Уншиж байна...

 

XX зуун аугаа их, басхүү харгис хэрцгий туршилтын зуун байлаа. Дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр

туйлд хуваагдан бие биенээсээ айж эмээхийн, хэн хэнийгээ хардаж сэрдэхийн аюулд автсан зуун байлаа. Нийт хүн төрөлхтөний тал нь коммунизмын туршилтад өртөж, атомын бөмбөгийг бодитоор нь хэрэглэж, гэмгүй хүмүүсийг улс төрийн үзэл бодол, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгийнх нь төлөө яргалсан зуун байлаа. Гэхдээ бүх чиглэлээр өрнөсөн хүйтэн дайны хамгийн том аймшиг нь олон нийтийн сэтгэцэд хийсэн туршилтууд гэж би боддог.
Хорин тавдугаар кадрын тухай энд яриагүй байна. Хүний харааны хүлээн авах чадварын дээд хязгаарыг тогтоож, нэг секундэд 24 биш, харин 25 кадр гүйлгэн сүүлчийнх дээрээ тархи угаах мэдээллээ байрлуулж далд ухамсарт нөлөөлдөг энэ аргыг хүний тархи угаах хямдхан арга гэж хэлж болно. Мөн үүнээс ч нарийн түвэгтэй нууц туршилтууд хийгдэж байсан нь өнөөдөр бага багаар ил болсоор байна.
ЗХУ анх бий болж, хөл дээрээ тогтож амжаагүй шахам байхдаа л Энэтхэг, Төвд, Монгол гэсэн дээд бясалгалд нэвтрэгсэд, эгэлгүй эрдэмт хүмүүс олонтой орнууд руу судалгааны баг нэрийн дор тагнуулчид илгээж, бясалгалын хүчээр олон нийтийн санаа сэтгэлд нөлөөлөх арга бий эсэхийг мэдэхийг зорьж, үүндээ гар татахгүй мөнгө хаяж байлаа. Энэ уламжлал цаашид улам бүр гүнзгийрч нарийсч ирснийг дараахь баримтууд нотолно. 1975 онд АНУ-ын Тагнуулын төв газар “Маш нууц” зэрэглэлийн нэгэн илтгэлдээ, тулхтай сайн эрдэмтэд ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар парапсихологийн туршлагуудыг цэрэг дайны зорилгоор ашиглаж болох бүхий л боломжийг судалж байж болзошгүйг анхааруулж, телекинез буюу оюун санааны хүчээр эд зүйлсийг хөдөлгөх, шийдвэр гаргах, бодол санаагаа дамжуулах үйл явцад нөлөөлөх, тархины эрчим хүчийг задлан шинжилж боловсруулах, цахилгаан соронзон долгионыг хүмүүсийн биеэ авч явах байдлыг өөрчлөгч хэрэгсэл болохынх нь хувьд судалж байна гэж нэр заан тоочжээ. Ингэхдээ Москва жил болгон 250 сая хүртэл доллар зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Гоц мэдрэхүйн салбарт оросууд америкчуудаас хол хөгжсөн гэсэн дүгнэлтэд Гч хүрэв.
Хоёр жилийн дараа буюу 1977 онд “Лос Анжелес Таймс” сонины Москва дахь сурвалжлагч Роберт Том зөвлөлтийн “Парапсихологийн судалгаа” явуулдаг хүрээлэнгүүдийн жагсаалт гаргасныхаа төлөө Орост саатуулагдаж байв. ЗХУ-д 29 лаборатори “гоц авъяас ашиглах аянд” хувь нэмрээ оруулдгийн ихэнх нь Москвад төвлөрсөн гэж ТТГ үзсэн юм. ЗХУ-аас зугтаж гарсан Август Штернийн ярьснаар Новосибирскийн автоматик, электрометрийн хүрээлэнд 1969 онд хүртэл 60 гаруй эрдэмтэн хүмүүсийг за йнаасхэрхэн ховсдож, тэдний гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг судалдаг байжээ. Энэ олон эрдэмтэн туршилтаа хаанахын ямар хүмүүс дээр явуулдаг байв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.
Оросууд 1958-1978 онд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг учир битүүлэг долгионы үелзэлд оруулж байсны чухам зорилго нь юу байсныг өнөөдөр хүртэл мэдээгүй байгаа. Тэд ЭСЯ-ны ажилтнуудын оюун санааг хянах гэж оролдсон уу? Эсвэл тэдний эрүүл мэндийг нь муутгах гэсэн үү гэдэгт өнөөдөр хариу хэлэх хүнгүй болжээ. Оросууд цэргийн зорилгоор хоёр сая үзмэрч тусгайлан бэлтгэсэн гэсэн мэдээлэл тэр үед ТТГ-ыг сандралд оруулж байв. В. И.Лениний хувийн хүсэлтээр АНУ-ын төрийн өндөр албан тушааптнуудад нөлөөлж, ЗХУ-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар АНУ-д очсон зураач Н.Рерих ховсдох чадвараа ашиглан Рузвельтийн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Генри Уоллесийг утсан хүүхэлдэй болгож чадсан гашуун туршлагыг мартаагүй америкчууд энэ мэдээг сонсоод сандрах нь зуй ёсны хэрэг байлаа.
1995 оны наймдугаар сард Германы “Штерн” сэтгүүлд АНУ-ын армиас гоц мэдрэхуйн салбарт явуулж буй судалгаа шинжилгээний ажлын талаар нийтэлсэн томоохон өгүүлэлд дайсны хөлөг онгоц дэлхийн хаана ч байсан байршлыг нь тогтоож чадна гэж амласан нэгэн үзмэрчид АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 1979-1980 онд сар бүр 400 доллар өгч байсан тухай өгүүлжээ. Ер нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин 80 орчим үзмэрчид янз бүрийн даалгавар өгч хамтарч ажилладаг гэсэн тоо тэр үед олны хүртээл болжээ.
Америкийн нэгэн үзмэрч Казахстаны Семипалатинскийн пуужингийн туршилтын талбай, хөөргөх төхөөрөмжийг илрүүлсэн бөгөөд дараа нь сансраас авсан зургаар үнэн болохыг нь нотолжээ. Мөн Африкт Зөвлөлтийн ТУ-95 маркийн бөмбөгдөгч онгоц сүйрэхэд ТТГ-ынхан ЗХУ-ын тагнуулын байгууллага КГБ /Улсын аюулгүй байдлын хороо буюу тэр үеийн Зөвлөлтийн нууц алба/-аас өрсөн гартаа оруулсан явдал нь үзмэрчдийн гавъяа. Тэгэхэд яаралтай дуудагдсан далдыг харагч онгоц унасан газрыг ганцхан бээрийн зөрүүтэй хэлж өгч америкийн цэргийнхний аминд оржээ. Энэ бүх мэдээллийг ТТГ1982 онд уг чиглэлийн судалгааны санхүүжилт зогсох аюул тулгарах үед АНУ-ын сенатчдын хаалттай хуралдаан дээр анх улстөрчдөд дэлгэсэн гэдэг.
Дээр дурдсан “Штерн” сэтгүүлийн өгүүлэлд “Тэдний нэг тагнуулч /ТТГ-ын гэсэн үг. Б.Г/ үүнээс өмнө Урал дахь зөвлөлтийн цэргийн огт мэдэгдээгүй байсан түшиц газрыг илрүүлжээ. Тэрээр газар доорхи төмөр зам, машины дохио, лаборатори. уг баазад маш олон эмэгтэй ажиллаж буй тухай мэдээлжээ. Уг нь Жеймс Бонд ч ийм азтай байдаггүй шүү дээ. Гэхдээ түүний мэргэжил нэгт америк эрийг бас мятаршгүй зоригтон гэж хэлж болохгүй. Энэ чухал мэдээллүүд Калифорни мужийн Барбэнкхотын орлогч дарга Патрик Прайс хэмээх ахимаг насны хүнээс ирж байжээ. “Дорно зүгт тусгай ажиллагаа” /Хуучин ЗХУ, түүний Холбоотнуудын эсрэг гэсэн үг/ явуулсан бүх хугацаанд тэрбээр Мэнло-Парк дахь Стенфордын шинжилгээний хүрээлэнгээс нэг ч удаа гараагүй байна” гэсэн мөрүүд бий. Энэ бол 1973 оны үйл явдал бөгөөд Прайсын гоц чадварынхаа ачаар илрүүлсэн мэдээллийг тэр дор нь шалгах боломжгүй учир дараа нь сансраас авсан зургаар баталгаажуулдаг байжээ. Чухамдаа Прайс л АНУ-ын батлан хамгаалах салбарын мяндагтнуудыг итгүүлж, үнэмшүүлж, ийм төрлийн судалгаа шинжилгээнд хөрөнгө хаяхад хүргэсэн ч гэдэг. Үүний дараа гоц чадвартнууд төрийн нэрийн өмнөөс өөрийн чадал боломжийн дээд хязгаарыг дуртайяа сорих болжээ. Энэ бүхнээс харахад дэлхий ертөнц гоц үзэгдэл, гойд чадвартны атганд байдаг гэж хэлэхэд хилсдэмгүй санагдана.
Бид төрсөн нутаг, төрөлх гэртээ амар тайван аж төрж байна хэмээн сэтгэл тэнэгэр суух зуураа сэтгэл зүйн олныг хамарсан ямар нэг туршилтад өртөж байж ч мэднэ. Тэврэлдэж унтдаг амраг хос дэрээ тэврэн өөр өөр ор бараадах нь тэднээс биш, хаа нэгтээ суугаа гоц чадвартнаас ч болсон байж болох шүү дээ. Ингэж бодохуйд ер бусын үзэгдлийн өмнө хүн гэгч ямар арчаагүй дорой болох нь тодорхой. Ийм гоц чадвартнуудын ёс суртахуун, хүн чанарын хэмжүүр ямар чанд хатуу байх ёстой нь ч тодорхой болном билээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 503

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/