Уншиж байна...

Жан Юнжэн: Шинэ коронавирусээс сургамж авахгүй бол хүн төрөлхтөн илүү зовж, шанална

Шинэ коронавирусийн геномыг анхлан тайлсан эрдэмтэн, профессор Жан Юнжэн барууны хэвлэлд судалгааны ажлынхаа талаар анх удаа ярьжээ. Тэрбээр “Тайм” сэтгүүлд “Шанхай хотын Нийгмийн эрүүл мэндийн клиникийн төвд өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд битүүмжилсэн тусгай хайрцгийг хүлээж авсан. Дотор нь Ухань хотод уушгины өвөрмөц үрэвсэлтэй өвчтөнүүдийн хоолойн арчдасыг хуурай мөсөн дунд хадгалсан байлаа. Манай багийнхан хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай дарааллын технологийг ашиглан дээжүүдэд дүн шинжилгээ хийсэн юм. Аливаа уургийн гурван хэмжээст (3D) бүтцийг дээд зэргийн нарийвчлалтай тогтоохын тулд эрдэмтэд эхлээд gene construct гэж нэрлэдэг, нэг ёсондоо, генийн угсрааг зохион бүтээх ёстой.

Үүний тулд тухайн уургийг кодолдог генийг дангаар нь нийлэгжүүлэн ялгаж аваад тэр генийн экспрессийг зохицуулдаг тусгай секвенсийг урд нь угсран залгасныхаа дараа цагираг дезоксирибонуклеин хүчил (ДНХ)-д бас угсран залгаж суулгадаг юм. Үүнийг gene construct буюу генийн угсраа гэнэ.

Эрдэмтэд зохион бүтээсэн генийнхээ угсрааг, дараа нь, амьд эсийн дотор оруулах ёстой. Тэгэхдээ гол төлөв гэдэсний савханцар (Escherichia coli) хэмээх нянг ашиглаж оруулдаг. Энэ нянгийн уураг нийлэгжүүлдэг аппарат өөрийнхөө генүүдийн кодолдог уургийг нийлэгжүүлэхийн зэрэгцээ өнөөх угсарсан генийн уургийг ч өдий төдийгөөр нь нийлэгжүүлэн “үйлдвэрлэдэг” тул, эрдэмтэд хэрэгцээтэй уургаа цэврээр ялган авч бүтцийг нь тодорхойлох боломжтой болно.

Бид хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 5-ны шөнө вирусийн геномыг бүрэн тайлсан. Геномыг тогтоосон даруй Ухань хотын Төв эмнэлгийн Амьсгалын замын өвчлөлийн тасгийн эрхлэгч, доктор Жао Сутай холбогдон өвчтөнүүдийн эмнэлзүйн өгөгдлийг асуусан. Түүнд энэ вирус САРС-аас илүү аюултай гэж хэлж зүрхлээгүй. Гэхдээ H5N1-ээс илүү аюултай гэж хэлсэн. Дараа нь Хятадын Эрүүл мэндийн яамтай холбоо барьсан. Бид нэгдүгээр сарын 8-нд Уханьд очиж, олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж ярилцсан. Шинэ вирус нь амьсгалын замаар дамждаг учраас яаралтай арга хэмжээ авах санал тавьсан юм. Төд удалгүй Сиднейн их сургуулийн профессор Эдвард Холмс над руу утасдаж геномыг олон нийтэд нээлттэй болгохыг хүслээ. Би Эддид “Бодож үзье” гээд хоёр цаг бодсоны дараа зөвшөөрсөн. Тэр өдөр Virological.org вэбсайтад гарсан Холмсын нийтлэл дэлхийг шоконд орууллаа. Бээжингийн албаны хүмүүс манай лабораторид ирж тайлбар хийхийг шаардсан. Харин олон улсын шинжлэх ухааны байгууллагууд биднийг 40 цагийн дотор шинэ коронавирусийн геномын дарааллыг тогтоосонд итгэхгүй байлаа" хэмээв.



Жаны нээлтээс хойш болсон үйл явдлууд маргаантай байсаар ирсэн. Вирусийн геномыг тогтоосон даруйдаа буюу нэгдүгээр сарын 5-нд яагаад нийтэд зарлаагүй юм бэ гэсэн асуултад тэрбээр “Дэлхий даяараа вирусийн дэгдэлтийн нотолгоог олж мэдэхийг шаардаж байсан нь эрх баригчдад нөлөөлсөн байх. Бид АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвд геномыг байрлуулах үед тус улс энэ вирусийн талаар мэдэж байсан" гэж хариулжээ.



Түүний нээлт вирусийн эсрэг эмүүд болон боломжтой вакцинуудыг эрт боловсруулахад дөхөм болсон. Гэхдээ 55 настай профессор хүн төрөлхтний өмнө хийсэн гавьяагаараа онгирохыг хүсээгүй юм. Авторитар тогтолцоотой Хятадын Засгийн газраас өвчний талаар аливаа мэдээлэл нийтлэхийг хориглосон бөгөөд лабораторид вирусийн бүх дээжийг устгах эсвэл шилжүүлэхийг тушаажээ. Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлгийн халдварт өвчний тэргүүн, доктор Дейл Фишер хэлэхдээ, Хятадын Засгийн газар зохих ёсоор баталгаажуулалт хийхдээ хугацаа алдсан гэжээ. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Хятадад очсон бөгөөд өвчний дэгдэлтийн үед хүмүүс юунд итгэхээ мэдэхгүй эргэлзэж байсныг онцолсон юм. ДЭМБ Хятадыг ил тод байдалд сайшаан магтаж байсан ч эх сурвалжуудын архиваас харахад эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэл удаашралтай байгаад дургүйцэж байв.
Профессор Жан одоо эмгэг төрүүлэгч ба хүрээлэн буй орчин хэрхэн харилцан үйлчлэхийг судалж байна. Өнгөрсөн зууны турш Хятадад 1956 онд Азийн ханиад, 2002 онд САРС, 2013 онд H7N9 зэрэг өвчлөл гарсан.

Жан Юнжэн үүнийгХятадын экологийн өөрчлөлт, хүн амын өсөлттэй холбон тайлбарласан юм. Түүгээр ч барахгүй Хятад улсын эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн аялах ихэссэн нь халдварт өвчин дэгдэхэд нөлөөлжээ.

Энэ оны байдлаар Хятадад хүн амын 61 хувь нь том хотуудад амьдарч байна. Энэ үзүүлэлт 1978 онд дөнгөж 18 хувьтай байжээ. Энэ нь үл мэдэгдэх эмгэг төрүүлэгчдийг бий болгодог аж. Профессор Жан “Хотжилт эрчимжихийн хэрээр эмгэг төрүүлэгчдийн дэгдэлт түгээмэл болно. Тиймээс бид хүн амын популяцад тархах магадлалтай зөв зураглалыг урьдчилан таамаглах шаардлагатай. Хиймэл дагуулууд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг алдалгүй гаргадаг шиг шинжлэх ухаанд вирусийн дэгдэлтийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Хэрэв бид шинэ коронавирусээс сургамж авахгүй бол хүн төрөлхтөн илүү зовж шанална” гэсэн юм.


Х.Эрдэнэзаяа

Бусад мэдээ

Feb 14, 2024 504

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/