Уншиж байна...

МБНЭ-ийн төв байранд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Өвөрмонголоос ирсэн судлаач Ш.Баатар, Б.Баатар нарын хүсэлтээр уулзаж монгол бөөгийн талаар харилцан ярилцаж санал солилцлоо.


МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан монгол бөөгийн байгууллагын баримталж байгаа зорилт, үйл ажиллагаа, зарчимын талаар төвч танилцуулга хийлээ. Өвөрмонголын судлаач Ш.Баатар нь БНХАУ-ын Монгол бөөгийн судлаачдын бүлэгт оролцдогийн хувьд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн номууд, Монголын бөө нар тухайлан МБНЭ-ийн удирдлагуудын дугуй ширээний ярилцлага, улаач нарын бөөлөлтийг удган Т.Одончимэг, \Өөдөө удган\-ы эрх өгсөний дагуу БНХАУ-д худалдаанд гаргасныг дурьдаад албан ёсны зөвшөөрлийг танилцуулахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол БНХАУ-ын холбогдох байгууллагад гомдол гаргахаа санууллаа.
Өвөрмонголын судлаач Ш.Баатар нь бөөгийн зан үйлээр дагнаж судалгаа хийдэг нь ярилцлагын явцад тодорхой байлаа. Тэр Хөвсгөл нуурын мөсөн дээр баярын нээлтийн арга хэмжээ, мөсний тоглоом наадгай, уралдаан тэмцээн, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон арга хэмжээнд оролцож зураг авсанаа сонирхуулж ярьлаа.
Ойрын хугацаанд Монголын судлаач Ш.Сүхбатын өөрийнх нь зөвшөөрсний дагуу түүний олон ном хятад улсад хөрвүүлэгдэн гарах тухай ярина билээ.
Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Feb 14, 2024 533

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/