Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багуудын тоглолтын өдрүүдээр Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:6 ялагдлаа.
Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль байлаа. Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Монголтой хийсэн тоглолтыг ийнхүү дүгнэжээ. Вилли Саньоль “Ямар нэг дүгнэлт хийхэд хэцүү байна. Би шигшээ багт цөөхөн тоглосон тоглогчдоо ашиглах шийдвэр гаргасан. Тийм болохоор чанар муудсан. Шинэчүүд маань хамтдаа тоглож байгаагүй болохоор ойлголцол дутагдалтай байлаа. Би эхний үеийн тоглолтод сэтгэл хангалуун бус байна. Бид маш удаан тоглосон. Энэ улирлын анхны тоглолт гэхэд өөдрөг үр дүн гэж харж байгаа.” Гэжээ.
Энд хөлбөмбөгөөс илүү хөгжөөн дэмжигчийн тухай өгүүлэх гэсэн юм. Үзэгчдийн дунд монголын далбааг барьж зогсоо хөгжөөн дэмжигчид бол монгол туургатнуудын нэг, Халимагууд байсан билээ. Тэнгэр үзлийн төлөө санаа нэг байдаг Б.Захарович монголын хөл бөмбөгчдийн тоглолтыг дэмжин зогсож байгаа харагдана лээ. Хаана ч байсан бид нэг багийнхан билээ. Халимагууд минь хаана ч Монголоо гэдэг элгэмсэг хүмүүс шүү.