Уншиж байна...

Уулын өвгөн гэж олноо алдаршсан Даваажий хэмээх анчныг Хөвсгөлийнхөн бараг мэддэг юм билээ. 44 хар тэнгэр шүтдэг энэ хүн настай хүнд баймгүй авиртай, хатуу ширүүн нэгэн явжээ. Хэвтээгийн жалга гэдэг газраас нэг чоно босгоод бууджээ. Гэтэл нөгөө чоноо нь хэд харайгаад хунгар цасанд унажээ. Очтол чоно эргүүлж тойруулж үзээд сум хаагуур, яаж туусаныг нь эрээд олсонгүй. Гэхдээ хашир анчин, хөндий цээжээр сум гараад уушиг хаваад одсоныг мэджээ. Ийм чоно үхэх нь бүү хэл эргэж ноцдогийг мэдэх тул Даваажий гуай ганзага сураа гарган мөнөөх чоноо хоньчлон хүлжээ. Удалгүй, чоно ч бүрэн сэргээд архирч давшлаад сүйд болов.

Гурын хүзүүгээр хийсэн эр хар сур чоныг байтугай нас гүйцсэн бүдүүн азаргыг хөдөлгөхгүй лут бөх эд л дээ. Чоны тарчлах, аяглахыг Даваажий анчин бахтайяа тавлан харж, тамхиа нэрэн таашаал авчээ. Тэгээд ангийн хурц хутгаа гарган чоноо амьдаар нь тулмалж өвчөөд арьсыг нь авч шар махтай нь үлдээгээд хүлээсийг тайлсан байна.

Зовлонт чоно хэдэн өдөр амьдаараа элээ хэрээний хоол болоод долоо дахь хоног дээрээ үхжээ. Тэнэг анчин Даваажий энэ тухай нутгийнхаа хэдэн өвгөчүүлд хөөр баяр болгож ярьжээ. Тэдний яриаг сонсч байсан саахалтын айлын эзэгтэй Хорлоожий гуай сэжиглэн,
- Долоон уулын цаагуур далд ормор минь. Манай гэрт ийм муухай юм битгий яриад бай! гээд шанагатай халуун хар цайгаар дал мөр рүү нь цацаад хөөгөөд гаргачихжээ. Халуун цайнд түлэгдсэн Даваажий гэртээ хариад баавгайн тос түрхсэн ч өөдтэй нэмэр болсонгүй. Их л удаж эдгэрсэн юм байх. Гэтэл хойтон нь яг чоно тамласны нэг жилийн ойн өдөр нь Даваажий анчны гэр нь шатаж, гэрийн эзэн 30 хувийн түлэгдэлтэй Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн түлэнхийн тасаг барааджээ. Бууны гох дардаг долоовор хуруугаа тайруулж, моринд дөрөөлдөг зүүн хөлөө өвдгөөр, овоо хараа онилдог баруун нүд нь сохорчээ. Лам хар, бөө удганаар явж арга чаргаа барж, амь насаа баахан гуйсанд,
- Дээд тэнгэрээс язгууртны амьтныг тамласан байна гэж Далай ээж удган айлджээ. Ерөөсөө тавьтаргүй Даваажий,
- Энэ муу зөнөсөн удган худлаа ярив гээд хүүгийнхээ машины хаалгыг пинхийтэл хаагаад Дархадын Цагаан бөө гэдэг Дүүрэнжаргал гэгч дээр иржээ.

Цагаан бөө толио баахан харснаа,
- Би мэдэхгүй юм байна гээд өөр юм хэлсэнгүйд,
- Чи муу өргөл барьцандаа цадаад үнэрхэж байна гэсэнд,
- Хэд хоногийн дараа чоны үхлээр үхэж элээ хэрээний хоол болох юм байна гэв.
- Миний хийсэн муу үйлийг хүнээс сонсчихоод донгосч байгаа юм. Улаанбаатар хот орж эмчлүүлэнгүүт Гандангийн Чойжоо унзадаар аргалуулна гэсээр нийслэлд иржээ. Урдын танил унзад түүнийг баахан ёоз муутай харснаа,
- Даваажий минь. Чи их муухай юм хийжээ. Хурдан нутаг буц. Улаанбаатарт чинь хүнийг нутаглуулахдаа чандарладаг болсон. Энд галд хуйхлагдсанд орвол нутагтаа очиж элээ, хэрээ хоолловол хойт насандаа сайн төрлийг олно хэмээжээ. Сарын дараа Даваажий анчин нутгийнхаа наран ээвэр энгэрт ясаа амраажээ. Нүгэл нүдээрээ гэдэг л энэ байх гэж хөвсгөлчүүд ханцуй дотроо залбиран шивнэлдсээр байгаа ажээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 546

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/