Уншиж байна...

Бөө шүтлэг бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль, дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн хаан Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзэл билээ.

 

Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2230 жил өнгөрчээ.
Чухамхүү энэ жил Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочиллоо.
Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон гурав дахь нэр хүндтэй зочин болж байгаараа онцгой үйл явдал юм.
Хүндэт зочин, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Н.Нанжаа, Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагд, Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Лхагвадулам, Бямбасүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Цэндсүрэн, Монгол бөөгийн удган, Залуучуудын зөвлөлийн удирдагч Т.Анхмаа нарын үндэстэн угсаатны улаач нарын гурван үеийн төлөөлөл угтан авлаа.
Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг ороход Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр гэрийн онгод, зочиндоо аялгууны дээжээ өргөлөө.
МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн түүх” сэдвээр сэдвээр танилцуулгын эхний хэсгээ хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалыг ярилаа.
Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2230 гаруй жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав.
2012 онд МБНЭ байгуулагджээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 110 гаруй байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь 2000 гаруй тэнгэрийн улаач нарыг багтаасан, хорин нэгэн аймагт бөөгийн хүрээлэн, сумдад зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа 1,5-н сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладагийг дурьдлаа.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдааныг 80 гаруй удаа хийж, Бөөгийн ёс зүйн баримт бичгийг хэлэлцэн батлаж, бүх бөө мөрдөж ажиллахаар болсон. Монгол бөө нар шалгуур үзүүлэлт хангасан нөхцөлд Монгол бөөгийн цол, хөдөлмөр бүтээлийг үнэлж, баталсан журмын дагуу шагнал олгож байх шийдвэр гаргасан байна.
МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан танилцуулгын хоёр дахь хэсэгтээ МБНЭ-ийн алсын хараа, зорилт, тулгамдаж байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа тухай ярилаа.
Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 15 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг.
МБНЭ нь Монгол үндэсний язгуурын шүтлэг болох бөө шүтлэгтэнгүүд хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бөөг таниулан сурталчлах, бөөгийн төв байгууллагын үндэсийг тавих, салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлж ажилладаг.
МБНЭ-ээс дэлхийн Монгол туургатны төв болсон Ноён уул, Монголын бахархалт хайрхан, зүрх уул Бурхан халдун, Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан, Монголчуудын тулгуур болсон хөл уул Дорнод аймгийн Хөх уул, Өмнийн хаалт болсон 33 их говь, Монголчуудын хоймор болсон Хөвсгөл нуурын, Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Хар зүрхний Хөх нуурт Нэгдсэн их тахилгуудад зохион байгуулж, 200-4000 тэнгэрийн “Улаач” нар оролцжээ.
МБНЭ-ийн дэргэдэх “Залуучуудын байгууллага” үйл ажиллагаагаа тогтмолжуулж, “Тэнгэрлэг залуус” аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууд, алслагдсан дүүргүүдийн амьдралын боломж бололцоо тааруу, хайр халамж дутагдаж байгаа өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай азай буурлууд, эмнэлэгт урт хугацаагаар хэвтэж буй хүнд өвчтөн, сахиж байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн өргөл болгон түлээ түлш, хүнсний бараагаар туслалцаа үзүүллээ.
Нийт 600 мянган мод болон модлог ургамал тарих ажлыг зохион байгууллаа.
МБНЭ нь дэлхийн 42 орчим улсын бөөгийн байгуулагууд, бөө нартай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол туургатан болсон Тува, Буриад, Халимаг болон Өвөрмонголчууд, барга, хорчин, цаатан, Шинжаны монгол ястнуудтай хамтран ажиллаж байна.
МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчилсан баримтад кино 175, Монгол бөөгийн ёс зүй, Монгол бөөгийн түүхэн уламжлалт ёсоор авч яваа удган, зайран нар, манай ахмад, дунд үе, залуучуудын тухай нэвтрүүлгийг хийж, дагнасан концерт 2 удаа тус тус зохион байгуулсан байна.
МБНЭ нь салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг.

Бид цаашдаа гурван асуудал дэвшүүлэн ажиллаж байна.
1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийг харуулсан төв музейтэй болох санал дэвшүүлж энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар саналаа солилцлоо.
3. Шашины байгууллагуудын албан ёсны хамтын ажиллагааг тогтоох
МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Монгол бөөгийн бөөлөлт”-ийг кино, дүрс бичлэгээр үзүүллээ.
Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкофын сонирхосон асуултад оролцогчид хариулж, зарим зан үйлийг дүрс бичлэгээр сонирхуулав. Энэхүү зочлол Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцол, цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой боллоо. Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцож үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф МБНЭ-ийн удирдлагуудын урилгыг хүлээн авч өдрийн хүндэтгэлийн зоогт оролцсоноор зочлол өндөрлөв.
Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.
Д.Хүрэлбаатар

20220319_113830
20220319_113830
20220319_113913
20220319_113913
20220319_113932
20220319_113932
20220319_114025
20220319_114025
20220319_114632
20220319_114632
20220319_115013
20220319_115013
20220319_115027
20220319_115027
20220319_130817
20220319_130817
20220319_130828
20220319_130828
20220319_132118
20220319_132118
20220319_133825
20220319_133825
zxc1091
zxc1091
20220319_134354
20220319_134354
Previous Next Play Pause
20220319_113830 20220319_113913 20220319_113932 20220319_114025 20220319_114632 20220319_115013 20220319_115027 20220319_130817 20220319_130828 20220319_132118 20220319_133825 zxc1091 20220319_134354

Бусад мэдээ

Feb 14, 2024 552

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/