Уншиж байна...

Шотландын үзмэрч Helen Victoria Duncan /1897-1956/ 1735 оны хуулиар шийтгэгдсэн сүүлчийн үзмэрч гэдгээрээ түүхэнд үлджээ.

Эдинбург хотын үзмэрч Хелен Дункан нас барагсдын сүнсийг дуудаж чаддагаараа алдаршсан нэгэн байв. Дэлхийн нэгдүгээр дайнаас болж эрэмдэг болсон нөхөр, зургаан хүүхдээ тэжээхийн тулд тэрээр орон даяар хэрэн явж шидийг үзүүлдэг байжээ. Тэрээр тоглолтын үеэр амнаасаа өтгөн цагаан зүйл гаргаж, тэр нь сүнс болон хувирч Хелентэй яриа өрнүүлнэ.Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс дайнд мордсон төрөл саднаа мэргэлүүлэх нь ихэсч, түүний алдар улам түглээ.


1941 онд Дунканыг даян дэлхийд алдаршуулсан үйл явдал болов. Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл “Бархэм” гэдэг хөлөг онгоцны нэр тодорчээ. Мөнөөх сүнс мальтын эрэг хавьд “Бархэм” гэдэг хуягласанхөлөг дээр байж байгаад германчуудындайралтад өртөн багаараа живж үхсэн гэж ярьжээ.
Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа уг үйл явдлыг чанд нууцалсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбай мөрдсөний эцэст Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хэн нь ч энэ нууцыг мэдэхгүй байсныг тогтоож, үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вий хэмээн санаа тавьдаг болжээ.
Түүнийг 1944 онд гэртээ үзмэрчилж байхад нь цагдаагийнхан дайран орлоо. Нууц албадын сонирхлыг нуухын тулд халхавч болгох хуулийн заалт эрсний эцэст Шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу шүүв. Англид энэ хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон байжээ.
Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч, шүүх хурал дээр Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен буруутан болов. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой.
Гэвч шүүгчид хорьдугаар зуунд амьдарч буйгаа санаж түүнд есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэгэхдээ ингэж хорих болсон үндэслэлээ “үхсэн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөлдүүлсний төлөө” гэж томъёолжээ.
Шүүх хурлын явцыг хамгийн ан-хааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. Хоёрдугаар фронт нээгдэж, холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хеленийг шүүх хурал ямархуу байгааг сонирхон лавласаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсаны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг “аймшигтай шударга бус” загналаа хэмээн олны өмнө нээлттэй шүүмжилсэн гэдэг.Хелен Дункан хоригдож, ерөнхий сайд дараа жил нь сонгуульд ялагдлаа. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөөх хуулийг хүчингүй болгосон байна.
Индиан бөөгийн удам
Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж, зургаан жилийн дараа шударга бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.
Тэрээр шоронд суугаа шотланд үзмэрчийг санах бүртээ өөрийнхөө Английн язгууртан гарлаас гадна индиан омгийн удганы зээнцэр гэдгээ эргэн дурсдаг байсан ч юм бил үү?
Түүний ээж, Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни индиан цусныхаа нэгээхэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор шотланд үзмэрчийг шударга бусаар шийтгэсэн нь индиан дээдсийг нь шийтгэснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ.
Үхлээс дайжих чадвар
Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй, шидлэг нууцлаг, бүр бөөгийн ч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зөн мэдрэмж нь түүнд өндөр эмгээс ньнь уламжилсан ч байж магадгүй.Тэрээр бага залуудаа дайнд оролцож яваад олзлогдсон ч оргож амжжээ.
Тэгэхдээ гоц мэдрэхүйтнүүд юм үзэхдээ хэрэглэдэг самбар мэт зүйлийг ашиглан зүүгээр нь хаашаа явахаа тодорхойлсоор өтгөн ойгоос мултарч байжээ.
1918 оны наймдугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисч очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек, мөн хоёр офицерийн хамт тулааны талбар руу явж байснаа гэнэтхэн царай нь хачин болоод “Машинаа зогсоо” гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төгөл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэднийг моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөгөөрөө л дэлбэлж орхижээ.
1922 он. Лондон. Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчдын байр-ны ойролцоо маршал Генри Вилсон алагджээ. Сарын дараа англи-ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Майкл Коллинз алуулав. Сайд Уинстон Черчилль ч хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй, дагалдан явдаг тэрэгнээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин нь дэлбэрсэн байна.
1941 оны гуравдугаар сар. Германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хоргодох байранд орохыг хүсдэггүй, ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны гуравдугаар сарын 17-ны өглөө “Бушуухан нүүцгээе” гэжээ. 17-18-эд хоёр өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ний шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтад бүрэн сүйрчээ.
Мөргөл бясалгал
Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж, хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. “Бид тэнгис далай дээр ч тулалдана. Бид агаарт улам илүү итгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжнаа, уул толгод дээр ч тулалдах болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн үгэнд нь хүмүүс бодолгүйгээр итгэдэг байлаа.
Түүнийг өдөрт унтдагийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлагын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас барсан эцэг минь ирж Английг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн хоёрдугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах, үхэхээ хүртэл маш тодорхой угтан хэлж байжээ.
Засгийн газрын нууц төлөөлөгчид
Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний “гоц чадварыг нь нэг бус удаа ашигласан” тухай нотолгоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна.
Гитлер ид шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй нь дүйцэх зурхайн тасаг байгуулж, нацистын “зөвлөгчид”-ийн аливаа мэргэ төлгөнд Гитлер хэрхэн хандахыг тодруулахаар түрүүлж ажилладаг байжээ.Энэхүү нууц тасгийн ажилтан нь Дункан байсан гэж судлаачид үзэж байна. Сэтгэлзүйн тагнуул хийх, зайнаас нөлөөлөх, бодол унших авьяас үнэндээ “шотландын шидтэн”-д хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог... Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүйн үүднээс гар хумхихаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодвол фашизмын эсрэг нууц дайнд “шулам”, “шидтэн”-ээс тусламж авсан гэдгээ соёлт ертөнцөд хэлэхээс Английн засгийн газар нэрэлхсэн биз.
Гэхдээ Черчилль түүнд далдуур нөмөр нөөлөг болж байсан бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуутаа дахин тийм үйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаа ч үгүй билээ.
Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүрд орхилоо. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс таван долоо хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн цогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноос болж түүний бие хаа сайгүй түлэгдсэн байсан нь үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн оршуулсан байна.
Үхлийн дараах үг
Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэг Хелен Дунканыг албан ёсоор цагаатгаж өгөхийг Засгийн газраасаа хүссээр байна. Хэрвээ ноён Уинстон Черчилль амьд байсан бол энэ шаардлагыг үг дуугүй дэмжих байсан даа. Харамсалтай нь тэрээр “шотландын үзмэрч”-ийн эмгэнэлт үхлээс хойш есөн жил амьдраад 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгээгүйсэн бол цорын ганц гэм буруу нь сүнстэй харьцаж, яриулж чаддаг байсан хөөрхий эмэгтэйн эмгэнэлт хувь тавиланг цайруулахын төлөө бас нэг гал цогтой үг хэлэх ч байсан юм бил үү?

Бусад мэдээ

Feb 14, 2024 635

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 213

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/