Уншиж байна...

 

Хэдэн жилийн өмнө би гэдэг хүн нас дээр гарсан ээжтэйгээ хамт бууриа сэлгэж, хоёр өрөө байранд нүүж орсон юм. Шинэ газар, өөр орчинд дасахад ээжид минь их хэцүү байсан болов уу. Би ч яахав, бүдүүн бараг хүн болохоор ээжид минь ямар байгааг анзаарахгүй ажлаасаа орой ирээд өрөөндөө ороод унтаад өгдөг байлаа. Гэтэл нэг удаа ээж маань шөнө учиргүй маань ч юм шиг нэг юм уншаад байгаа нь сонсогдлоо. “Ээж одоо зүүдлээд байгаа юм уу даа? Жаахан хүүхэд шиг” гэсэн юм бодож, инээд ч хүрэх шиг болов.

 

Маргааш өглөө нь ээжийг жаахан явуулах санаатай “Та чинь урд шөнө хэнтэйгээ юм яриад байв аа?” гэж асуутал “Үгүй, хүү минь. Ээж нь сүүлийн үед сонин янзын юм хараад, айж цочимхой болчихоод байна” гэлээ. Нээрээ ч ээж маань их сандруу, цочимхой болчихсон шиг санагдаж байсан юм. Тэгээд “Юу таныг тэгж их айлгаж, цочоогоо вэ?” гэсэн чинь “Ээж нь өдий наслахдаа янз бүрийн л юм сонсож байсан. Залуу байхад хүмүүс сүнс, чөтгөр, албин гээд л алийг эс ярихав. Ээж нь тэрийг саваагүй хүүхдүүдийн тоглоом, тохуу гэж боддог байлаа. Харин энд нүүж ирснээс хойш нэг л биш байна. Ээж нь хүүдээ ярихаас санаа зовоод, зөнөг толгой зүүдэлсэн байлгүй гэж бодоод дуугүй яваад байсан юм. Нүүж ирсний маргааш орой хоолны ая бодоод гал зууханд байж байтал нөгөө өрөөнд юм дуугарах шиг болохоор нь орсон чинь зурагтын тавиур дээр тавьсан чиний багын зураг уначихаж. Юм ч бодолгүй аваад тавьчихсан юм.

Тэгсэн тэр шөнө эмэгтэй хүн уйлаад байх шиг сонсогдохоор нь өндийгөөд харсан чинь цонхны дэргэд нэг сүүтэгнэсэн юм харагдлаа. Зөнөг чинь одоо бүр хий юм хардаг болоо юу гэж бодоод нүдээ нухаж байгаад хартал юм байсангүй. Тэр шөнөжингөө дапхийгээд унтаж чадаагүй. Өглөө нь том эгч чинь ирээд өдөржингөө ярьж хөөрсөөр байгаад нөгөөдхөө ч мартчихаж. Орой унтах болсон чинь гэнэт санаанд ороод хэсэг унтаж чадахгүй хөрвөөлөө. Тэгээд хэсэг дугхийсэн чинь цээжин дээр нэг юм дараад сэрж чаддаггүй. Бөөн хар юм нөмрөөд авчихсан юм шиг л амьсгаа давчдаад, дуу ч гарахгүй таг болчихдог байна шүү. Мэддэг ганц нэг маань мэгзэмээ уншиж байж нэг юм тэгсгээд гайгүй боллоо доо. Тэгээд маргааш нь Гандан руу явсан юм аа.

Хүн нас дээр гарахаар өөрийн эрхгүй бурхан шүтээндээ мөргөж, лам хуварга дээр очдог юм хойно ээж нь ч гэсэн юмыг яаж мэдэхэв юутай ч нэг номын дуу сонсоодхоё гээд явсан хэрэг. Тэгж яваад найз маань их сайн хэлдэг зурхайч гэж зааж өгсөн нэг шавилхан залуу дээр ороод “Эмээд нь ийм юм тохиолдоод байна. Зөнөөд ингэж байна уу, эсвэл үнэхээр тийм юм байна уу?” гээд л асуулаа даа. Өнөө лам хүү зоос татаж байгаад “Танай тэр байранд цаг бусаар өнгөрсөн хүний сүнс явж өгөхгүй байгаад байдаг юм байна. Та учир явдлыг нь тэр хавийнхнаасаа сайн лавлаарай. Тэгээд сайн ном уншуулчихвал дээр биз” гэх нь тэр. Тэгэхээр нь ээж нь эгчтэй чинь ярьж байгаад таньдаг ламаар нь гэртээ ном уншуулахаар болсон. Чи ажил гээд ямар гэртээ тогтож, надад хань болох биш. Урд шөнө бас л цээжин дээр юм дараад байх шиг болохоор нь ээж нь босож, хэдэн маань мэгзэм уншсан санаатай.

За, тэр ч яахав. Харин тэр лам хүү үнэн хэлсэн байна лээ шүү. Би өнөө өглөө сүүнд оочерлож байгаад нэг давхарт байдаг авгайтай таарсан юм. Тэгээд энэ тэрийг ярьж байгаад үг алдуулах санаатай тойруугаар асуулаа. “Манай байранд цаг бусаар хүн нас барж байсан юм болов уу? Гэртээ ном уншуулахаар авчирсан лам нэг тийм юм ярилаа” гээд л залчихлаа. Тэгсэн харин нөгөө авгай чинь “Тийм ш дээ. Долоон давхрын нэг айлын эмэгтэй нөхөр нь хаяж явсанаас болоод архи уучихсан байхдаа цонхоороо үсэрчихсэн юм гэнэ лээ. Тэрнээс хойш нэг хэсэгтээ л энэ хавийн хүүхдүүд талийгаачийг энд тэнд харсан гэж үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурцгаасан. Лам нар тэгж хэлсэн бол оргүй ч биш байж л дээ” гэснээ дэмий юм ярьчихав уу гэсэн шиг гэнэт дуугаа хураачихсан. Тэгэхээр энэ байр юмтай нь ч юмтай даг аа. Лам залсны дараа гайгүй болохгүй бол ээж нь ч энд ганцаараа өнжихөд горьгүй л байна” гэж ярилаа.

Ийм яриа болсноос хойш хэд хоногийн дараа гэртээ лам залж, өдөржингөө ном уншуулсан юм. Гэсэн хэдий ч ээж маань ганцаараа байхаас нэг л жийрхээд байхаар нь хоёулаа ярьж байгаад нэг өрөөгөө ээжид минь хань болчих аятайхан хүмүүст хөлслөхөөр шийдлээ. Сонинд өгсөн зарын дагуу олон хүн ярьснаас нэгэн бүсгүй охинтойгоо ирэхээр болов. Намайг ажлаасаа харихад хөлслөгч орсон байлаа. Ээжид таалагдсан нь илт. Ээж маань настай хэрнээ баргийн хүн байтугай юмс сэтгэлд нь нийцдэггүй нэгэн л дээ. Надад цай аягалангаа ярьж байна аа. “Их л аятайхан бүсгүй юм. Ааниагийн /Миний дүүгийн аравтай охиныг Ааниа гэдэг/ дайтай охинтойгоо суух боллоо. Танилцаж, дотносоогүй байж согтуу, галзуу ирээд айл амьтан үргээв” хэмээн ихэд аминчлах нь нэгийг зөгнөх мэт.

Хэдийгээр би агсам согтуу болдоггүй ч, “юм” амссан хүн хэзээ л өөдтэй билээ. Тэгээд ч ажил, нөхөд хоёрт хамаг цагаа зардаг тавь дөхсөн, ганц бие эр надад бага насны охинтой бүсгүй тухайн үедээ нэг их сонин бус нь мэдээж. Ээжийн амыг дагуулан “Өө, тэгээ юу?” гэхээс өөрийг хэлсэн ч үгүй. Хоёр, гурав хоноод ням гариг таарсан тул жаал унтаад, босч бие засахаар явахдаа юу харсан гэж санана. Угаалгын өрөөнөөс гарч ирэх түүнтэй халз тулж орхилоо. Усанд орсон тэрбээр хөвсгөр хөх цэнхэр алчуураар биеэ хайнгадуу ороожээ. Эгэмнээсээ хөхөө хүртэл илхэн, энхэр цагаан цээжин дээр нь хатаж амжаагүй усан дусал, халууцсанаас нэвчих хөлсөн бөжрүү хоёрын аль нь болохыг ялгах аргагүй бөмбөлөг бөнжийлдөх нь хачин эгдүүтэй гээч. Туршлага заан толгой дохисхийгээд өнгөрөх гэтэл “Сайн байна уу?” хэмээн сулхан мэндлэх нь, сэрэл өдөөм гижигтэй сонсогдов. Хариуд нь тийм гэхийн тэмдэггүй өнгөөр мэндлэхчээн аядаад “00”-д орлоо.

Эхнэрээсээ салсан энэ хэдэн жил мэндлэх төдийд мэдрэл самуурмаар гоё дуу хоолойтой тааралдаж байснаа санахгүй юм. Юу болох нь энэ вэ? Зүгээр л нэг мэндэлсэн дээ. Зүрхний шигдээс тусахад л ингэдэг болов уу, зүггүй хүрэн минь тэрүүхэндээ жирсхийгээд түр зогсчих шиг санагдав. Хэт хөөрч догдолсноос тэр үү, хэвийн морь харж ч чадсангүй. Хэсэг зогсож байж нэг юм болов. Надаас наанагүй өндөр юм гээч. Харааны талбайд хальт туссанаас нь багцаалвал, шанаархаг шөвгөр нүүрэнд нь зохисон цочимхой байрын хоёр нүд нь чийдэн тусгах адил цоргим ажгуу. Залуу насны чимэг болсон чилгэр мөр, цэх цээж, туяхан бэлхүүс, тавиун ташааг нь Занабазар л урласан гэлтэй. Спорт бүжгийн европ хүүхэн шиг ер бусын гоо төрхтэй бөлгөө.

Өнгөцхөн шинжихэд ийм байгаа юм, өвөрт орвол ямар байх бол гэсэн эр хүний эрээ цээргүй бодол хургасныг нуух юун. Тэр ням гаригийг тарчилж өнгөрөөв. Барагтай юманд эргэх хөг нь өнгөрсөн толгойсон. Энэ удаа эзэндээ захирагдахгүй ажаам. “Ээж ээ, энэ охиныг хэн гэдэг юм бол?” “Янжин гэсэн байх, яахнав? Зүгээр, айлынхаа хүний алдрыг мэдэхгүй явах хаашаа юм. Хүн амьтантай хэд гурван үг сольж, нэр усаа мэдэлцэхэд яадаг юм”. Ингэсхийгээд ээж бид хоёрын яриа өндөрлөв. Янжин байхдаа яахав дээ. Яахав ч гэж дээ. Ийм сайхан амьтан их чамин нэртэй байх даа гэсэн гэнэн төсөөлөл нурснаас тэгсэн хэрэг л дээ. Нэг мэдсэн долоо хоночихож. Бас л ням гариг. Үд хэрд зурагт үзэн суутал Янжин ороод ирлээ.

- Ах аа, та хэвлэлийн газар ажилладаг гэл үү?

- Тийм. Яасан хө?

- Би “Болор цом” үзэх гэсэн юм. Билет олдох болов уу л гэж…

- Олдолгүй дээ, хэд хэрэгтэй юм?

- Өө, ганцхан байхад болно. Энэ үг намайг наагуураа тайтгаруулсан хэрнээ цаагуураа бас л догдлуулчихлаа. Ганц бие байх нь ээ. Зуны цагаан төмсний цэцэг мэт зул улаан, биеэ барьсан даашинз өмссөн нь зохисон гэдэг нь ванлий даа гэх шиг. Төрөлхийн налархай алхаа, тод улаан даашинз нь чимээд хонгилоор нэг түүдэг дүрэлзэх адил хачин цогтой харагдуулсныг яана. Дагаад өрөөнд нь орчихмоор даанч сайхан. Хүсээд байсан “Болор цом”-ынх нь билетийг худалдан авлаа. Тэр шүлэгт дэндүү хорхойтой нь намайг бүр гайхшруулж орхив. Нэрд гараагүй найрагчийн шүлгийг ч амьсгаа даран сонсох аж. Шүлгийн уралдаан өндөрлөж, бид хоёр харихаар гарлаа. Бүсгүй хүнтэй, тэр дундаа ийм сайхан эмэгтэйтэй юм үзчихээд шууд харих нь хаашаа юм гэсэн бодол төрөхүй оройн хоолонд хулган байж урив.

Татгалзаагүй тул төвийн нэгэн тохилог ресторанд орон тухалж авлаа. Хоолны даруулга болгож, ганц хоёр аяга пиво уухыг тэр санал болгов. Би юу боллоо гэж татгалзах билээ. Хоёр, хоёр аяга пивонд яльгүй халсан бид даварч, дахин хоёр, хоёрыг захиалаад яриандаа умбалаа. Нөхрөө Солонгос яваад удаж байгаа, хэдэн “ногоон” явуулахаас хэтэрдэггүй, утсаар ярихаа бараг байсан тухай зовлон тоочсоныг нь ойлгосон дүр эсгэж суув. Үнэндээ би тэс өөр зүйл бодож суусан билээ. Бурхан намайг өршөөг. Эрчүүд ийм үед юу боддог билээ, түүнийг л толгойдоо эргэлдүүлж суусан хэрэг. Төдөлгүй тэр намайг сонирхож эхлэв.

- Та гэрлэдэггүй юм уу?

- Хэнтэйгээ ч гэрлэх билээ.

- Нөхөргүй аятайхан хүүхнүүд бишгүй л байна шүү дээ.

- Тааралдсан болгонтой суух хаашаа ч юм

- Нэг юм асуучих уу?

- Тэг л дээ

- Та сексийн хэрэгцээгээ яадаг вэ? Надад л лав хоёр, гурван cap болоход хэцүү байдаг.

- Яаж, ийж байгаад нэг юм болгочихно. Гадуур ДОХ энэ, тэр гээд өвчин их болохоор айгаад байх юм.

- Найдвартай хүнтэй болохгүй юу?

- Тийм хүн хаанаас олох билээ?

- Хажууд чинь сууж байгаа ч юм бил үү? Хи хи хи… Тоглосон юм гэлээ.

- Тоглоогүй л байгаасай гэж бодож байлаа. Зориг орж, санаачлагыг гартаа авсан би нэлээд шийдэмгийгээр, “Тэгвэл энэ шөнийг хамт өнгөрөөх үү?” гээд тулгачихлаа. Янжин “Хаана?” гээд ичингүйрсэн дүртэй доошоо харна. Би барьцаа улам лавшруулан найзынхаа буудалд очихоор дагуулан гарав. Найз минь ганц ортой люкс өрөө гаргаж өгөөд, “Өвчин авав аа” гэчихээд явав. Янхан биш биз гэсэн санааг нь би гадарлалаа. Янжин зориуд бэлдэж үү гэмээр дотоож өмссөн нь дур, тачаалыг бадраана. Ер нь түүний бие хааг зөвхөн секс хийхэд зориулан бурхан бүтээсэн болов уу гэмээр.

Захиалгаар үйлдвэрлэсэн хиймэл хүүхэн шиг тохирч байна гэдэг жигтэйхэн. Илүү ч үгүй, дутуу ч үгүй таарна гэж үүнийг л хэлдэг байх. Тэр ор хөнжлийн “барилдаан”-д гаргуун аж. Ёстой л судар номонд заасанчлан үзсэнээ үгээр илэрхийлэхэд ичмээр бөлгөө. Оршил, өрнөл, төгсгөлийг шатар наадах адил шат дарааллаар нь үйлдэв. Ялалт байгуулах бүрт минь ямар халуун байсныг янагийн бурхан л мэдэх байх даа. Багагүй хагссаных уу, бид хоёр бараг цурам хийлгүй үүр цайлгалаа. Энерги их зарж ядарсан ч эерэг цэнэг авснаас бие нэг л хөнгөн агаад сэргэлэн. Зовлон нэгтний жаргал зургаан cap үргэлжилсэн юм даа. Ээж минь ч тэр хугацаанд ганц ч удаа сүнс чөтгөр энээ тэрээ гэж яриагүй билээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 538

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/