Уншиж байна...

Юуны өмнө надад зориулж, янз бүрийн үг тээсэн, “ерөөл хэлсэн”, голдуу улаач нартаа баярласнаа илэрхийлье. Насыг минь тоолж, элдвээр “матагсдад” талархаж байна. Тэглээ гээд миний зорилго өөрчлөгдөхгүй, хийх ёстой ажлаа хийгээд явах болно.


Миний одоогийн нас бол мэдлэг боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай болчихсон, ямар нэг элдэв шунал нь дарагдсан, ид ажиллах нас юм л даа. Ам, яриа, бичгээр эрт тэтгэвэрт гаргахыг хүсдэг бололтой.
Намайг Монголын бөөгийн төв байгууллага МБНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгосонд хамт олондоо талархаж явдаг. Энэ хүнд цаг үед бөөгийн байгууллагыг зөв голдиролоор хөгжүүлэхэд хэр баргын хүн энэ их ачаалал, “хэл ам”-ыг дааж, тээж ажиллахад хэцүү. Гэвч монголын минь заяа түших учраас энэ үйл хэргийн төлөө цаг заваа зарцуулаад явж байна.
Монгол бол цөөхүүлээ ард түмэн, одоо тэдний хэдэн хувь нь насанд хүрсэн иргэд билээ. Тэднээс хэд нь бөө мөргөлөө шүтдэг билээ. Би улаач нараа бараг бүгдийг эчнээ танина. Харин Та бүхэн намайг сайн танихгүй байх. Бага ч гэсэн танилцахаас эхлэе.
Би малчин айлын найман хүүхдийн нэг нь. Малчины хүүхэд ахиж дэвшдэг цаг үе миний үеээр дуусч байна. Миний мэргэжил Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтэн. Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дөрвөн улсын сургуулийг төгссөн. Дараа үе маань ингэж сурахад чамгүй хөрөнгө хэрэгтэй болох байх, жирийн малчид ийм ачаалалыг даахгүй болов уу.
Хүн бүрт өөрийн бахархах юм байдаг. Үндсэн мэргэжил бол Батлан хамгаалахын их сургуулийг цэргийн улс төрийн ажилтнаар, алтан медаль, нэрэмжит цалинтай төгсөөд ахлах байлдагч, бага дэслэгч цолноос бусад байлдагчаас хурандаа цол зүүсэн. 103 мянган оюутан сурдаг Москвагийн Нийгэм эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, онцлох улаан ромботой төгссөн аравхан хүн байдгийн нэг нь. Хаана ч сурч байхдаа монгол гэсэн нэрийг манлайд нь дээдэлж, эрхэмлэж явдаг хүслийн минь биелэл энэ. Энэ амжилтаараа би бахархадаг. МУИС-ыг нягтлан бодогчоор, ОХУ-ын Удирдлагын академийг социологоор, ХБНГУ, АНУ-ын аюулгүй байдлын сургалтуудад суралцаж төгссөн. Амьдралын 10 гаруй жилээ зөвхөн суралцахад зориулсан.
Энэ бүхнийг залуучууд минь үлгэрлэл аваасай гэж бичиж байгаа хэрэг. Манай бөө нарын хамгийн их дутагддаг зүйл бол боловсрол, мэдлэгийн хоцрогдол, түүндээ анхаараасай гэж давхар санаагаар бичлээ. Бидний нэг нэгнийгээ доромжлоод байдаг, муухай үгсийн эх үндэс мэдлэг, боловсрол муугаас эхтэй. Мөн асуудлын мөн чанарыг ухааран унших чадвар дутаж байгаа нь харагдаж байна.
Миний хувьд сургуулиадад суралцах, жил бүр хийгддэг олон улсын яриа, уулзалтад тогтмол оролцдог учраас гадаад харилцаанд олон танилтай. Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчтэй уулзаж явжээ. Голдуу олон улсын терроризмтай тэмцэх, мөнгө угаах, хар тамхи, хүний наймаа, цагаачлалын асуудлаар хоорондоо их харьцана.
Одоо сурсан мэдсэнээсээ бөөд зориулж явна. Бид тэнгэр шүтлэгт бөө мөргөлтэй танилцахын тул Монгол туургатан болох ОХУ-ын буриадууд, Тува, Халимаг, Афганы Могол, Пакистаны Хазар, БНХАУ-ын Өвөрмонголчууд, ойн иргэд, Дээд монголчууд, Түвэд, Шинжань уйгарын монголчуудтай харилцаж чадсан. О.Пүрэв гуйгаас хойш олон мянган бөө нартай уулзсан нь миний хувьд ховор завшаан болов уу. Бөөгийн талаар судалсанаа ярилцвал бас ч багагүй зүйл бий.
Монгол бөөгийн өв сантай холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд мэтгэлцэж байгаа. Монголчууд эрх чөлөөтэй ард түмэн, хэн ч юу ч бичиж, ярьж болдог.
Зарим нь мэдэхгүй байж болно. БНХАУ-д мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор интернет орчин хаалттай байдаг. Тодорхой бичвэл google, facebook, YouTube хэрэглэдэггүй, хориглодог. Энэ байдлыг ашиглан манайд чөлөөтэй байдаг бичлэгүүдийг хуулбарлан Өвөрмонголд худалдсан, зохиогчийн эрхээ шилжүүлсэн үйлдэл гарсан. БНХАУ-ын хуулийг зөрчиж байгаа гэмт хэргийг цөөхөн хэдэн хүн л хийсэн. Тэд үйлдлээ хайцаалах гэж хэт улайрч байна. Энэ сөрөг сурталчилгааны ажлыг тэд удирдаж хийж байгаа бөгөөд тэдгээрийн муйхраар дагасан цөөхөн хэдэн хүн байгаа. Ингэж муйхарлан хошуурдаг явдал урт насгүй, иргэд ч мэдэрнэ, цаашдаа болино.
Бидний эсрэг янз бүрийн зүйл бичих, нэр хүндэд халдах нь бага хэрэг, бидэнд хохирох зүйл үгүй, цаашид монгол бөөгийн өв санд хохирол учрах учраас бид хамгаалах ёстой болоод байгаа билээ. Мөнгөтөй хөрөнгөтэй газар нь соёлын өвийг өөрийн болгон бүртгүүлэх нягууртай болсон үед соёлын өвөө бусдад шилжүүлэх нь нэн хортой үр дагаварт хүргэнэ.
Хэт улайрагч нар гадаад харилцаанд “хошуу” дүрэх болсон учраас МБНЭ-ийн гадаад харилцаа ямар түвшинд хүрсэнийг танилцуулах шаардлагатай гэж үзлээ. Бас анхааруулах зүйл ч байна.
Бүтээхэд их цаг хугацаа, хүч ордог мөртлөө нураах бол маш амархан зүйл. МБНЭ-ийн үйл ажиллагаа АНУ, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Турк, Энэтхэг болон гадаадын эрдэмтэн, иргэдтэй харилцаж, ямар хэмжээнд хүрсэнийг товчхон мэдээлж байна.
АНУ-ЫН ХОЛБОГДОХ БАЙГУУЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
МБНЭ-ийн гадаад харилцаанд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажилах явдал чухал байр суурь эзэлдэг.
Нэг. Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил өнгөрчээ. Чухамхүү энэ ойн жил 2016 онд АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт Монгол бөөгийн тэргүүн удган Байгалмаагийн, жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Монгол бөөгийн түүхэнд онцлох үйл явдал болсон билээ. Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон анхны нэр хүндтэй дипломат зочин болж байна.
МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. 2012 онд МБНЭ-ийг Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 80 гаруй байгууллагууд нэгдэн байгуулсан билээ. Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладаг. Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг. Бид цаашдаа:
1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн музейтэй болох зорилготой байдагаа танилцуулав.
YouTube-mongolianshaman 36-аас бүрэн эхээр нь үзэж болно.
Хоёр. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон, маш сонирхолтой, түүхэн үйл явдал болов.
2019 оны 10-р сарын 23-ны өдөр, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочиллоо.
АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески Монгол бөөгийн өргөөнд морилон ирлээ. Бид мэндлэх бүрэлдэхүүндээ энэ удаа бөөгийн бусад байгууллагаас төлөөлөл оролцуулсан юм. Харин оролцсон хүн маань протоколд тохирсон зүйлүүдийг үл тоомсорлон зөрчсөн.
Эзэн хааны үеээс төрийн ёслолд эгшиглэж ирсэн уртын дуу, Морин хуурын аялгууг Монгол Улсын гавьяат жүжигчин Батболд тоглож, дуулсан билээ. Дараа нь үргэлжлүүлэн Алтайн магтаал, дэлхийн сонгодог бүтээлээс тоглосон юм. Ирсэн зочид түүний тоглолтод тун их хүндэтгэлтэй хандаж, хүлээж авсан. Түүний тоглолтыг дуусах мөчид хоёр сарын дараа АНУ-д болох арга хэмжээнд оролцохоор визэнд орох үед Элчин сайд урьдчилан хэлээрээ, би туслая гэж МБНЭ-ийн удирдагч Д.Жаргалсайханд хэлнэ лээ.
“Монгол бөөгийн байгууллагын тухай” танилцуулгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийж, бөөлөлтийг кино мэдээгээр гаргав.
АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ “7 дугаар сард АНУ-ын тусгаар тогтнолын баярын арга хэмжээн дээр тантай анх удаа уулзаж байсан. Тэр үедээ л би аягүй их догдолж байсан. Тэр өдөр би бараг 400 гаруй хүнтэй гар барьдаг. Тэр 400 гаруй хүнтэй гар барьсаны дотроос тантай онцолж ирээд танилцаж байгаадаа баяртай байна. Манай Засгийн Газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол хүний эрх, эрх чөлөө асуудал. Миний өнөөдрийн айлчилж ирсэн зорилго бол миний хувийн сонирхолтой холбоотой. Монголын ард түмэн энэ ёс заншлаа, өв уламжлалаа яаж ингэж хадгалж явж ирж байгааг би хувьдаа их сонирхдог, үнэлдэг.” гэсэн билээ. Элчин сайдын хэлсэн энэ үг МБНЭ-ийн хамт олонд өгсөн том урамын үг байлаа.
YouTube-mongolianshaman 100-аас бүрэн эхээр үзэж болно.

Гурав. Бидний байнгын ажил хэрэгч үйл ажиллагааны нэг илрэл бол монгол дахь ШАШИНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨЛГӨӨН байдаг.
Жилдээ цөөнгүй удаа хийгддэг уулзалт ярилцлага маш ажил хэрэгч болдог. Шашины үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа олон чухал тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцдог юм. Бидний гаргасан санал “Дэлхийн шашины илтгэл”-д орж, АНУ-ын департаментад танилцуулагдаж байсан.

Дөрөв. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески орон нутагт ажиллахдаа Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтохтой уулзав. Энэ бол орон нутагт МБНЭ-ийн төлөөлөлтэй хийсэн анхны уулзалт байлаа.

Тав. АНУ-д байдаг “ДЭЛХИЙН БӨӨГИЙН САН”-тай хамтран ажиллаж байна. Манай ажиллагаанд уригдан ирж оролцож байсан. Шуурхай мэдээлэл солилцож, Монгол улсад АНУ-ын бөөгийн “доктор” цол хуурамчаар худалдаж байсныг илрүүлж, олон арван бөө нарыг хуурамч цол худалдан авч эд материалын үлэмж хохирол амсахаас урьдчилан сэргийлж чадсан. “Дэлхийн бөөгийн сан”-аас бөөгийн тухай монгол хэлдээр хэвлэгдсэн номын шагнал болох 500,0 мянган төгрөгөө МБНЭ-д хандивлаж байсан.

1
1
2
2
6g
6g
20190703_182809
20190703_182809
20191023_095833
20191023_095833
20191023_101949
20191023_101949
118430534_598290967519682_1222165735474001507_n
118430534_598290967519682_1222165735474001507_n
DSC_7140
DSC_7140
DSC01936
DSC01936
DSC01974
DSC01974
Previous Next Play Pause
1 2 6g 20190703_182809 20191023_095833 20191023_101949 118430534_598290967519682_1222165735474001507_n DSC_7140 DSC01936 DSC01974

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 104

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/