Уншиж байна...

МОСКВА. /rusrand/. 2019 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч В. Путин “Сибирийн хүч” хийн хоолойг ёслол төгөлдөр нээж байлаа. Үүнээс 2 сарын өмнө тэрбээр Монголын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хоёрдахь хийн хоолойн зураг төслийг боловсруулах үүргийг “Газпром”-ын тэргүүн А.Миллерт өгч байв. Оросын хийг Хятадад нийлүүлэхээр болсонд монголчууд мэдээж баярласан байх, харин Хятад түншүүдэд маань одоо хий хэрэггүй болжээ. Хоолойгоор дамжуулах хийнээс Бээжин татгалзаж, дотоодын олборлолт болон шингэрүүлсэн шатдаг хийн импортоо нэмэгдүүлж байна .

 

Москваг трубатай нь үлдээж орхив

Коронавирусний цар тахал Хятадад саад бэрхшээл учруулсангүй. Тус улс эрчим хүчний хараат бус байдал руу дахин хэдэн алхмаар ойртлоо. 2020 оны эхний 6 сарын хугацаанд Хятад улс хийн олборлолтоо 9, 9 хувиар өсгөн 94,96 тэрбум шоо метрт хүргэсэн тухай “Синьхуа” агентлаг Хятадын Хөгжил шинэчлэлийн улсын хорооны тоо баримтаас иш татан мэдээлжээ.

Өнгөрсөн 2019 онд 175 тэрбум шоо метрийг олборлосонтой харьцуулахад энэ бол том өсөлт билээ. Дашрамд дурдахад, 175 тэрбум гэдэг нь 2018 оны үзүүлэлтээс 9 хувиар өссөн тоо. Үүнээс үүдэн импортын хэмжээ ч буурч байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч гэсэн энэ оны 6 дугаар сард хийн импортын түвшин өнгөрсөн оныхтой харьцуулахад 6 хувиар унаж, 9,614 тэрбум шоо метр болжээ.

Хоолойгоор хий авах нь Хятадын хувьд хэт үнэтэй тусч байгаа учраас хийн хоолойн импортоо багасгаж, үүнийгээ дотоодын олборлолтоор нөхөж байна. Тухайлбал, 6 дугаар сард шингэрүүлсэн шатдаг хийн импорт 7 тэрбум шоо.м байснаас 2,614 тэрбумыг нь хийн хоолойгоор авчээ. Одоогийн байдлаар, шингэрүүлсэн шатдаг хий Хятадын импортын ¾-ыг бүрдүүлж байгаа нь Австрали, АНУ, Катар гуравт хожоотой тусч байна. Харин олон улсын консалтингийн McKinsey & Co компаниас гаргасан тооцоонд тулгуурлан Интерфакс агентлаг мэдээлснийг үзвэл, хоолойгоор авсан Хятадын импортын хийн хэмжээ 6 дугаар сард 36 хувиар буурчээ. Үүний улмаас Туркменистан, Узбекистан, Казахстан ба Орос гэсэн 4 улс алдагдал хүлээж байна.

Тухайлбал, Хятадын тал гэрээнд заасан хэмжээгээр Оросын хийг худалдан авахаас татгалзлаа. Тус улс хагас жилийн хугацаанд 5 тэрбум шоо.м хий худалдан авах эсвэл “ав эсвэл төл” гэсэн нөхцлөөр 4,25 тэрбум шоо.м хийний үнийг төлөх ёстой юм. Гэвч Хятадын тал хоёр нөхцлийн аль алиныг нь биелүүлээгүй бөгөөд 1-6 дугаар сарын хугацаанд “Сибирийн хүч” хоолойгоор 1,57 тэрбум шоо.м хий авсныхаа дараа импортоо зогсоолоо.

Дашрамд дурдахад, 5 дугаар сард дөнгөж 281 тэрбум шоо.м, 6 дугаар сард мөн үүнтэй ойролцоо хэмжээний хийг “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлжээ. Энэ нь 1,1 их наяд рублийн өртгөөр барьсан хийн хоолой ашиглалтанд орсны дараах хоёр сарын нийлүүлэлтээс ч бага байгаа юм.

Түүнээс гадна, хоолойгоор хий нийлүүлэгчдийн дотроос “Газпром”-ын үнэ хамгийн хямд нь /1000 шоо.м нь 183-184 доллар/ байгаа боловч уг үнэ Хятадын санаанд нийцэхгүй байна. Бээжингийн хувьд, Төв Азийн орнуудын геополитикийн талаар дэмжин, нөлөөний хүрээгээ тэлж, улмаар Оросыг аажмаар шахах нь илүү чухал байгаа.

Харин Орос улс Хятадыг хоёрдахь Европ болгон хувиргахыг мөрөөдсөөр. Өөрөөр хэлбэл, Бээжин жилдээ 150-180 тэрбум шоо.м хий худалдан авснаар Европ, Азийн хооронд тэнцвэртэй байдлыг бий болгоно гэсэн үг. Энэ тухай 5 дугаар сард “Газпром”-ын тэргүүн ярьж байсан билээ.

Эрхүү муж, Красноярскийн хязгаар ба Ямалын ордуудаас татах “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулах үүргийг В.Путин А.Миллерт өгсөн. Энэ маршрутыг бүр 2006 онд Бээжинд санал болгож байсан боловч тухайн үед Хятадын тал үүнийг сонирхоогүй юм.

Одоо Оросын төр засаг юунд найдаж буй нь тодорхойгүй байна. Үнэн гэвэл, Оросын хий Хятадад хэрэггүй болжээ. Барууныхантай сөргөлдсөнтэй холбоотойгоор 2014 онд баталсан “Дорныг чиглэх” үзэл баримтлал бүтэлгүйтэж байх шиг...


Эх сурвалж: http://rusrand.ru/analytics

Бусад мэдээ

Feb 14, 2024 531

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/