Уншиж байна...

Нийтлэгч: Лука Огноо: 2016/03/242 0 24,779 Facebook Twitter Бид өөрсдийнхөө бие махбодийн талаар хангалттай мэдлэггүй нь харамсалтай. Бидний бие махбодь – инженерийн маш гайхамшигтай шийдэл гэж хэлж болно. Хүний тархи орчин үеийн ямар ч супер компьютерээс дутахгүй, харин нүдний хараа нь техникийн шинэ дэвшилтэт технологийг хол давсан. Бид өөрсдийнхөө би махбодиор бахархахаа байг гэхэд ядаж сайхан арчлаад яваад байж болмоор л санагдах юм.


Хүүхдийн биед том хүний биед байдгаас 60 яс илүү байдаг. Хүний биед байгаа төмрөөр 8 см-ийн урттай хадаас хийж болно. Хүний сормуусанд хүний нүдэнд үл үзэгдэх хувалзнууд амьдардаг. Хүний хөлс муухай үнэртэй биш. Хөлсний үнэр гэж ярьж байгаа зүйл бол хүний арьсан дээр амьдарч байгаа бактерийн үнэр. Европын сэтгэл зүйчдийн холбооны 8-р чуулга уулзалтын нэгэн илтгэлээр: “үсэрхэг эрчүүд илүү ухаантай” гэсэн зүйл яригджээ. Таны чих болон хамар одоо ч гэсэн ургасаар л байгаа. Хүний хэлний хээ, хурууны хээтэй адил дахин давтагдашгүй. Хүний биед амьдарч байгаа нийт бактерийн жин ойролцоогоор 2 кг орчим болно. Таны сонсож байгаа хөгжмийн хэмнэлээс шалтгаалж зүрхний цохилт тань өөрчлөгддөг. Таны бие махбодь дахь нийт цус болон хүчилтөрөгчийн 20%-ийг тархи ашигладаг. Хэдий хүний ясны 30% нь уснаас бүрдсэн байдаг ч маш бат бөх чанартай байдаг. Хүний зүрх өдөрт ачааны машинаар 30 км явсантай тэнцэх хэмжээний энерги гаргадаг. Хүний биеийн ДНК-ийн молекулийг нэг бүрчлэн жагсаавал Нарны системд хүрээд эргэж ирэх хэмжээний урттай жагсаалт гарна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Таны гэрт тогтсон тоосны ихэнхи хэсэг нь таны үхжиж унасан арьс юм. Таны хоол боловсруулах эрхтний нийт урт нь амнаас анус хүртэл 9 метр урт. Нэг алхам хийхэд хүний биеийн 200 булчин ажилладаг. Хэрвээ хүний биеийг химийн элемент болгон зарвал 160 орчим доллар болно. Хүний хамгийн өндөр халуурсан тохиолдол цельсийн 46,5 хэм байжээ. Хүний генийн тал хувь нь тархийг, харин үлдсэн хэсэг нь бусад бие эрхтнийг хариуцдаг байна. Хүний амтлах мэдрэмж 10 хоног тутамд шинэчлэгдэж байдаг. Хүний биеийн ходоодны хүчил хүний арьсны гадаргууд хүрвэл түлж орхино. Ходоодны хана зузаан байгаа нь аштай юу даа. Зарим нэг хүмүүсийн дотоод эрхтэн нь транс байрлалд байдаг – энгийн хүмүүсийг бодвол дотоод эрхтэн нь толины тусгалтай байдаг ажээ. Чигчий хуруугүй болно гэдэг атгалтын тал хүчтэй тэнцэх хүчээ алдана гэсэн үг. Ходоодгүй, дэлүүгүй, элэгний 80%-гүй, нэг бөөргүй, нэг уушгигүй гээд бараг хэвлийн дотоод эрхтэнгүйгээр хүн амьдарч чадна. Тархи биеийн өвчнийг дамжуулдаг, харин өөрөө өвчин мэдэрдэггүй. Тэгэхээр тархины мэс заслыг нойрсуулагчгүй хийж болно гэсэн үг (эсвэл хэсэгчилсэн мэдээ алдуулалттай).

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/121884/ © XopoM News

Бусад мэдээ

Feb 14, 2024 559

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/