БНАСАУ-д Монголын бөөгийн төлөөлөгчид зочилохоор мордлоо.
Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нар бат бэх үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг даван туулж 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна.
БНАСАУ-д баярын арга хэмжээнд оролцохоор МБНЭ-ийн төлөөлөгчид Д.Жаргалсайхан, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Наранцэцэг нар БНАСАУ-ыг зорилоо. Тэд БНАСАУ-ын нутан дахь Монгол хатны бунхандаа залбирал хийх болно.


Монгол Улс БНАСАУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөр болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан нээж байсан түүхтэй.
Солонгосын ард түмний Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчлан Монгол Улсын үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж өгсөн юм. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгуулж байна.

БНАСАУ-ын нийслэл Пхенянд хүрэлцэн ирлээ
Монголын бөөгийн төлөөлөгчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар БНАСАУ-ын нийслэл Пхенянд хүрэлцэн ирлээ.
Пхенян хотын төв вокзал дээр Цэцгийн баярын тэмдэглэх хорооны төлөөлөгчид тэднийг утаж авлаа. Энэ өдөр олон орны зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын төлөөлөгчдийг ирсэн тухай “Родонг” буюу “Хөдөлмөр” сонинд фото мэдээ гарсан байна.
Төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхенян хотын төв хэсэгт байрлах “Хасбангсан” зочид буудалд байрласан байна.

ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

БНАСАУ даяр баярын өдрүүд үргэлжилж, томоохон талбайнуудад ард иргэдийн баярын цэнгүүн болж байна.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаа болж, БНАСАУ-ын АН, засгийн газрын гишүүд оролцов.
Их удирдагчдаа зориулж Солонгосын бүх байгууллага орон нутгаас цэцгийн дээкээ баярын наадамд илгээлээ.
Байгууллага бүр өөрсдийн өвөрмөц төрхөө харуулсан цэцэгсийн цомогоор цэцгийн баярын наадамд оролцлоо.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын бөөгийн төлөөлөгчид оролцлоо

Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
Цэцгийн наадам, баярт оролцсонд талархал илэрхийлж, Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга наадамд оролцсон бүх улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга энэ удаагийн цэцгийн наадмын талаар мэдээлэл хийлээ.
Энэ орой нь Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга баярын хүлээн авалт хийсэн бөгөөд түүнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга ирж оролцлоо.
Арга хэмжээнд оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бид асуусан ч орчуулагч нэрийг нь хэлээгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа болсон Төрийн хүндэтгэлийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга сууж байгааг харахад Монголчуудад их хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч байсан.
Хүлээн авалтын дараа бид хамтдаа дурсгалын зураг даруулсан билээ.

Цэцэг өргөв.
Баярын өдрийг тохиолдуулан олон мянган солонгосын иргэд хөшөөний өмнө цуглаж аугаа их удирдагчиддаа хүндэтгэн цэцэг өргөдөг юм. Чухамхүү энэ үйл ажиллагаагаар солонгос даяар баяр цэнгүүн эхэлдэг ажээ. Монголын бөөгийн төлөөлөгчид .
Мансүндэ буюу БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдарч Ким Ир Сен , Ким Чен Ир хөшөөнд сагстай цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан,Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар оролцлоо.

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, Мангёндэ-г үзэв.
Энэ удаа монголын бөөгийн төлөөлөгчид Мангёндэ төрсөн гэр байшинд зочиллоо. Пхеньян хотын нэг хэсэгт томоохон талбай эзлэн орших байгалийн цогцолбор, аугаа удирдагч Ким ир сений төрсөн газар, өвөө, эмээ, эцэг, эхийн үе дамжин амьдарч байсан газар болох, Мангёндэ төрсөн гэр байшинг үзлээ.
Мангёндэ төрсөн гэр байшинг үзэх явцад Солонгосын төв телевизийн сурвалжлагч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас сэтгэгдлийг нь сонсож ярилцлага авлаа.
Мангёндэ төрсөн гэр байшинг П.Батжаргал, Г.Янжинлхам, Наранцэцэг нар хамтдаа үзэж сонирхосон байна.


АУГАА ИХ УДИРДАГЧДЫН БУНХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
БНАСАУ-ын Пхеньян хотод байрлах БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын бунханд БНАСАУ-ын нам, төрийн удирдагчид, цэргийн жанжинууд, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, гадаадын төлөөлөгч, зочид төлөөлөгчид, сэхээтэн, хөдөлмөрчид, таотачид, залуучууд, хүүхдүүдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэв.
Күмсүсан нарны ордонд болдог хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөл болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Ц.Наранцэцэг нар оролцсон байна.

Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов
Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан төрийн хүлээн авалт уламжлалын дагуу Пхеньян хот дахь төрийн хүлээн авалтын ордонд болж, БНАСАУ-ын АИХТ-ийн дарга болон нам, төр, цэргийн албан хаагчдын төлөөлөл, БНАСАУ-д суугаа дипломат төлөөлөгчид, баярын арга хэмжээнд уригдагсад оролцлоо.Төрийн хүлээн авалтыг нээж, БНАСАУ-ын АИХТ-ийн дарга баярын үг хэллээ.
Төрийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан албан ёсоор уригдаж оролцлоо. Энэ үеээр олон жил хамтран ажиллаж байсан, танилууд, хүмүүстэйгээ тааралдаж, ажил төрлийн болон хамтын ажиллагааны талаар цомхон ч гэсэн яриа өрнүүлж амжлаа.

Цэрэггүй чөлөөт бүс Панмүнжомд зочилов.
Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид зочилж, хоёр солонгосын хооронд гал зогсоох найрамдлын гэрээ байгуулсан дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна.
БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас олон улсын хэмжээнд онцгой анхаарал татаж байгаа юм.
Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын төлөөлөгчид хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан.
Баасан гаригт буюу 27-ны өдөр хоёр Солонгосын дээд уулзалт болох гэж байгаа. Түүхэн энэ үйл явдлын бэлтгэлийг хангах хоёр улсын ажлын хэсгийнхний 3 дахь уулзалт Панмунжомд болсон. Энэ уулзалтаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг 27-ны өглөө эхлэхээр эцэслэн тохирсон байна.
Мөн хоёр Солонгосын дээд уулзалтын хөтөлбөрт хоёр удирдагч оройн зоог хамтдаа барихаар тусгаж өгсөн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэнийг Ионхап дамжуулж байна. Өмнөд болон Умард Солонгосын ажлын хэсгийнхэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар гурван шатны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр дээд уулзалтын хөтөлбөр, аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрхэн ажиллуулах гэсэн үндсэн сэдвүүдээр эцсийн тохиролцоонд хүрээд байгаа юм. Умард Солонгосын тал хоёр удирдагчийн уулзалтыг тодорхой хугацаагаар телевизээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн.
Үүнтэй холбоотойгоор Умардын тал Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Панмунжомын хойд хэсэг рүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоор болсон байна.
Чухамхүү энэ уулзалтын өмнө Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид айлчилж дурсгалын зураг авахуулсан билээ. Энэ ажиллагааг баримтад киногоор үзүүлэх болно.

Монгол хатны бунхандаа бөөлөв
Энэ өдөр онцгой өдөр байлаа. БНАСАУ-д Монголын төөхтэй холбоотой нэгэн газар байдгийг Монголчууд сайн мэднэ. Энэ бол Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Кореи улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунхан юм.
Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид хурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатны бунханд бөөлж залбирал хийлээ.
Өмнөх бөөлөлтөнд Монголын дархад, Ойрад,Дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийн Тува, Халх, Дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ.
Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ.
Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхенян хотод буцаж ирлээ.
Бөөлж залбирсаны дараа шөнөжин,маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно.

 

3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
10
10
11
11
12
12
13
13
14
14
15
15
16
16
17
17
18
18
1
1
2
2
Previous Next Play Pause
3 4 5 6 7 8 10 11 12 13 14 15 16 17 18 1 2

Бусад мэдээ

Feb 05, 2021 36

Чойжин буух

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/