Уншиж байна...

 

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зохиож буй “Дээлтэй Монгол-2019” наадам энэ жил 13 дахь удаагаа болж байна.


“Дээлтэй монгол” наадмын энэ жилийн шагналыг монгол бөөгийн хамтлагууд хүртсэн байна. Монгол бөөгийн зан үйлд бөө хүн хуягаа онгодын гэрээс огт гаргадаггүй, зөвхөн бөөлөх үедээ хуяг дуулгаа өмсдөг, хуягаа байнгын чөлөөтэй өмсдөг зэргээр ангилдаг. Хуягаа байнгын чөлөөтэй өмсдөг бөө нар “Дээлтэй монгол” наадмын үйл ажиллагаанд оролцож ийнхүү шагналыг нь хүртсэн байна. 
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястаны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр Улсын их баяр наадмын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг юм. 
Наадмыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ, Монгол түмний өв соёл, язгуур урлал, уламжлал, оюун санааны илэрхийлэгч Монгол дээл хувцсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Дээлтэй Монгол” наадам дэлхийд данстай, Монголын соёл урлагийн томоохон үйл ажиллагаа болон өргөжин дэлгэрэхийг ерөөсөн юм.

Бусад мэдээ

Feb 14, 2024 618

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/