Шинтоо бол Японы уламжлалт шашин бас мөргөл. Байгальтайгаа ойр байх бас зэрэгцэх ухаан.
Тории хэмээх хаалгаар нь ормогц Ками буюу эзэд савдгийн мэдлийн онгон дархан газар эхэлнэ.
Японд манай сэтэрлэхтэй төстэй ёс бас бий. Зурагт буй царс 800 гаруй жилийн настай. Шимэнава хэмээх олс, шидэ хэмээх цаасыг зүүснээр Ками болно. Ийм зүүсгэлийг сүмогийн Ёкозүна нар зүүх эрхтэй. Манайхан бөхийн аваргуудаа шүтэн хүндэлдэг шиг л юм. Ижил төстэй чанар байна аа.
П.Наранбаяр