Уншиж байна...

Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс зургадугаар сарын 21, 22-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн

Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулав. Арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн 2000 гаруй бөө оролцож, тахилга тайлгын зан үйл хийсний зэрэгцээ 2500 орчим тэнгэр шүтлэгтэн хүрэлцэн ирсэн юм. Ёслолын ажиллагаа “Галын тахилга”-аар эхэлж, нар буцах өдөр “Нарны тахилга”, “Хайрханы тахилга”, “Тэнгэрт айлтгал өргөх” зан үйлээр үргэлжилж, “Лусын тахилга”-аар өндөрлөсөн. Мөн арга хэмжээнд АНУ, Япон, Өмнөд Солонгос улсаас 20 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон байна. “Монголын мянга мянган бөө нэгэн тугийн дор нэгдэж, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө чин шударга нэгэн санаагаар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь түүхэн томоохон үйл явдал боллоо” хэмээн эрдэмтэн судлаачид, гадаадын зочид төлөөлөгчид мөн тэнд хуран цугласан олон түмэн дүгнэсэн билээ. 

Т.МАША

Бусад мэдээ

Feb 14, 2024 611

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/