Намрын налгар сайхан өдөр ирлээ. Өнгөрсөн жил дайрч өнгөрсөн Тункинскийн районы Кырен хотыг дайрч өнгөрөв. Цааш давхисаар Мондын хилийн харуул дээр ирж шалган нэвтрүүлэхийг өнгөрч Монд тосгоны араар өнгөрөв.
Бүрэнхаан уулын өргөлийн газарт ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч С.Элбэгдорж энд ирж их хайрханд тахилга өргөж байсан тухай буриадууд дурсан ярив. Арван гурван Алтайн нэгээхэн оргил Оросын талаас очдог замтай.
Тумелекын усан хүрхрээ бидний замд байдаг. Энд лус өвөрмөц хэлбэрээр оршдог. Лусдаа өргөлөө өгч цаашид аяны замаа үргэлжлүүллээ. Зааны толгой хэмээх өвөрмөц байгалийн үзэсгэлэнт хошууг тойрон аяны зам үргэлжлэнэ. Зам засаагүй бол ямар хүнд бартаатай үазар болохыг дотроо төсөөлөн бодож явлаа. Бас “Монголын нууц товчоо”-ны үйл явдлууд нүдэнд зураглан үзэндэнэ.
Ноён оргилд Жамухын гэр харагдана. Бурхан халдуны нэг оргил энд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ л газраас хоёр тийш их ус эх аван урсах бөлгөө. Ахын эхэнд очиж, билэгт сайхан газраас өргөлөө өргөн залбирлаа. Толгойд “Монголын нууц товчоо”-ны үйл явдал эргэлдэнэ. Яагаад ч салж өгдөггүй.
Эндээс цааш бид давааны уруу бууж эхлэв. Боксоны өргөлийн газар зогсож, өргөлөө өргөлөө. Уул ус, мод ургамал нь онгоноороо сайхан нутаг ажээ. Удалгүй Сорок тосгонд ирлээ.
Улаан нугын өргөлийн газарт олон машин зүгссон харагдана. Гол даган загас барьж яваа хүн хаяахан тааралдана.
Андрей, Аюна хоёр төрсөн нутагтаа соёлын төв байгуулж өгч байна. Хүний оюунд хийх өргөл бол хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Нутгийн зон олон нийтийг хамарсан лекц, ярилцлага, урлаг, соёлын олон араг хэмжээ зохион байгуулах материалаг суурийг байгуулж өгчээ. Энд үе үеийн олон багачууд өөрийн болон дэлхийн өвтэй танилцах болно. Соёлын төвийн барилгын явцтай танилцав. 
Гол даган сайжруулсан замаар явсаар Орлыкын өргөлийн газарт ирлээ. Цуудар голдуу уясан модод, өргөлийн төмөр “овоо” байрлуулсан байдаг.
Авто зам уулын хөндийрүү орж ирсэнээр Сенсины талын өргөлийн газарт ирлээ. Хан уул хажууд дүнхийж, бишрэн шүтэж өргөлөө өргөлөө. Монголын олон газраар аялсан надад монголынхоо нэг л гол хөндийгөөр аялж яваа мэт сэтгэлд бууна.
Буриад зон олны билэгдэл болсон Обтайн өргөлийн газарт ирлээ. Бүх шүтээнээ модоор хийсэн байх агаад гол шүтээнээ тойроод буриад язгуур бүрийг төлөөлөн сүлд босгосон байх агаад тэдний нэгэнд Монгол хэмээн багтаажээ. Эндээс би шүтлэгийн гол философыг олж харсан юм.
Цааш хөдлөн Цайллагын усан хүрхрээнд ирж бидний аялал цаад цэгтээ хүрчээ. Усан хүрхрээнд орох нь биеэ ариусгадаг учраас хүрхрээнд орох зориулалтай бөх бат төмрөөр зам, гишгүүр тавьжээ. Хүрхрээг тойрсон үзэсгэлэнт газруудад амралт, зоогийн ширээ зассан харагдана.
Энд буриадууд их ирж амарч, зугаалдаг газар бололтой. Зон олон байнга тасралтгүй ирдэг ажээ.
 

Бусад мэдээ

Nov 10, 2019 10

АМРАЛТ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/