Уншиж байна...

Хэн нэгэнд өвчний хараал хийсэн тохиолдолд тухайн хүн хичнээн нарийн шинжилгээ хийж, ямар ч эмчид хандсан тодорхой онош нь тогтоогдох магадлал бага. Мөн аль нэгэн эрхтэн өвчтэй гэсэн онош гарсан ч хичнээн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй байх нь бий. Дараа нь эмчээ сольж, дахин өөр эмчилгээ хийсэн ч эдгэрдэггүй.

Энэ тохиолдолд эмчийг буруутгаад нэмэргүй. Жишээ татъя. Та усны хувцас худалдаж аваад 12-р сарын хүйтэнд өмсөхөд дааруулсан гэж тухайн барааг зарсан худалдагчийг буруутгахгүй биз дээ. Худалдагч ажлаа сайн хийсэн. Тэр таны биед таарах хэмжээний усны хувцас сонгон, боож баглаад, мөнгөний хариултыг ч өгчихсөн. Гэхдээ тэр худалдагч таныг шинэ жилээр, хүйтэнд усны хувцсаа өмсөнө гэж яаж мэдэх билээ. Учир нь та өвлийн хүйтнээс хамгаалах зориулалттай, пальто, малгай гэх мэт хувцсыг огт өөр тасгаас авах ёстой шүү дээ. Үүнтэй адил өвчний хараал туссан хүнд амьдралын ямар ч нөхцөл байдал хэт хар бараан өнгөтэй, сөрөг харагддаг. Сүүлдээ эмч нарыг чадахгүй гэж үзээд зарим нь өөрийгөө эмчлэх гэж оролдож ч магад. Гэхдээ ингээд ч эдгэхгүй, үүнээс гарах гарц ганцхан бий. Өвчний хараалыг заавал арилгах буюу тайлах ёстой.
ҮХЛИЙН ХАРААЛ
Үхлийн хараал маш аймшигтай. Ийм хараал нэг талаас эерэг энерги орж ирэхийг хаадаг, нөгөө талаас сөрөг, харийн энергийг биед нэвтрүүлдэг. Энэ бүхэн нийлээд тэр хүний хамаг хүч тамирыг барж, улмаар төрөлхийн жамаараа нөхөн сэргэх чадваргүй болгодог аж. Хараалын сөрөг энергид өртсөн хүнийг зүйрлэвэл эрэг дээр нь үйлдвэр завод баригдсан гол мөрөн мэт. Энэ голын усыг бохир хог, хаягдлаар үргэлж бохирлож байгаа тул ууж болохгүй. Улмаар хүмүүст төдийгүй голын ойр орчмын мал амьтан, ургамал бүгдэд аюултай болж ирдэг. Хараал яг ийм зарчмаар ажилладаг. Хараал туссан хүн хүрээлэн буй ертөнцтэй өөрийн эрчим хүчээ солилцох чадваргүй болдог. Хог хаягдлаар бохирдсон гол шиг үхлийн хараал туссан хүн гаднаас зөвхөн сөрөг импульс авдаг бөгөөд зөвхөн сөрөг энергийг бусдад өгч эхэлдэг. Ийм өөрчлөлт мэдээж, тухайн хүнд хор хөнөөл л авч ирэн, гадаад ертөнцтэй төгс, ээлтэй харилцаа үүсгэхэд саад болдог аж.
МӨНГӨГҮЙ БОЛГОХ ХАРААЛ
Мөнгөгүй болгодог хараалыг таньж мэдэх маш амархан. Жишээлбэл наймаачин хүний бараа үргэлж сайн зарагддаг байснаа гэнэт саад бэрхшээл, хүндрэл тулгарч эхэлдэг. Хараал хүрсэн хүний бараа зарагдахаа байж, санаанд оромгүй элдэв саад тотгор учрах болно. Наймаачин ямар бараа гүйлгээтэй байгааг олж мэдэн, авч ирсээр байна. Гэтэл маш онцгой барааг нь хүртэл хүмүүс худалдаж авахаа болих гэх мэтээр ажил хэрэг нь улам муудсаар байх болно. Сүүлдээ энэ хүн сэтгэлээр унаж, бууж өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Мөнгөгүй болгох хараал нь тухайн хүний бизнест асуудал үүсгэх цорын ганц хөтөлбөр биш. Хараалын ямарваа хэлбэр нь туссан хүнийхээ амьдралыг бүхэлд нь тэвчишгүй болгоход чиглэсэн байдаг. Хараал ийнхүү хүнийг ямар ч сөрөг энергид эмзэг, өртөмтгий болгодог аж.
ХАРААЛД ХЭН АМАРХАН ӨРТДӨГ ВЭ?
Энэ асуултад хариулахын өмнө хүний энергийн талбайг авч үзэх хэрэгтэй. Энергийн талбайгаас нь хамааран хүмүүсийг таван бүлэг болгож ангилдаг.
1. Энергийн талбай суларсан хүмүүс энэ бүлэгт багтдаг. Тэдний бие байнга хямарч, эвгүйцэн, тавгүй байдлыг мэдэрдэг.
2. Өөрийн био талбайгаа мэдэрдэггүй хүмүүс энд хамаарна. Био талбай гэдэг нь тэдний хувьд хэтэрхий “нарийн матери” юм.
3. Энэ бүлгийн хүмүүс өөрсдийн болон бусад хүний био талбайг мэдэрдэг төдийгүй амьтан, амьгүй эд зүйлсийнхийг ч гэсэн хардаг. Тэд бол далдыг харагчид, зөнбилэгчид юм.
4. Өөрийн энергиэ төвлөрүүлж, түүнийгээ бусад хүн, амьтан, эд зүйлс рүү чиглүүлж чаддаг. Энд шулам, домч, бөө, анагаагч орно.
5. Өөрсдийн эд эсээ олшруулж, эсийн хөгжлөө удирдаж чаддаг хүмүүс. Ийм хүмүүс соматик эсүүдийг ч хянаж чаддаг. Гэхдээ бэлгийн эсүүдэд нөлөөлж чадахгүй.
6. Маш ховор хүмүүс. Тэд бэлгийн эсүүдийг хянах замаар удамшлыг удирддаг хүмүүс.

Ирээдүйн эхчүүд буюу хүүхдээ тээж байгаа эмэгтэйчүүд хараалд их өртөмтгий байдаг. Жирэмсэн эхчүүд манай энэ бодит хорвоогоос ягаан утаагаар тусгаарлагдсан мэт байдаг. Тэд зөвхөн амьдралд нь удахгүй тохиох гол үйл явдлыг боддог. Эмэгтэй хүн бие давхар үедээ их мэдрэмтгий, эмзэг байдаг. Тэд хүн бүртэй өөрийн жаргалаа хуваалцахад бэлэн төдийгүй төрөх үрд нь зориулсан бэлгийг ойрын байтугай хөндлөнгийн хүнээс ч дуртайяа хүлээн авдаг. Зарим том гэдэстэй эмэгтэй үр нь хэрхэн хөлөө тийчлэн цовхчиж байгааг мэдрэг гэж хөндлөнгийн хүнд хүртэл гэдсээ барьж үзэхийг зөвшөөрдөг. Түүнээс гадна ирээдүйн эхчүүд эргэн тойрны хүмүүсээс зөвлөгөө авах дуртай. Хөл хүнд үед юу уух, идэх хэрэгтэй талаар хэнээс ч хамаагүй лавлан асуудаг. Гэтэл энэ өхөөрдөм алхам нь эмгэнэлт байдлаар дуусч магадгүй. Учир нь жирэмсэн эхэд хараал хийх маш амархан. Энэ тохиолдолд хүүхэд өвчтэй төрж ч магадгүй.
ХАРААЛЫГ ХАРИУЛАХ АРГУУД
Зарим зөнбилэгч хараалыг хариулах ёслол үйлдэхдээ сөрөг энергийг өөртөө авдаг гэдэг. “Энэ буруу, ямар ч тохиолдолд бүр түр зуур ч гэсэн сөрөг энергийн хэсгийг ч өөртөө халдааж болохгүй. Бид өөрсдийн хүчээр үйлчлүүлэгчээсээ салгасан сөрөг бүхнийг саармагжуулж, устгадаг. Эсвэл илгээсэн хүн рүү нь явуулчихдаг” хэмээн Фад ярьж байна.
Нэг ийм тохиолдол гарчээ. Португалийн нэг хүү 17 настайдаа гэнэт анагаах чадвартай болжээ. Тэр хүмүүсийн ямар ч өвчнийг эдгээдэг учраас маш хүнд өвчтөнүүд ч түүн рүү цувж эхлэв. Гэвч хүү 3 сар л тэссэн. Түүнийг нас барсны дараа задлан хийхэд хүүгийн биеэс маш олон төрлийн өвчнийг илрүүлжээ. Тэр ирсэн хүмүүсийг анагааж, бүх өвчнийг нь өөртөө авч байсан аж. “Иймэрхүү зүйлээс өөрсдийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар бидэнд бий. Бид аюулгүй байдлыг сахиж мөрддөг. Хүнд хуримтлагдсан сөрөг бүхнийг бид өөр орон зайд шилжүүлдэг эсвэл устгадаг” хэмээн А.Фад өгүүлэв.
Зарим тохиолдолд заавал далдыг харагч, мэргэч төлөгч, бөө нар дээр очихгүйгээр өөрөө хараалыг хариулж болно. Орчин үед голдуу ус шивших, үнэртэн утаа ашиглах, лааны лаавыг хайлуулах зэрэг аргыг хэрэглэдэг. Энэ үед төрөл бүрийн тарни, шившлэг уншиж болох бөгөөд гол агуулга нь шүглэсэн буг чөтгөрийг хөөх, өвчтөнийг эрүүлжүүлэх залбирал юм. Энэ нь тус болох эсэх талаар эцэс төгсгөлгүй маргаж болох ч өөр арга байхгүй бол яах билээ. Хараал хариулах үед хамгийн гол нь хараал туссан тухайн хүний хүсэл гэдгийг мартаж болохгүй. Тэгсэн цагт л эдгэрч анагаагдана.
1-р арга

Энэ аргын тусламжтайгаар хараал жатгаас ангижрахаас гадна үнэхээр танд ийм хараал хүрсэн эсэхийг тодорхойлж болно. Хагас литрийн шилэн саванд ус хийж, өндөг хагалан түүн рүү хий. Энэ үед өндөгний шарыг хагалахгүйг хичээгээрэй. Шилэн саваа зулай дээрээ барьж, дараа нь чакрууд дээр ээлж дараалан аваачин, хэсэгхэн хугацаанд байлга. Үүний дараа шилэн саваа нүүр гарын цэвэр алчууранд ороож, шөнө дэрнийхээ дэргэд тавь. Өглөө өндгөө хар. Хэрэв маш их өөрчлөлт гарсан бол та хараал туссан байна. Сарны хуанлийн 9 дэх өдөр ирэхийг хүлээж, ээлжит цэвэрлэх ёслолыг үйлд. Энд өөрийн итгэлийг хүлээсэн дотны хүнээ оролцуулах хэрэгтэй. Өмнө нь хараал хүрсэн эсэхийг шалгасан шигээ ус бэлдэж, өндгийг хагалж хийнэ. Харин саванд ус хийх, өндөг хагалах, чакруудад ойртуулах зэргийг таны туслагч үйлдэнэ. Энэ удаа чакр бүрийн ойролцоо дор хаяж 3 удаа, болж өгвөл 9 удаа саваа аваачиж бариарай. Ёслолын дараа нөгөө саваа орныхоо толгой орчимд тавих хэрэгтэй. Өглөө нь саван доторхыг жорлон руугаа асгаж, саваа хая. Дараагийн буюу сарны хуанлийн 10 дахь өдрөөс хараалыг хариулах мөчлөгийг эхэл. Эхний удаа таны туслах ус, өндөгтэй савыг биеийг тань тойруулан цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Дараа нь энэ саваа хөргөгчинд хадгалаад унтахдаа орныхоо доор тавь. Энэ савыг 7 хоногийн турш ашиглана. Савыг өдөр бүр хөргөгчинд хадгалаад шөнөдөө орныхоо доор тавь. Энэ үед өндөг хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах шаардлагагүй. Эмчилгээний дараа саван доторхыг асгаж, савыг хаяна. Энэ ёслолыг хэдэн долоо хоногийн турш давтана. Өндөг өөрчлөгдөхөө больж, шилэн саван доторх ус тунгалаг болтол хийнэ. Хүчтэй хараал хийсэн бол өндөгний тусламжтайгаар 9 долоо хоногоос багагүй хугацаагаар цэвэрлэнэ. Гэхдээ зөвхөн эхний долоо хоногт л туслагч байх шаардлагатай. Харин 8 дахь өдрөөс та өөрөө ус, өндөгтэй саваар биеэ тойруулж болно.
2-р арга
Хэрэв хараал ноцтой биш бол давстай усыг ашиглаж болно. Усны температур биеийнхтэй ойролцоо байвал зохино. Түмпэнд ус хий, энэ ус таны шагайгаар татаж байх ёстой. Дараа нь атга давс хийж, хөлөө дүрж, 10 минут болно. Та энэ ёслолыг үйлдэж байхдаа булгийн ариун ус таны биеийг толгойноос хөл хүртэл угааж, энэ түмпэнд орж байна гэж төсөөлөөрэй.
3-р арга
Энэ аргыг шулмын гэж нэрлэдэг. Яагаад гэвэл түүнийг үйлдэхэд цус, шээс эсвэл шүлс ашигладаг. Шалан дээр тойрог зурж, уд модны хоёр мөчрөөр цус буюу шээс, шүлсийг түрхэнэ. Дараа нь эдгээр мөчрийг загалмай хэлбэрээр мушгин зангидаж, тойргийн төвд тавь. Жижиг цаасан дээр тань руу хараал илгээсэн хүний дүрсийг зур, энэ үед түүний нүүр царайг төсөөлөөрэй. Энэ дүрсний цээжин дээр тэр хүний нэрийг бич. Хэрэв та түүнийг танихгүй бол зүгээр л “шулам” гэж бичээд цаасаа тойрог дотор хийнэ. Үүний дараа уд модны мөчир, цаасаа шатаахдаа дараах шившлэгийг унш. “Чиний хорон нүд, муухай хэл надад, миний гэрт орж ирлээ. Чи надад аймшигтай цохилт өгсөн, би тэр чигээрээ муу галд шатаж байна. Чи гэрт минь гай зовлон авч ирлээ, би дугуйгүй тэрэг мэт болжээ. Гэвч муу хорон санаа чинь одоо галд шатаж байна, чи надад аймшигтай байхаа болилоо”. Сүүлийн үгийг хэлэхдээ зурсан дүрсийнхээ зүрх рүү ямар нэг хурц зүйлийг шаа.
4-р арга

Хэрэв та зүүгээр хатгасан лааны лааваар хийсэн дүрс олбол таныг хараасан байна. Энэ зүүг сугалан авч, ариун арц, үнэртнээр утах буюу галаар цэвэрлэ. Дараа нь ус цацан, голд живүүлэх буюу шороонд булна. Хэрэв лааван хүүхэлдэйн дээр таны нэр байвал арилгаад өөрийг тань хараасан гэж сэжиглэж байгаа хүний нэрийг бич. Энэ нь цохилтыг зайлуулахад тустай. Муу хорон үйл эргээд эзэндээ очиж, ийм хэрэг үйлдсэн шулам шийтгэгдэнэ.
эх сурвалж: ehlel.com

Бусад мэдээ

Feb 14, 2024 635

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 213

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/