Зөн совингоо дага

 

Зөн совингийн талаар чи юу гэж боддог вэ? Зөн совин үнэн байх магадлалтай юу? Өөрөөр хэлбэл 100% итгэж болох уу?
Зөн совинд би итгэдэг. Зөн совингоо дагаснаар зөвдсөн үү гэхээс биш
буруутаж байгаагүй. Харин зөн совингоо үгүйсгээд, айдас, бардам зангаа
сонссоноор буруутаж байсан.
Миний бодлоор зөн совин бол байгалаас заяасан нандин бэлэг. Өөрөөр
хэлбэл  дэлхий ертөнцөөс хүн төрөлхтөнд өгсөн  чадвар ч гэхиймуу эсвэл
бие махбодь зүрх сэтгэлээрээ мэдэхийг зөн совин гэж болох юм.


Айдас болон бардам зан бидний оюун ухаанаас гарч байхад зөн совин бидний дотоод гүнээс, зүрх сэтгэлээс гарч байдаг .
Тиймээс зөн совиндоо итгэж, түүнийгээ дагах нь зөв гэж бодож байна.
Амжилттай яваа бүх хүмүүс зөн совиндоо итгэдэг. Тэдгээр хүмүүс зөн совингийн тухай юу гэж хэлж буйг сонирхоё.
“Зөн совиндоо итгэх хэрэгтэй гэдгийг би олон жилийн туршлагаасаа сурсан.” ~ Brian Tracy
“Яах вэ гэдгийг оюун ухаан бодож амжаагүй байхад зөн совин урьдчилан хэлж өгдөг.” ~ Michael Burke
“Зөн совингоо сонс. Зөн совин таны мэдэх ёстой бүхнийг хэлж өгнө.” ~ Anthony J D’Angelo
“Өглөө болгон миний зөн совин надад юу хэлэх бол гэдэгт
би сэтгэл догдлон сэрдэг. Би зөн совинтойгоо үргэлж ажилладаг мөн
түүндээ итгэдэг. Миний портнёр л гэсэн үг.” ~ Jonas Salk
“Дотоод дуу хоолойндоо итгэ.” ~ Lynn A. Robinson
Би өнөөдрийнхөө бичлэг дээр нэгэн чухал асуултанд бас хариу өгөхийг хүслээ.
Ямар нэгэн зүйлийг хийх гэхээр таныг ямар нэгэн юм зогсоогоод байдаг
уу? Энэ нь таны айдас таныг зогсоогоод байна уу эсвэл зөн совин
зогсоогоод байна уу? Хэрвээ та эргэлзэж байгаа бол санаа зовох хэрэггүй.
Энэ тухай  жижигхэн зөвлөмжийг орууллаа.
Айдас уу, зөн совин уу гэдгийг мэдэх нь маш чухал. Айдсын тухай бид
мэднэ. Өөрийгөө хөгжүүлж байх тохиолдолд айдас үргэлж биднийг дагадаг.
Харин зөн совин бол өөр хэрэг. Зөн совин бол биднийг аюул ослоос үргэлж хамгаалж, болохгүй гэдэг дохиог өгдөг.
Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө өөрийгөө хянаад
Таны зүрх сэтгэл бие махбодь тэлж, тэнийж байна уу эсвэл агшин хумигдаж байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй.
Хийх гэж байгаа зүйлээ хийх гэхээр хэдий айдас төрж байгаа ч гэсэн та
цаанаа л нэг сайхан, сэтгэл догдолсон, зовхи өөд, мөр хойшоо, цээж
урагшаа болж байна уу? Тэгвэл та тэлж байна гэсэн үг. Түүнийгээ айдастай
ч гэсэн барьж авч ХИЙ!
Харин таны зүрх сэтгэл, бие махбодь цаанаа л нэг эвгүй оргиод,
харанхуйлагдаад, өөрйн эрхгүй толгой гудайж, мөр унжиж, зовхи доош болж
байвал та хумигдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд БОЛГООМЖИЛ!
Яагаад гэвэл би урьд нь ч дурдаж байсан, одоо ч бас дахин хэлэхэд
илүүдэхгүй байх бидний зүрх сэтгэл, бие махбодь хэзээ ч худлаа
ярьдаггүй!
Зөн совиндоо итгэж, зүрх сэтгэлээ дагасан хүн ямар ч тохиолдолд
цаанаа л нэг ӨНГӨТЭЙ, ГЯЛАЛЗДАГ! гэдэгтэй санал нэг байгаа байхаа.
Хэрвээ та өөрийнхөө бие махбодь, зүрх сэтгэл, оюун ухаанаа хэрхэн сонсож сурах вэ гэдэг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу!
Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол цааш нь түгээж, доор сэтгэгдлээ хуваалцаарай.
Үзэж, уншиж, дэмждэгт үргэлж баярладаг шүү!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/