БНАСАУ-ЫН удирдагч, ардын армийн Ерөнхий командлагч, БНАСАУ-ын хоёр удаагийн баатар, маршал Ким Чен Ирийн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, ахмад дипломатч Ломбо, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцлоо. Умард Солонгосын удирдагч, ардын армийн Ерөнхий командлагч, БНАСАУ-ын хоёр удаагийн баатар, маршал Ким Чен Ир гадаадад айлчлах нь тун ховор. Төрийн эрхэнд гараад 10 гаруй жил болоход ердөө гарын арван хуруунд багтахаар цөөн хэдэн удаа хилийн дээс алхжээ. Тэрбээр Хятадад гурван удаа, Орост хоёр удаа очсон байна. Манай улс 1948 онд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон билээ.