оны 10-р сарын 23-ны өдөр  АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочилсон түүхэн үйл явдал тохиоллоо.
Хүндтэй зочиноо угтах гэж монголчууд бид хамтын хүчээр гурван өдөр хөдөллөө. Учир нь Онгодын өргөө нь нийслэл хотын 3-4 хороололын ард орших гэр хороололд байрладаг, замаас гараад огцом өгсдөг. Тэр зам машины дугуй хий эргэсээр явахад тун хэцүү болчихсон байсан. Хороон даргад айлтгаснаар ирэхийн өмнөхөн хусаад аятайхан болгочихсон байв. Монголын минь нэр гарах болохоор төрийн байгууллагын анхан шатандаа хэн хүнгүй л анхаарал тавив.
Төрт ёсны үйл явдал болохоор тодлосон цагт АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески Монгол бөөгийн өргөөнд морилон ирлээ. Зочиноо угтан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, Ойрад, дөрвөдийн бөөгийн удирдагч, Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран, Урианхай, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган, Дархад бөөгийн төлөөлөл, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран, Цаатан бөөгийн төлөөлөл, Х.Батбаяр (Бүдүрэ), Монгол бөөгийн их удган, Буриад, хамниган бөөгийн төлөөлөл, Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, халх бөөгийн төлөөлөл Ш.Нямдорж, Бахаамаазагд, Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Завхан аймаг, хотгойд бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган, Говь-Алтайн бөөгийн төлөөлөл Батжаргал, Монгол бөөгийн зайран, Өөлд, хотон бөөгийн төлөөлөл, Б.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн удган Оюунтуул, Цэндсүрэн,
барга, үзэмчин, цахар язгуурын бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Ц.Мөнхчулуун, Ч.Одбаяр, Монгол бөөгийн удган С.Сэргэлэн, С.Батчимэг, Т.Анхмаа, М.Лхагва, урилгаар зайран зайран Готов, Отгонжаргал, Б.Болорням нар Монгол заншилаар угтаж, мэндчилж, хүндтэй зочиноо угтлаа. Ийнхүү монгол бөөгийн ахмад, идэр, залуу үе, бүх язгуур, угсааны бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн манлайлагч нар угтаж авлаа.
 Монгол Онгодын өргөөнд ороход хүндэт зочноо хөх цэнхэр хадаг, сүүтэй мөнгөн аяга өргөн барьж угтлаа. Зочин сүү, идээнд хүндэтгэл үзүүлж, суудлаа эзлэх мөчид,  Эзэн хааны үеээс төрийн ёслолд эгшиглэж ирсэн уртын дуу, Морин хуурын аялгууг Монгол Улсын гавьяат жүжигчин Батболд тоглож, дуулсан билээ. Дараа нь үргэлжлүүлэн Алтайн магтаал, дэлхийн сонгодог бүтээлээс тоглосон юм. Ирсэн зочид түүний тоглолтод тун их хүндэтгэлтэй хандаж, хүлээж авсан. Түүний тоглолтыг дуусах мөчид хоёр сарын дараа АНУ-д болох арга хэмжээнд оролцохоор визэнд орох үед урьдчилан хэлээрээ гэж МБНЭ-ийн удирдагч Д.Жаргалсайханд сануулна лээ.
  “Монгол бөөгийн байгууллагын тухай” танилцуулгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийж, түүний мэдээллийг телевизор дээр танилцуулсан. Монгол бөөгийн нэгдсэн тахилга, түүний явц бодит үр дүнг харуулсан 6 минутын кино, Онгодын өргөөний эзэн, Монгол бөөгийн их зайрангийн Отгонтэнгэр хайрханд толгойлж бөөлсөн бөөлөлт, ахмад бөө, 90 настай зайран Хүүжий, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, идэр үеийг төлөөлж, Монгол бөөгийн их зайран Баяраа (Моко), Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, залуу үеийн төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Бахаамаазагдын бөөлөлтийн баримтад киногоор гаргасан байна.
Монгол бөөгийн тухай мэдээлэл, киноны дараа хөтөлбөрийн дагуу чөлөөт чөлөөт ярилцлага, асуулт, хариулт үргэлжилсэн билээ. Нэг нэгнийгээ ойлголцсон халуун дотно, яриа үргэлжилсэн.
Монгол бөөгийн өргөөтэй танилцсаны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клеческид бөөлж буй бөөг дүрсэлсэн баримал дурсгав.
Онгодын өргөө гэр хир багтаамжтайг бүгд мэднэ. Хүрэдцэн ирсэн хүн бүр онгодын өргөөнд болж байгаа ажиллагаанд орох хүсэл байсан байх. Гэхдээ Төрт ёс байдаг, тиймээс монголчууд бид эртнээс төрийн ёслолоо дээдэлсээр ирсэн. Манай ажиллагаанд урилгаар ирсэн зайран, манай нэг удган протоколыг зөрчин дураар аашилсаныг энд тэмдэглэхийг хүч байна. Манай бөө нарт байдаг хэнэггүй зангаа орхиж, харилцааны соёлд суралцах хэрэгтэй. Энэ байдлаас болоод ирсэн зочин оролцоход өгөх бэлэгээ гардуулж чадаагүй. 
Мөн шашин шүтсэний төлөө 30 жилээ шоронд өнгөрөөсөн хөвсгөлийн зайрин Дамдины тухай энд яригдсан. Дэлхийн шашины байгууллагаас туслалцаа авч түүхэн судалгаа хийх сонирхолтой байсан боловч тэдний удмын төлөөлөл ач холбогдол өгч оролцсонгүй.
Ийнхүү Монгол бөөгийн өргөөнд хүрэлцэн ирсэн хүндтэй эрхэмийн зочлол амжилтай болж өндөрлөсөн билээ.
                      Д.Хүрэлбаатар
 

Бусад мэдээ

Feb 14, 2024 538

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/