БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНСУ-ын Бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч өдрийн зоог барив. Зоогт МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч удган Д.Энхжаргал, зайран М.Энхзаяа, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн зайран Баттулга, МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Д.Булган нар байлцав. Зоогийн үеэр хоёр орны бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.

“Financial Times” сониноос 2014 онд очиж үзүүштэй, дэлхийн аялал жуулчлалын долоон гайхамшигт орныг тодорхойлох зорилгоор судалгаа явуулжээ. Тус судалгааны дүнгээр “долоон гайхамшиг”-ийн жагсаалтыг Иран тэргүүлсэн байна.

Ираны эртний соёл, уламжлал жуулчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэхүү сайхан оронд очихыг зөвлөжээ. Нийслэл Тегеранд жуулчдын сонирхол татам маш олон ордон, музей, хийд байдаг бөгөөд тэртээ XIII зууны үеийн соёл уламжлалтай салшгүй холбоотой байдаг аж.

Дэлхийн хоёр дахь гайхамшгаар Швед, ялангуяа Стокгольмыг нэрлэжээ. Тус хот нь Европын цорын ганц үзүүштэй хот бөгөөд нутгийн хойд хэсэгт байрлах өвөрмөц уур амьсгал бүхий Седермальмын арлыг “Financial Times”-ын шинжээчид онцолжээ.
Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой. Мөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг харж болно” гэж “Financial times” бичжээ. Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд мөн Зимбабве, Вьетнам, Япон, Патагони орсон байна.

Э.ЭГШИГЛЭН


 

Хэдийгээр Хойд Солонгосын дэглэм шашин шүтэхийг хориглодог ч 2000-аад оны эхнээс бөө мөргөл хүчтэй дэлгэрсэн гэнэ.
Хойд Солонгосоос дүрвэж Өмнөдөд ирсэн бөө Кан Ми-сун энэ тухай өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр ярьсан байна.
Тэр 2014 оны зургаадугаар сард Хойд Солонгосыг орхин гарч энэ оны эхээр Сөүлд ирсэн юм.


ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв:
Эрхэм хүндэт найз нөхөд өө!
Та бүхэнд ирж буй 2020 оны Шинэ жилийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!
Улиран одож буй 2019 он нь манай хоёр улсын хувьд үйл явдлаар баян байлаа. Бид Халх голын Ялалтын 80 жилийн, УБТЗ нийгэмлэгийн 70 жилийн, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 9-р сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ялалтын ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулсан ёслолын арга хэмжээнүүдэд оролцов. Мөн саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д өндөр ач холбогдолтой албан ёсны айлчлал хийв. Бидний уламжлалт найрсаг харилцаа бүх чиглэлээр өндөр хурдацтай хөгжиж байгаа ба худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа маань дэвшилтэй өрнөж байна. Олон жил хуримтлагдаад байсан олон асуудал шийдвэрээ олж, манай хоёр орны харилцаа бүрэн эрхт улсууд хоорондоо тогтоож болох хамгийн өндөр түвшинд буюу иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрэв. Бид ирээдүйдээ итгэлтэйгээр урагш тэмүүлнэ!
Оросын болон Монголын ард иргэдэд баярын мэнд дэвшүүлье! Ирж буй шинэ ондоо айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгодоо хүрсэн, эрүүл саруул, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе!
Шинэ оны мэнд хүргэе! Сайхан баярлаарай!
 

   Ховд аймгийн Манхан, Булган сумын нутагт Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийнхэн 2008-2010 онуудад хайгуул, судалгааны ажил хийж, малтлага явуулжээ. Малтлагын явцад VII-XIV зууны үеийн нүүдэлчдэд холбогдох маш ховор хадны оршуулгын дурсгал илрүүлсэн байна. Гэвч оршуулгаас гар-сан олдворуудыг тус хүрээлэн нь сэргээн засварлах нэрээр Соёлын өвийн тухай хуулийн 20.1 зүйлийг зөрчин хил давуулчихаж. Өөрөөр хэлбэл, хил гаргах тухай ямар ч зөвшөөрөл холбогдох байгууллагуудаас аваагүй, хил, гаалийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн үг.

Оросын "Вольный город" сонины редактор Алексей Анатольевич Кунгуровын "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон" хэмээх нийтлэл гарсан нь олны дунд шуугиан тарьсны дээр багагүй хэл ам дагуулсан.Монголын байлдан дагуулалтыг үгүйсгэсэн энэхүү нийтлэл манай зарим мэдээллийн вэб сайтууд дээр орчуулагдан гарсан цагаас эхлэн "Монголын эрдэмтэд үүнд яагаад хариу өгөхгүй байна вэ" гэсэн иргэдийн шаардлага их гарсан.Манай сонины орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн энэ сэдвийг анхаарч "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй" хэмээх нийтлэл гаргаж байсан билээ.

Ази тивийн алтны бүслүүр Монголоос илэрсэн тухай гадныхан шуугиж байна.
Саяхан “Erdene Resource Development” компани “Алтан нар” орд дээр өнгөрсөн улиралд явуулсан судалгааны эцсийн дүгнэлтээ танилцуулж тэр нь Торонтогийн Хөрөнгийн бирж  дээрх тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсгөсөн юм.
Баянхонгор аймагийн нутаг дэвсгэрт байрладаг “Алтан нар” ордын талаар “Erdene Resource Development” компанийн ерөнхийлөгч Петр Акерли "Хамгийн сүүлд явуулсан өрөмдлөг нь бидний итгэлийн улам нэмэгдүүлж байгаа. Тус орд Төв Азийн алтны бүслүүрт хамаарагддаг байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч бидний ажлын эхний үр дүн төсөөлснөөс илүү сайн байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Судалгааны үр дүнд “Алтан нар” ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгааг тогтоожээ. Мөн 7 метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзсэн байна.
 
Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, 9 грамм мөнгө байгааг тогтоосон аж. Ийнхүү "Алтан нар" орд нь Оюутолгойн дараа орохоор нөөцтэй болох нь тогтоогдоод байгаа юм.
 
Монгол бахархалын өдөрт зориулсан
Монгол түүх судлаач, зохиолч
ЖАК УЭТЕРФОРДЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт нийт Монголчууд аа,
Энэрэн нигүүлсэхүй нинжин сэтгэлийг эрхэмлэн сайн үйлийг түгээж, түмэн олны найрсаг харилцааг өргөжүүлэн буй Та бүхэнд, та бүхний ажил үйлс, зохион байгуулж буй уулзалт, арга хэмжээнд арвин их амжилтыг билэгдэн хүсье.
Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан,
алтан ургийн үр хойчис IV дүрийн Далай лам Ёндонжамц,
анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазар нарын суут хүмүүсийг төрүүлсэн Монголчууд бүхий л шашныг хүндлэн хүлээн зөвшөөрдөг
саруул ухаанаар даян дэлхийг нэгтгэн амар амгаланг тогтоох үйлсэд цаг үргэлж манлайлан тэргүүлэгч байсаар ирсэн.
Өнөөдөр эх дэлхийд маань урьд өмнөхөөс илүүтэйгээр энэхүү санаа нэн чухал болжээ. Эв нэгдэл, энх амгаланг эрэлхийсэн Монголын ард түмнээ нэгдэн нягтруулах үйлсэд Та бүгдийн хүнлэг сэтгэл, хичээнгүй хөдөлмөр тус болох хийгээд Монголчууд энэ эрин зуундаа даян дэлхийн оюун санааны
аугаа их сүр хүчин ахин болж чадна гэдэгт би гүнээ итгэдэг.
Мөнх хөх тэнгэрийн
Алтан нарны гэгээ
Монголын сайхан орныг
Мөнхөд ивээх болтугай
Хүндэтгэсэн,
Жак Уэтерфорд
 
 
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?