Уншиж байна...

КАЗАНЬ. /bsu/. Монгол үндэстний дундаас шинжлэх ухааны эрдмийн зэргийг анх удаа хүртсэн, Монгол судлалын эхийг тавьсан алдарт эрдэмтэн Ковалевскийн удирдлага дор эрдмийн зэргээ (өнөөгийнхөөр бол Ph.D) хамгаалсан Буриадын эрдэмтэн Доржи Банзаров буюу Банзарын Доржийн дурсгалын самбарыг нээх ёслолын үйл ажиллагаа ОХУ-ын улсын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотод боллоо. Уг самбарыг 170 гаруй жилийн өмнө эрдэмтний сурч байсан Казанийн Холбооны Их сургуулийн хананд байрлуулжээ. 

 

Доржи Банзаров буюу Банзарын Дорж
Сэлэнгийн Дум дахь Жид (Зэдэ) нутагт төрж Эрхүүд нас барсан, монгол үндэстний дундаас анх удаа шинжлэх ухааны эрдмийн зэрэг хүртсэн хүн билээ.
Тэрбээр хамгийн жинтэй бүтээл болох "Хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл" сэдвээр бичсэн төгсөлтийн ажлаа 1846 онд чухам энэ их сургуульд танилцуулж байжээ. Түүний энэ ажил Казанийн их сургуулийн Известия сонинд хэвлэгдсэн байна. Энэхүү бүтээлээрээ залуу эрдэмтэн философийн ухааны доктор цол хүртсэн бол энэ ажлынх нь шинжлэх ухааны ач холбогдол өнөөг хүртэл чухал хэвээр байгаа билээ.
Чингисийн чулууны бичээсийг анхлан тайлбарласан “Чингис хааны зээ Есүнхэ вангийн хөшөөн дээрх монгол бичгийг тайлахуй” 1851 онд Петербургт хэвлэгдсэн болно.
Дурсгалын самбар нээх ёслолд ОХУ-ын Төрийн Думын депутат М.М.Бариев, А.В.Дамдинов, Д.Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн захирал Н.И.Мошкин, Буриадын театрын найруулагч Олег Юмов, Казанийн их сургуулийн захирлууд, оюутнууд оролцжээ.
2022 онд Буриадад Банзарын Доржийн мэндэлсний 200 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бөгөөд дурсгалын самбар нээх нь энэ үйл явдлын чухал хэсэг юм. Буриадын театрын найруулагч Олег Юмов Банзарын Доржийн мэндэлсний ойд зориулан бүтээсэн түүний амьдралын тухай киногоо Казаньд тун удахгүй толилуулах аж.

Бусад мэдээ

Feb 14, 2024 612

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/