Саяхан Франц улсын Нант хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч Хятадын засгийн газрын шахалттай тулгаран хойшлуулсан билээ. Уг үйл явдал монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн уур бухимдлыг төрүүлсэн юм.
Тэгвэл саяхан АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байрлах Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" нэртэй үзэсгэлэн гарч эхэлжээ.


Энэ үзэсгэлэн 10 сарын 24-нд нээлтээ хийсэн бөгөөд Орегоны музейн 2 давхрыг хамарсан баялаг үзмэртэй, томоохон үзэсгэлэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.
"Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" үзэсгэлэн нь зургаан томоохон хэсгээс бүрдсэн аж. Тэдгээрийг дурьдвал:
⦁ "Бэлчээр"- Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулсан хэсэг. Уг хэсэгт Монгол гэр барьсан бөгөөд музейн үзэгчид дотор нь орж, монголчуудын амьдралын хэв маягтай бодитоор танилцах боломжтой аж.
⦁ "Монголчуудын хүчирхэгжил"- Бүхний хүндлэл хүлээсэн залуухан эзэн хаан хэрхэн тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийг бүрдүүлсэн тухай өгүүлэх хэсэг. Энэ хэсгээс түүхэн дэх бусад бүх эзэнт гүрнээс дөрөв дахин их газар нутгийг захирахдаа Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсгийн шинэ инновацийг судлах боломжтой юм байна.
⦁ "Ханан хот"- Чингис хааны дараа түүний өв залгамжлагч (Өгөдэй) Хархорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгож, хана, хэрэм босгожээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүр дэх дайснуудаа дарж дуусаад, дайн дажин намдахын хэрээр нийслэлд нь урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хэсэгт харуулах аж.
⦁ Торгоны зам: Их эзэн Чингис хаан хэрхэн харгис хэрцгий дайчин мэт хэрнээ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг энэ хэсгээс олж мэдээрэй. Тэрээр дэлхий нийтийг өөрийн мэдэлд
АНУ-ын Ореган мужийн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейд "Чингис хааны амьдрал ба өв” нэртэй үзэсгэлэн гарч байгаа ажээ. Энэхүү үзэсгэлэн тал нутаг, монголчуудын сэргэн мандалт, торгоны зам, Чингисийн дараах монгол, өнөөгийн монгол улс гэсэн 5 дэд сэдвээр гарч байгаа юм байна. Үзэсгэлэн 10-р сарын 24 нд нээгдсэн бөгөөд 2021 оны 2-р сарын 15 хүртэл үргэлжилнэ

Бусад мэдээ

Feb 05, 2021 113

Чойжин буух

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/