Уншиж байна...

Курчатовын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, профессор Илья Чусов арав гаруй жилийн өмнөөс туршилтын физикийг орхиж, парапсихологи руу “урвасан” нэгэн. Алсын зайнаас оношилж эмчлэх

асуудлаар дагнаж, шинжлэх ухаан, парапсихологи, шашныг нэгтгэсэн онолын үндэслэл боловсруулахаар ажиллаж байна. Түүний “Физикч Гоц мэдрэхүйтний тэмдэглэлүүд” номыг “Цалиг” хэвлэлийн газар орчуулан гаргаснаас хэсэгчлэн хүргэж байна.
________________________________________
Гэмээ наманчлахгүйгээр амьдралаа өөрчлөх боломжгүй
Хүрээлэнд физикчээр ажиллаж байх үед юм даг, нэг удаа би өрөөндөө суугаад шинжлэх ухааны ямар нэг зүйл уншиж байтал хотын утас хангинаж, эхнэрийн маань “Илья, намайг эмнэлэг рүү авч явна. Зүрхний шигдээс гэнэ” гэх түгшсэн дуу сонсогдов. Би юу болоод байгааг түргэхэн ойлгохыг хүслээ. Түүний зүрх яачихав? Зүрхний цусан хангамж хэвийн байлаа. Тэгэхээр шигдээс болоогүй гэсэн үг. Тэгээд юу байж болох вэ? Миний нүднээ түүний зүрхийг задлан харуулж, Гисийн бөөнцөг яг зүрх рүү ордог хэсэгт ямар нэг бараан зүйл байгааг харууллаа. Энэ бараан зүйл л Гисийн бөөнцгийг эвдээд, үгүй ээ хэсэгчлэн базчихаад байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ бол бүтцийн эвдрэл биш, бүтэц нь хэвийн байна. Энэ бол ямар нэг өвөрмөц байдлаар Гисийн бөөнцөгт хаалт тавигдсан, тэр нь бодит байдал дээр зүрхний энгийн булчинг угтан хэлэх аргагүйгээр агшаагаад байгаа хэрэг.
-Оля, чамд ямар ч шигдээс алга.
-Тэгээд юу гээч нь болж байна?
-Хамгийн гол нь чамд шигдээс алга. Үлдсэнийг нь чи бид хоёр аргалж дөнгөнө. Юу ч бодолгүй харьж үз.

Түүнийг эмнэлэгт аваачин шигдээс гэдэг оношоо баталсан ч арав хоногийн дараа анхны оношоо өөрчилж, андуураагүй бол бүр уучлал гуйсан санагдана. Дараа нь би мөнөөх андуу эндүүгийн эх үүсвэр болсон зүрхний бичлэгийг эмч хамтрагчдадаа үзүүлэхэд зүгээр л аймшиг гэцгээж байв. Түүнийг тайлж уншсан хүмүүс бодит байдалтай авцалдахгүй загвараар дүгнэлт хийжээ. Үнэн хэрэгтээ бол зүрхний эд эсүүд шигдээс болох үеийнх шиг цусгүй болсон учраас дохио өгсөн хэрэг биш, харин эдгээр эсүүд эрүүл атал буруу дохио ирсэн байна.
Би бол оношийг ингэж томъёолох байлаа: эфир биеийн түвшинд ямар нэг шимэгч цоорхой үүсгэснээс болж Гисийн бөөнцөг ул хэсгээрээ хаагдсан. Миний эмчилгээ гэвэл тэрхүү шимэгч биетнийг надад харуулж, авч хаяхыг зөвшөөрсөн тул зайлуулчихсан л хэрэг. Миний онош, мөн эмчилгээний аргыг уншсан зүрхний хуучинсаг эмч бол зохиогчийн “ичгүүргүй” байдалд уур нь хүрэх биз. Яагаад гэвэл “Гисийн бөөнцөгт нөлөөлсөн эфир биеийн түвшний шимэгч биетийг зайлуулах” эмчилгээг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ би малчин байгаад Гисийн бөөнцгийн талаар ойлголтгүй байсан бол өөрийн эхнэр хийгээд өрөөлийн охиныг анагааж чадах байсан уу? Чадах л байсан. Зүрх зүрхэн хэлбэртэй гэдгийг л мэдэж байх нь эмчилгээнд хангалттай. Зүрхэн дотроос авч хаявал зохих ямар нэгэн бараан зүйлийг би олж харсан (надад харуулсан гэвэл илүү оновчтой) минь л хангалттай. Би түүнийг нь авлаа. Эмчилгээ дууслаа. Тэгвэл зохиогч яах гэж Гисийн бөөнцгийн тухай чалчив аа? Хэнд ч хэрэггүй энэ мэдлэгээр яана? Яалаа гэж, мэдлэг үргэлж хэрэгтэй. Анатомийн мэдлэг хийсэн эмчилгээнийхээ талаар ярихад хялбар болгоно. Асуудлыг нөхөдтэйгээ ярилцахад тустай. Түүнээс биш миний ярьсан эмчилгээний аргад огт хамаагүй. Энэ арга бол хүмүүс бий болгоогүй эмчилгээний зааврыг хэрэгжүүлэх асуудал. Энэ бол би биш, Тэд л эмчилж чаддаг. Би ердөө л Тэдний зааврыг дагадаг. Тэд янз бүрийн түвшний хэрэглэгчдэд зориулаад янз бүр байдаг. Гэхдээ хэзээ ч үйлчилж чаддаг.
Эхнэрийг маань эмнэлгээс гаргахдаа эмч нар ямар ч үр дагавар харахгүй байгаа болохоор юу гээч болоод өнгөрснийг ойлгохгүй байгаагаа үнэнээр өчсөн байна лээ. Гэхдээ хатуу захиас хэлжээ.
-Санамсаргүй зүйл гэж огт байдаггүй. Танд ямар нэг өвчин байгаа, бид л олж хүрч чадахгүй байна. Та дүүргийнхээ эмнэлэгт очоод бүртгэлд ор. Танд улаан туузтай карт өгнө. Энэ мөчөөс эхлээд та эрсдэлтэй бүлгийн хүн боллоо. Танай гэрт даралт хэмжигч байгаа юу? Яагаад үгүй гэж? Айл
болгон заавал даралт хэмжигчтэй байх ёстой.
Та өдөр бүр даралтаа хоёроос доошгүй удаа тогтмол хэмжиж, дэвтэр дээр заалтыг нь бичих ёстой. Зүрхний эмч танд илүү нарийн заавар өгнө. Харин би одоохондоо ерөнхийд нь тамир сайжруулагч гурван эм бичиж өгье. Таны зүрхийг хэвийн ажилладаг болгох хэрэгтэй байна. Одооноос эхлээд та магадгүй насан туршдаа эрсдлийг бүлэгт багтах болсноо санаж яв. Шаардпагатай эмгүйгээр гэрээсээ хаашаа ч битгий гар. Тийм эмнүүдийг дүүргийн зүрхний эмч танд бичиж өгнө. Би тантай дахин энд уулзмааргүй л байна. Гэхдээ ингэхийн тулд та системтэй, нухацтай эмчлүүлэх хэрэгтэй…
Эхнэр бид хоёр даралт хэмжигч худалдан авч туршиж үзтэл даралт хэвийн байлаа. Би эхнэрээсээ:
-Чи цаашид эрүүл хэвийн байхыг хүсч байна уу гэж асуулаа.
-Мэдээж хүсч байна гэж тэрээр хариулав.
-Миний чамд хэлэх зөвлөгөө ийм байна. Эмнэлэгт хэвтсэнээ тохиолдол гэж бод. Зүрхний эмчид оч. Гэхдээ заавар зөвлөгөөнд нь шүүмжлэлтэй ханд. Түүнийг тэнэг болохоор нь тэгж байгаа юм биш ээ, хоосон газар онош тавих тэнэг үүрэгтэй учраас чингэж байгаа юм. Чиний зүрх эрүүл. Гэхдээ чи биеэ чагнагч. Чи биеэ чагнадагтайгаа тэмцэх хэрэгтэй. Энэ бол зүрхний эмчийн үүрэг биш, харин сэтгэлзүйчийнх. Манайд хоёр сэтгэлзүйч байна. Чи бид хоёр. Тэгэхээр нийлээд ялах болно…
Энхэр маань зөвшөөрч хэрэгжүүлэхээр боллоо. Хамгийн хачирхалтай нь садан төрлийнхөн, найз нөхдийн туслах гэсэн сэтгэл хамгийн их саад болж байлаа. Ингэхдээ хүн болгон бүр өлгөөд авах сайн юмгүй байсан ч хамаагүй зүрхний өвчний талаархи өөрийн амьдралын туршлагаа ярина. Хамгийн гунигтай нь утасны нөгөө үзүүрт хэрцгий авир дуудах учраас эдгээр сэтгэл зовнисон яриаг зогсоож болохгүй, тэдэнтэй маргаж болохгүй. Би энэхүү дургуйцлийн учир шалтгааныг ойлгож байлаа: хүмүүс хэрхэн аятайхнаар үүрдийн өвчтөн болох тухай өөрийн туршлагаа хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Тэдний хэн нэгэнд нь зорилго чинь өөрөө буруу байна гээд ярьж эхэлбэл тэр галзууртлаа бухимдана. Яагаад гэвэл эмч нар түүнийг өөрийн итгэл үнэмшилд татан оруулчихсан. яг л тэгэх хэрэгтэй гэдэгт тэр бат итгэлтэй байдаг.
Үр Дүн нь юу вэ? Бид даралтаа хэмждэггүй, эм байнга уудаггүй. Найм орчим жил нэг ч удаа түргэн тусламж дуудсангүй. Ольгад “мэргэжлийн өвчтөн” болох бүх боломж байсан ч тэгсэнгүй.
Энэ тохиолдолд ямархан нарийн ширийнийг хэлэхийг би хүснэ вэ? Хэд хэдэн зүйл байна. Евангелийн сударт нэгэн хүн юуны улмаас хараагүй болсон талаар шавь нар нь Иисүсээс асуудаг хэсэг бий. Иисүс Юуны улмаас биш, харин юуны тулд. Бурханыг улам алдаршуулахын тулд гэж залруулдаг. Өөрөөр хэлбэл Иисүсийн анагаасан хүн бусдад жишээ болж байна. Ольгагийн тохиолдол ч мөн адил. Тэрээр нөхрийнх нь хийдэг эмчилгээний аргууд үнэхээр үйлчилдгийг өөрийн биеэр туршиж, улмаар “хүндлэхийн” тулд тэгсэн билээ. Харилцаа тасрах аюул байсныг зайлуулж чадсан. Энэ түүхийн хоёр дахь тал нь гэвэл үйлчлүүлэгч, ойр дотнын, өөрийн үйлчлүүлэгчтэйгээ ярилцах анагаагчийн арга зам. Эмч нар өөрийн хамаатан саднаа эмчлэхээр авахгүй нь элбэг байдаг. Яагаад гэвэл хамаатан садангууд нь түүнийг таатай биш өнцгөөс харах нь байдаг. Хэрэгтэй нэр хүнд алга гэсэн үг. Түүнээс гадна “өөрийн” хүнээ эмчлэх үед эмч нарын гар чичрэх нь элбэг. Тийм учраас л Ольгагийн эмчилгээ эмч, өвчтөн харилцан биесээ хүмүүжүүлэх сайн жишээ юм. Хамгийн гол нь би энэ тохиолдолд сэтгэлзүйн зөв харилцаа тогтоож, эхнэрийнхээ үл итгэх байдлыг арилгаж, эхнэртээ ерийн бус зөвлөгөө өгөх хариуцлагаас айх айдсаа давж, саналаа тайлбарлах хэрэгтэй үгсийг сонгож чадсан юм.
Одоо тэгэхээр сонгох эрх чөлөө хийгээд хариуцлагын талаар ярилцацгаая. Бид аливаа үйлдлийг эрх чөлөөтэй хийдэг үү? Хариу нь тийм ч тодорхой биш. Бидний дотоод сэтгэлд байдаг Бурханы гал сонголтын эрх чөлөөний төлөө байдаг. Гэхдээ энэ нь Бурханы сонгох эрх чөлөөг зөрчсөн бүрэн эрх чөлөө биш юм. Мэдээж хязгааргүй эрх чөлөө гэж байдаггүй. Чи ямар нэгэн хил хязгаар дотор л зөв сонголт хийх эрх чөлөөтэй. Хязгаарлалт бүр, хүрээ болгон эрх чөлөөний зарчмыг зөрчиж байгаа мэт санагдаж болно. Гэвч тийм биш. Ямар ч хязгаарлалтын хүрээн доторхи зөв сонголтын эрх чөлөө хүн бүрт хангалттай байдаг. Хүн өөрийнхөө эрх чөлөөг хязгаарласан хүрээний төлөө хариуцлага хүлээдэггүй. Бид үүнийг гаднаас өгсөн нөхцөл гэж хүлээж авах ёстой. Бид эцэг эхээ, төрөх газар цагаа сонгодоггүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт бид Т эгшин, X цэг дээр хүрч бие даана. Бидний хязгаарлагч нөхцлийг амьдралын явцад Бурхан засварлан өөрчилж чадна.
Гэхдээ сонгох эрх чөлөө өөрийн сонголтын төлөө хүлээх хариуцлагаас ангид биш. Хүн алхам бүртээ сонголт хийхээс аргагүй ертөнцөд амьдардаг. Үүнээс зайлсхийвэл муу юм болно. Харин сонолт хийснээрээ чи уг сонголтын үр дагаврыг хариуцах болдог. Чи нэгэнт амьдралынхаа үйл явцыг өөрөө бий болгосон учраас зөвхөн өөрөө л түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Хариуцлагагүйгээр гэмшил үгүй, гэмээ наманчлахгүйгээр амьдралаа өөрчлөн засварлах боломжгүй, тэр дундаа өөрийн өвчний явцыг өөрчилж, анагааж чадахгүй. Энэ утгаараа хариуцлага оюун санаатай салшгүй холбоотой. Оюун санаа нь өөрийн ээлжинд биднийг Бурхан руу хөтлөн аваачдаг. Энэ номын эхэнд НК-ийн, Галя бид хоёрын хамтын, мөн нүгэлт миний ганцаар үйлдсэн далдыг харахуйн гайхамшгийн талаар зураглан өгүүлснээ уншигч танд сануулъя. Тэр бол Бурхантай холбогдох суваг байсан юм. Энэ суваг хүн бүрт нээлттэй байдаг. Айдсаа гэтэлж, уг сувгийг ашиглаж эхпэх хэрэгтэй.
Германаас Р.Е надруу утасдаж байна.
-Илья Витальевич, би бүр тамирдаж гүйцлээ. Шөнөд унтаж чадахгүй байна. Нүдний эмчид үзүүлтэл нүднийхээ үүлийг авахгүй бол сохорно гэнэ. Гэтэл би айгаад байна. Яах вэ?
Тэрээр ная гарсан настай эмгэн билээ. Боломжоороо ая тухтай, урт удаан амьдрахыг хүсч байна. Би:
-Р.Е минь, дураараа бол. Аль ч тохиолдолд би танд тусална. Таны зорилго бол ямар нэг зүйлийг зөв сонгохдоо биш, харин өөрийн айдсаа давах л юм. Бурханд ханд. Сэтгэлд эхэлж буусан дурын шийдвэрээ дага гэлээ.
Дараа нь тэрээр утас цохиж:
-Би одоохондоо мэс ажилбар хийлгэхгүй ээ гэж тайван гэгч нь хэллээ.
Гурван жил өнгөрсөн ч сохроогүй л байна.
Ингэхэд айл болгон орох хаалган дээрээ “Шийдвэрийг өөрөө гарга” гэсэн үгийг улаан өнгөөр бичиж өлгөмөөр байгаа юм. Тэгэх аваас амьдрал огт өөр, илүү сайн, хэмжээлшгүй сонирхолтой байх болно.

Анагаах тоглоомын дүрэм
Бидэнд дүгнэлт хийх хангалттай материал байна.
1. Эцэг Бурхан байдаг. Тэрээр биднийг хамгийн гол асуудал болох амьдрал, үхэлд бодитойгоор удирддаг. Тэрээр хамгийн найдваргүй болсон өвчтөнийг эмчлэх ЗӨВШӨӨРӨЛ өгвөл хэрэгтэй арга нь олддог. Тэрээр ЗӨВШӨӨРӨХГҮЙ байж болно, тэгвэл ямар ч аргагүй. Тийм учраас Бурхан бол анагаах аливаа үйлдлийн гол дүр. Миний өөрийн ойлголтоор манай шашингүйн үзэлд гүн бат автсан оронд өвчтөн хүн үгүйдээ гэхэд Бурхан руу эргэн харж, бурханы хөрөг зургийн өмнөх лаа биш, харин бодит үйл хийгээд бодол санаа биднийг эрүүл, эсвэл өвчтэй болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.
2. Жирийн хүмүүсийн ихэнх өвчин амьдралынявцадгаргасаналдаатайүйлдэл, эсвэл сэтгэлгээний алдаа(буруу бодол)-тай холбоотой байдаг. Ховор тохиолдолд өвчин хийгээд азгүй муу явдал сорилын шинжтэй байдаг. Энэ нь ихэвчлэн ер бусын хүмүүст хамааралтай. Ямартай ч Тэнгэр бидний хүмүүжлийг хариуцдаг. Бид өөрийнхөө ямар нэг зүйлийг засч залруулж, эсвэл цохилт дааж сурах хэрэгтэй болдог. Заримдаа аль алийг нь. Засарлаа, тэсч чадлаа – эрүүл саруул яв. Үгүй бол уучлаарай, томилолт дууслаа.
3. Өвчний анхны шинж тэмдгийг хүлээж авах хэвийн хандлага гэвэл өөрийн бие махбодыг бус, оюун санааг шинжих явдал билээ. Үүний тулд сүм хийд, мөргөлийн газар очиж Бурханаас эдгээж өгөхийг биш (тэгэх юм бол аргазүйн бүдүүлэг алдаа болно), харин өвчний оюун санааны учгийг ойлгоход туслахыг хүс. “Юуны тулд” гэдгийг ойлгох хэрэгтэй, ойлгоод үндсээр нь арилгах хэрэгтэй. Энэ бол НАМАНЧЛАЛ. Хэрэв өвчин чинь гүн үндэслэж амжаагүй бол чин сэтгэлийн наманчлалын дараахи сэтгэлзүйн хүчирхэг өөрчлөлтийн улмаас хүн зүйл ердийн замаар өөрчлөгдөж эмчид очих хэрэггүй болно. Хэрэг дээрээ ийм үед оношлогоо ч хэрэггүй. Эрүүл оюун санаа бие махбодыг эрүүл болгоно.
4. Тоног төхөөрөмжийн оношлогооноос эмчилгээг эхэлж болохгүй. Энэ бол цэвэр квантын тохиол. Өвчтөний бие махбодод өвчин илрэхээс өмнө үйлчлүүлэгчид бүгд виртуаль түвшний өч төчнөөн өвчин үүссэн байдаг. Жишээ нь ходоодны тухай ярья гэхэд л шархлаанаас хорт хавдар хүртэл янз бүрийн өвчин бий. Оношлон хэмжих үед Бурхан Тэнгэр тэдгээрээс тухайн хүний оюун санааны байдалд тохирохыг нь оноож өгдөг. Хэрвээ “хорт хавдар” гэсэн онош гарсан байх юм бол болгоомжил. Яарах хэрэггүй. Эхлээд хэрхэн амьдарч байгаа тухайгаа эргэцүүлэн бод. Хэмжилт хийхэд хэвийн байхын тулд эмчилсний дараа л ялагчийн байр сууринаас оношлогоонд орох хэрэгтэй.
5. Эмчилгээний үеэр оношлуулах мөн л аюултай. Эмчилгээ нь цагийн тэнхлэгийн дагуу гулсах зарчмаар хийгддэг. Ирээдүй цаг дээр ч мөн адил хийгдэнэ. Тийм болохоор энэхүү ирээдүй цаг болоогүй байхад оношлуулах юм бол бүгд сарниж орхино. Жишээлбэл, бөөрний чулууг хайлуулж, өвчний шинж тэмдгийгхоёр өдөрт арилгаж болно, харин багажаар оношлохыг хоёр гурван долоо хоногоос нааш хийж болохгүй.
6. Сонгодог анагаах ухаан эмчилгээтэй харьцуулбал оношлогоо нь түрүүлж х жсөн нь их муу. Хэрэв хагалж болохгүй хавдар, эсвэл ДОХ, эсвэл Альцгеймерийн өвчин туссан бол эмчлэх эм нь үгүй учраас хүн үхэх нь тодорхой. Тийм тохиолдолд уламжпалт бус аргаар ч эмчлэхэд хэцүү. Яагаад гэвэл тийм эмчилгээ нь Христ гэсгээгдэгсдийг анагаасныг санагдуулах болно. Яалтгүй ГАЙХАМШИГ байх болно. Гэвч ГАЙХАМШИГ байх ёсгүй. Ийм учраас өвчтөнд амьд үлдэхийн тулд ганцхан боломж, тодруулбаас тухайн нөхцөлд анагаагдашгүй өвчин олсон тэр нийгмийн хувьд үхэх хэрэгтэй болдог. Жишээ нь, Африкийн аль нэг тийш одох; эсвэл шүтлэгээ солих, жишээ нь буддын сүмд шавилах хэрэгтэй. Юу хийх нь тийм ч чухал биш. Гол нь өмнөх оношлогооны үр дүнг тэглэх хэрэгтэй.
Энд өгүүлсэн эмчилгээний тоглоомын дүрмийг би дэлгэрэнгүй тайлбарлахгүй. Яагаад гэвэл анагаахуйгаар оролдоно гэдэг өөрөө тамын ажил. Ямар ч үйлчлүүлэгч эрт орой нэгэн цагт заавал үхнэ. Тийм болохоор эмнэлгийн уламжлалт тусламж хүний амьдралын үүргийг үл харгалзан насыг нь уртасгахыг л оролддог. Тэгэхээр орчин цагийн эмнэлгийн материализмд үндэслэсэн загварыг авч үзье. Хүний ямар нэг юм нь хэзээ нэгэн цагт өвдсөн, тодорхой болговол толгой нь өвдсөн гэж саная. Энэ хүн зуун хувь шашингүй үзэлтэй, Бурхан гэдэг үгийг жижгээр бичдэг нэгэн байг. Түүний хувьд анагаах ухаан л Бурхан. Тийм болохоор хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн төхөөрөмжөөр оношлуулахыг хүснэ. Тэр өөрийн оношоо хүлээж авлаа гэж бодъё. Тархины хавдар ч байдаг юм уу. Дараа нь яах бол? Түүнд ингэж хэлнэ: Эмнэлэгт хэвт, бид гавлыг чинь ярж, хавдрыг авна. Мэс засал амжилттай болвол та урьдын адил хөл дээрээ явж, нүдээрээ харж, чихээрээ сонсож, толгой чинь өвдөхөө болино…
Хэрвээ тэгэхгүй бол… гэж өвчтөн зориг муутай асуухад мэдэхгүй юмыг хэлэх аргагүй хэмээнэ. Эхнэрт нь болохоор юмыг яаж мэдэхэв сахиур, цаашилбал оршуулгын газрын талаар санаа тавиарай гэж хэлнэ. Ийм хандлагын үед үйлчлүүлэгч хувь хүнийх нь хувьд хэтэвчний хэмжээнээс өөр юу ч мэдэх ямар ч шаардлагагүй. Сонгодог бус эмнэлэг (би бол “квантын” гэмээр байна, үгүйдээ гэхэд “оюун санааны” ч байж болох) болохоор физик биеийн өвчин шаналлыг даван туулснаар хүний оюун санааг төгөлдөршүүлэхэд чиглэгддэг учраас мөнхийнх байдаг. Би хэлсэн болгоноо тайлбарлахгүй, гэхдээ нэмэлт тайлбар өгч -адахуйц нэгэн тохиолыг нэмж өгүүлье.
Арванесөн настай бүсгүй үр над руу утасдаж тархины хорт хавдартай, нэн даруй мэс засалд ор гэсэн гэлээ. Би түүнд тусалж чадах уу? Би булзсан хариулт хэлэхдээ “Арван есхөн настай охин ямар гээчийн тийм муу юм хийж амждаг билээ? Нэг л хачин байна даа” хэмээн дотроо бодож билээ. Тэгээд эхлэл болгож аав ээж нь хэн болох талаар сэтгэлзүйн энгийн асуулт тавилаа.
-Ээж маань хамгийн энгийн нэгэн. Харин аавын тухайд та хэнийг нь асууж байна хэмээн тэрээр намайг гайхшруулав.
-Та яасан, хэд хэдэн аавтай хэрэг үү?
-Гурав.
Дуугүй болж төвлөрвөл утасны нөгөө үзүүрээс санаа өгч байна.
-Эмээ маань дөрвөн нөхөртэй байсан болохоор би дөрвөн өвөөтэй гэсэн үг. Хоёр нь нас барсан л даа. Хоёр нь амьд сэрүүн.
-Та нөхөртэй юу?
-Тийм.
-Нөхөр чинь ямар байна?
-Анхных гэхэд муугүй шүү.
-Бүсгүй минь, та бүхэнтэй ноцолдохоос Тэнгэр Бурхан залхсан бололтой. Тэгээд танайханд эм хүйстэн төрөхийг болиулах шийд гаргаж дээ. Танд ганцхан гарц бий. Таны нөхөр эхний бөгөөд эцсийнх байх ёстой. Өөрөөр бол сүйрэл шүү…
Бид эмэгтэйчүүдийн хувь оролцоо, эрх, хүүхэд төрүүлж өсгөх үүргийн талаар ярилцлаа. Тийм ч муугүй яриа болсон ч сэтгэлд ямар нэг зүйл дутуу хэлсэн мэт санагдаж билээ. Бүтэн хагас, хоёр долоо хоногийн дараа дахин утасдаж, үйл явдал хачирхалтайгаар эргэв. Тэрээр өнгөрсөн удаад надад дутуу ярьжээ. Хамгийн гол зүйлийг, жирэмсэн гэдгээ хэлээгүй аж. “Энэ л дутаж гэнэ” хэмээн би гонсгордуухан бодов. Тэр Бурденкогийн хүрээлэнд очсон болж таарлаа. Тэднийхэн нэн даруй үр хөндүүлэх санал тавьж, мэс ажилбар хийлгэхээр хэвт, тэгэхгүй бол удах нь үхэхтэй адил гэсэн аж.
-Та юу гэж шийдэв?
-Би үр хөндүүлэхгүй, Бурденкогийн эмнэлэгт хэвтэхгүй ээ.
-Та энэ шийдвэрийг бие дааж гаргасан уу?
-Тийм ээ, юу ч болвол болог. Надад туслаач.
Бүх зүйл сайхан төгссөн гэдгийг урьдчилан хэлье. Жирэмслэлт тийм ч амар байсангүй. Гэхдээ азтай тохиолдлоор (???) түүний амьдардаг хотын эмнэлгийн ерөнхий эмч нь тэр үед миний үйлчлүүлэгч байсан юм. Ээлжит эмчилгээний үеэр би түүнд ивээлд минь орсон бүсгүйн талаар ярьтал тэрээр ер бусын тохиол гэдгийг ойлгон илүү таатай нөхцөлд байлгана гэж амлан хэлсэндээ хүрсэн юм…
Хавдар томрохоо болилоо. Бүсгүй эрүүл саруул хөвгүүн төрүүллээ. Би түүний хойноос дахиад нэг жил санаа тавилаа. Хавдар нь сорогдож багассангүй, харин бүрхүүлтэй болжээ. Заримдаа толгой нь хүчтэй өвдөнө.
Би түүнийг амьдаар нь ч хараагүй, зургийг нь ч үзээгүй, зайнаас л харьцдаг байв. Эдгээр яриа надад таатай байгаагүй. Овилгогүй, гоморхуу эмэгтэй. Тийм учраас л түүний толгойд бул чулуу үлдсэн хэрэг. Гэвч… энэ “гэвч” бүхнийг давсан юм. Эгзэгтэй мөчид тэрээр цорын ганц зөв шийдвэр гаргаснаар амьд үлдсэн төдийгүй хүүтэй болж, нөхөртэйгээ цуг амьдарч байгаа билээ. Бурхан түүнд ухаан хайрлах болтугай.
Түлхүүр үг

Бусад мэдээ

Feb 14, 2024 560

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/