Уншиж байна...

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич Т.Ган-Эрдэнийг  БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоор  2019 оны шагналтнуудынхаа нэгээр тодруулсан байна. Тэрбээр саяхан тус улсад очиж шагналаа аваад иржээ. 
Тус улсын "Найрамдал" шагнал нь "Хятад улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны хөгжил дэвшил, гадаад хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтнүүдэд" олгодог БНХАУ-ын дээд шагнал юм. Энэхүү шагнал 1950-аад онд анх бий болж, Хятад улсын Ерөнхий сайд Жоу Энлай Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Европын орнуудын мэргэжилтнүүдэд гардуулж өгдөг байжээ.
БНХАУ дэлхий дахинаа нээлттэй бодлого явуулж эхэлсний дараа, 1991 оноос Хятад улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гадаад мэргэжилтнүүдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр нэр дэвшигчдийг  шалгаруулж, Хятад улс байгуулагдсаны тэгш ойн жил 100, бусад жилд 50 гадаадын мэргэжилтнийг 10 дугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ Үндэсний   баярын өдрөөр шагнадаг болсон байна. 
Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй 2019 оны шагналыг  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гардуулж,  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баяр хүргэж үг хэлсэн байна. Өнөө  жил энэхүү нэр хүндтэй шагналаар  АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Жеймс Ж.Хекман, Франц улсын иргэн, Олон улсын цөмийн судалгаа, инженерийн мегатөслийн Ерөнхий захирал, доктор Бернард Бигот тэргүүтэй АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон, Франц, Австрали зэрэг 31 орны 100 гадаадын мэргэжилтэн шагнагджээ. Эдгээр эрдэмтдийн эгнээнд багтсан академич Т.Ган-Эрдэнэ Монгол Улсаас тус  шагналыг хүртсэн анхны хүн юм байна. 
 
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  info@mongolianshaman.com
Идэвхгүй байна - Имэйл үлдээнэ үү.
Уучлаарай бид түр хугацаанд хүнгүй байгаа тул та лавлах зүйлээ имэйл бичиж үлдээнэ үү.
Please give us some info to serve you better.
×
File size larger than 50 Mb
×
File type not allowed
Send chat transcript to your email:
×
Transcript sent!
Are you sure you want to close this chat?
Thank you. We would appreciate it if you could rate this chat

No, thanks