Уншиж байна...

Намар цагт нэгэн удаа Жимбий заарин Ахайн буриадын нутаг луу ан гөрөөний арилжаа наймаа хийхээр явж байжээ. Тэгтэл буриад нутгийн нэгэн айлд ортол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байж гэнэ. Түүнийг харсан Жимбий зааринтан сэтгэл нь алдран, дурлаж Ховсын онгодоо шившжээ.

 

Буриад бүсгүй Жимбий заарингийн шившлэг хийснээс хойш өдөр бүр Жимбий зааринтай уулзаж, үргэлж хамтдаа явах болжээ. Жимбий заарин зорьсон хэрэг ажлаа бүтээгээд Дархад нутагтаа ирсэн байна. Гэтэл үзэсгэлэнт буриад бүсгүй өөрийн аав, ээждээ харь нутгийн бэр болох ёстойгоо хичнээн учирлан гуйж хэлсэн боловч ээж, аав хоёр нь үл зөвшөөрсөн тул өвлийн идэр есийн хүйтэнд аав, ээжээдээ хэлэлгүй дан дээлтээ зайдан морьтой оргон гаржээ.
Бүсгүй аглаг хөвч тайгаар айх аюулгүй зоригтой явж байтал гэнэт модон дотроос амьтан гарч иртэл морь нь үргэн зайлтал бүсгүй самбаачилж чадалгүй мориноосоо ойчжээ. Ийнхүү тэр бүсгүй замдаа мориноосоо унан явгарсанаас гарз хохиролгүй цааш алсын замдаа хөтлөгдөн явган алхсаар осгож хөлдөлгүй, чоно нохойн хоол бололгүй Жимбий зайран дээр ирсэн гэдэг. Тэр бүсгүй замдаа:
...Эрээн цоохор морь минь
Чоно чамайг идэг
Эдлэнгийн уудам тал минь
Түймэр чамайг идэг
Ганц цоохор морь минь
Чоно чамайг идэг
Галсангийн уудам тал минь
Гал чамайг идэг... гэж дуулаад ирж байсан гэдэг.
Учир нь яагаад ингэж дуулваа гэвэл ховст хөтлөгдөөд заарин дээр хурдан очих гэтэл Эдлэнгийн урд тал барагдахгүй ядрааж, эрээн цоохор морь нь хаяж явсанд цөхөрч гомдсон бүсгүй энэ дууг зохион дуулсаар ирсэн байжээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 606

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/