Аргентин улс дахь намган дундаас энэхүү тааварлахын аргагүй объектыг анх Google Maps-аар илрүүлж, газар нутгаа буруу тооцоолж төлөвлөсөн барилгын суурь л гэж бодсон байна. Гэтэл тийм биш, цаанаасаа ийм нуур байдаг болох нь тогтоогджээ.
Асар том хөвдөг арал нуурын бараг 4/5 хэсгийг эзэлдэг. Энэ нуур нь ер бусын тэгшхэн эрэгтэй, гортиг татсан мэт дув дугуй хэлбэртэй. Арал нь ч мөн нуур шигээ дув дугуй хэлбэртэйгээс гадна дотроо байнга хөдөлж, нуурын усыг хавирган сар мэт харагдуулдаг. Энэ нуурыг Америкийн гидравлик судлаач Ричард Петрони олж нээжээ. Тэрбээр Сержио Неспилерм, Пабло Мартинес нарын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбогдож, тэд ч энэ нуурыг сонирхон нууцлаг газрыг илрүүлэхээр аялалдаа гарцгаасан байна.


Энэхүү гайхамшигт нуурыг хүссэн хүн бүр яг одоо харах боломжтой. Үүний тулд Google Maps-аа 34°15’07.8″S 58°49’47.4″W дээр тааруулаад хиймэл дагуулаас үзэх гэсэн дээр тавихад л болно.
Энэ арал нь Аргентинд Парана хэмээх намгархаг голын ай савд байрладаг. Эхэндээ Ричард болон мэргэжил нэгтнүүд нь энэ газарт зорьж очиж чадаагүй юм. Хэтэрхий намгархаг газар нутагт хүрнэ гэдэг хэцүү. Гэсэн ч хоёр дахь удаагаа нисдэг тэргээр очоод амжилттай газардаж, эрдэмтэд энэхүү өвөрмөц газрыг нүдээр үзжээ.
Арлыг Eye буюу Нүд гэж нэрлэсэн байна. 118 метр диаметртэй, усны гадаргуу дээр арай илүү хэмжээтэй. Нутгийн иргэд ийм арал байдгийг эртнээс мэддэг байсан ч тэнд эртний бурхад амьдардаг хэмээн ойртож зүрхэлдэггүй байв.
Ричард Петрони Google Maps-ын архивыг судалж үзээд энэ арлыг сервисийн үйлчилгээ анх гарсан 2003 онд л байсныг олж нээжээ. Хиймэл дагуулын зургаас харахад цаг хугацааны явцад арал тэнхлэгээ тойрон эргэлдэж, байрлалаа өөрчилдөг болох нь тогтоогдсон байна. Харин одоо Ричард энэ газарт гурав дахь аяллаа хийж, геологийн тусгай тоног төхөөрөмжөөр Нүд арлыг судлахаар төлөвлөж байна. Энэ багийнхан хандив цуглуулж, 5000 доллар төлсөн хүнд арлын тухай эхний мэдээллийг өгөх, 10 мянгыг төлсөн хнд хамтдаа аялж, өөрийн биеэр нууцлаг газрыг судлах эрх олгож байгаа юм.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/