2014 он. МБНЭ-ийн төлөөлөл анх удаа хилийн дээс алхаж, БНХАУ-ын Ордос хот, Чингисийн цогцолборыг үзэхээр зорьсон билээ. Биднийг анх Чингисийн цогцолборт ирэхэд хүндэтгэн угтсан өвөрмонголчуудын халуун сайхан сэтгэл, хүндэтгэлийг бид мартаагүй. Өглөө хуучин Ордос хотоос хөдөлсөн бид замдаа элсэн цөлд байгуулсан жуулчны баазыг үзээд Чингис хааны цогцолборт очсон юм.

Автобуснаас буунгуут Содномдорж гуйа, гэргийн хамт биднийг тосон авч Монгол гэр зоогийн газарт угтан авсан билээ. Гуч гаруй хүнтэй аялалынханыг бүгдэд нь хүндэтгэл үзүүлж хооллоно гэдэг их ажил.


Гэрт байрлуулсан гурван хоолны ширээг аль байдгаараа хичээн хүндэтгэл үзүүлэн зассан байж билээ. Баярлаж хөөрсөн бид хэд дурсгалын зураг татуулж, хөөрч баяссаар нэг мэдэхэд цаг хэдийн талийж өгсөн байсан.
Бид Чингис хааны онгон хэмээх хэсгийг үзээд дараа нь цогцолборын гол үзвэр болсон музейг үзэхээр хөдөлсөн юм. Тэгэхдээ музейн үүдэнд Содномдорж гуйатай уулзахаар тохирсон. Гэтэл бидэнд үйлчилж явсан хэлмэрч залуу гэнэт ааш гаргаж, шууд хурданы замд гарч хуучин Ордос хот дахь зочид буудлыг зорж бид салах ёс хийж чадалгүй явчихсан билээ. Бид хэлмэрчтэй маргасны дараа маргааш нь эргэн очиж, дахин музейг үзэж билээ. Энэхэн цаг хугацаанд өвөрмонгол хоёр хүний сэтгэлийн сайхан, муухайг амсаж билээ. Алс газраас ирсэн монголчууддаа нэг нь сэтгэл гарган хүндэтгэл үзүүлж байхад, нөгөө нэг нь үзэх гэж ирсэн зүйлийг нь үзүүлэлгүй яаран буцах гэсэн хоёр сэтгэл мөргөлдөж билээ.
БНХАУ-ын Ордос хот, Чингисийн цогцолборт биднийг угтан хүндэтгэл үзүүлсэн Содномдорж гуйан гэргий, хүүгийнхээ хамт монгол зочлон иржээ. МБНЭ-ийн удирдлага тэднийг угтан авч Гацуур дахь “Монгол шигтгээн” зоогийн газарт хүндэтгэл үзүүлж, өдрийн зоог барив.
Хувь заяаны эрхээр гурван улсад хуваагдсан гэлээч Мөнх тэнгэрээ шүтэгч монголчууд бидэнд хил хязгаар гэж үгүй билээ.
Д.Төмөрөө

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/