2014 оны 6 сарын 7
Өдгөөгөөс хориод жилийн тэртээ Одмаа бүсгүй үеийн нөхдийн хамт урагшаа, хойшоо наймаанд явж овоо гаршиж, орлого ашиг арвин олох болжээ. Эрхүү, Эрээн хоёроос нэг их хэтрээгүй ч энүүхэндээ гэхэд боломжийн бизнесмэн болсон байна. Тэгэхэд дөнгөж хорь гарч байсан нөхөр, хүүхэдгүй бүсгүйтэй юу эс учрах билээ дээ. Сүүлдээ Орос уруу явахаа болиод Эрээн, Хөх хотыг зорих болжээ. Тэр нь ч амар байсан ажээ.

        Хүүхэлдэй эрт дээр үеэс л охидын хамгийн дуртай тоглоом байсаар ирсэн. Зарим нь хайртай хүүхэлдэйгээ насан туршид хадгалдаг. Сүүлийн үеийн хүүхэлдэй улам гоё болж, хүнтэй улам адилхан болсоор. Гэвч бэлэглэсэн гоё хүүхэлдэй болгон хүүхдэд аз жаргал авчирдаггүй гэнэ. Заримдаа аймшигт явдал тохиолдоход хүүхэлдэйг хамаг гай зовлон, эмгэнэлт явдлын шалтгаан гэж буруутгадаг.

        Өнгөрсөн зууны эхэн үеийн “бейло-беби” хэмээх хүүхэлдэйн түүх тун эмгэнэлтэй. Түүний хоёр ч эзэгтэй нас баржээ. Цус багадах өвчтэй Рози Мани охины эцэг эх “Гоё хүүхэлдэй хийж өгөөч” гэж хүүхэлдэйн алдарт мастер Чарльз Уинкоксоос хүсчээ. Маш гоё хүүхэлдэй хараад бяцхан охин ихэд баярлав. Гэтэл хоёр хоногийн дараа Рози сүүлчийн бэлгээ бяцхан гартаа атгасаар өнгөрчээ.

Нэг. Шотландын үзмэрч Helen Victoria Duncan /1897-1956/ 1735 оны хуулиар шийтгэгдсэн сүүлчийн үзмэрч гэдгээрээ түүхэнд үлджээ. Эдинбург хотын үзмэрч Хелен Дункан нас барагсдын сүнсийг дуудаж чаддагаараа алдаршсан нэгэн байв. Дэлхийн нэгдүгээр дайнаас болж эрэмдэг болсон нөхөр, зургаан хүүхдээ тэжээхийн тулд тэрээр орон даяар хэрэн явж шидийг үзүүлдэг байжээ. Тэрээр тоглолтын үеэр амнаасаа өтгөн цагаан зүйл гаргаж, тэр нь сүнс болон хувирч Хелентэй яриа өрнүүлнэ.Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс дайнд мордсон төрөл саднаа мэргэлүүлэх нь ихэсч, түүний алдар улам түглээ. 1941 онд Дунканыг даян дэлхийд алдаршуулсан үйл явдал болов.

Шоу бизнесийн олон од мөрөөдөлд автамтгай байдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ худал ярих нь юу л бол. Та бидний мэдэх олон алдартан ямар нэгэн гадны биет, хий үзэгдэлтэй учирч уулзсан тухайгаа ярьсан нь бий. Тэдний заримаас нь дурдвал...... 1.    Оросын дуучин, телевизийн хөтлөгч Лолита Милявская нэг удаа Юрмалад болсон “Новая волна” наадамд оролцож байх үед нь тохиолдсон явдлыг ингэж ярьжээ. Зочид буудлынх нь өрөөнд шөнө дунд гэнэт буудлын үйлчлэгчийн хувцастай эмэгтэй орж ирж. Танайхан өрөөнд зөвшөөрөлгүй дур мэдэн орж ирэх юм гэж Лолита буудлын эзэнд гомдоллосон байна.

Ер бусын гэхэд ч багадахаар үзэсгэлэнтэй энэ газар Баян-Өлгийн Бугат сумын нутагт оршдог билээ. Мөнх цасаар хүрээлэгдсэн уулсын дунд оршдог асар урт хадан хавцалд эртний хүмүүсийн ул мөр, үлдээсэн сүг зураг буй. Бүхэл бүтэн хадан хавцалыг чимсэн асар том байгалийн ийм музей дэлхийн хаана ч байдаггүй гэх юм билээ. Тэр бараг үнэн байх. Ямартаа л “ЮНЕСКО”-гийн биет ба биет бус дурсгалыг хадгалах санд үг дуугүй бүртгэж байхав. Тэд зөвхөн зургийг нь хараад л бүртгэсэн болохоос болж буй явдлыг хараагүй нь ойлгомжтой. Болж буй явдлыг нь харсан бол бараг тэр байрандаа босоогоороо царцах биз ээ. Үнэхээр үзсэн болгон алмайрахаас ангид байж чадахааргүй адын сонин үзэгдэл тохиодгийг тус нутгийн аль ч сумын ард иргэд ярьдаг бөлгөө.

1940-өөд оны үед Оросын судлаачид хүнийг нойргүйдэлд автуулах нөлөөтэй хийг зохион бүтээжээ. Тэд үүнийгээ Дэлхийн 2-р дайны дараагаар улс төрийн хоригдлууд дээр туршсан нь хожим "Оросын нойргүйдлийн туршилт" гэсэн нэрээр хүн төрөлхтний түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ. Энэхүү туршилт нь 15 хоногийн хугацаанд үргэлжлэх байсан бөгөөд хүлээж байсан үр дүн нь эсрэгээрээ эргэсэн юм. Ингээд та бүхэндээ энэхүү аймшигт туршилтын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Туршилтанд дайны үед эх орноосоо урвасан, хууль зөрчсөн гэх мэт 5 хоригдлыг хамруулсан байна. Тэдэнд "Хэзээ ч унтахгүй, юу ч болж байсан нойр хүрнэ гэсэн асуудал гарахгүй, ер бусын чадвартай хүмүүс болгох болно гэж туршилтаа тайлбарласан байна. Туршилт хийсэн өрөө нь унших ном, эвхэгддэг ор болон бүтэн сар хэрэглэж болох хоол хүнсээр хангагдсан байжээ.

10 ЭЗНЭЭ ХӨНӨӨХӨӨР ПРОГРАМЧЛАГДСАН АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИН

 

Руль мушгиад, зам дээр давхиж явлаа гэж бодъё. Гэнэтхэн машины чинь урдуур хүүхдүүд гүйлдээд гараад ирэв. Та яаран сандран тормоз гишгэсэн ч ажиллахгүй байв. Танд хоёр сонголт үлдлээ. Нэгдүгээрт, хүүхдүүдийг дайрч өнгөрөөд өөрөө амь аврагдах. Хоёрдугаарт, хажуугийн хана, эсвэл хашлага мөргөөд, хүүхдүүдийг аврах боловч өөрийнхөө амийг эрсдэлд оруулах. Таны сонголт аль нь байх вэ?

Дийлэнх хүмүүс хоёр дахь сонголтыг хэлдэг.
Тэгвэл, таны машин автомат жолоодлоготой гэж бодъё. Та өөрөө зорчигч. Энэ тохиолдолд машин чинь хашлага мөргөж зогсоод, та амиа алдана гэвэл хэр шударга вэ? Хэрэв өөрөө жолоодож явсан бол хашлага мөргөхийг илүүд үзнэ гэж жолооч нар хариулсан байдаг. Харин автомат жолоодлоготой машинд сууж яваад хашлага мөргөж амиа алдахыг хүсэхгүй гэдгээ ч тэд илэрхийлжээ. Тиймээс амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулахуйц байдлаар програмчлагдсан бол юу гэж тийм машин худалдаж авах билээ.

“Монголын нууц товчоо”-ноо эзэн Чингэс хаан нэгэн шар дэвсэг дээр гарч толбот бор морины

Бусад мэдээ

Nov 10, 2019 8

АМРАЛТ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/