Уншиж байна...
Орос улсад аялах сайхан. Гэхдээ бүх авсан сайхан энергээ Оросын хилийн шалган нэвтрүүлэхэд орхиод гардаг. Хилийн зүн явж байхдаа сэтгэл санаа хачин болоод явчихна. Дэлхийн олон орноор аялсан надад Оросын хил таагүй сэтгэгдэл үлдээдэг. Энэ удаа бас л урт хугацааны цаг үрж байж хил хэвтэрсэн. Таалагдаад байхаар нь жижиг машины чиргүүл авчихсан нь өөртөө дарамт учруулав. Ийм бэрхшээлтэй бусад монголчууддаа учруулахгүйн тул анхааруулах зорилгоор бичиж байна. Бүх байдлыг судалж Оросын нутагт олон бичиг баримт бүрдүүлсэн боловч бас л болсонгүй. Оройн 18.30-д хил дээр ирсэн тул 20.00 цагт ээлж солилцох мөчид улсын хил рүү оров. Монголоос ачаа тээврийн бичиг авч байж хилээр нэвтэрдэг учиртай тул шалганаас буцав. Баримтаа бүрдүүлээд эргэж хилээр орсон боловч чиргүүлийг зөвхөн өдрийн ажлын цагаар хил нэвтрүүлдэг тул хилийн шалганаас буцаж гарлаа. Хоёр оролдлого бүтэлгүйтэж, тэгээд зочид буудал олдохгүй тул машиндаа хоносон юм. Өглөө 8.00 хилийн шалганаар орж, нийт хил дээр хорин нэгэн цаг болж байж монголын нутагт хөл тавьж билээ. Оросод байхдаа хүн санаандаа нийцсэн зүйлийг худалдан авахдаа хил, гаалийг бодож, сэтэхүйгээ зовоох хэрэгтэй. Улсын хил учраас хяналт шалгалт хатуу байх нь аргагүй. Гэхдээ Оросын хил дээрх хүнд суртал, хүмүүсийн хойрго ажиллагаа, орос орноор аялсан сайхан дурсамж, амарсан бие сэтгэл тэр бүхнийг “хаяад” гарахад хүрдэг. Монголчууд бид Оросын хил дээр олон цагаар зогсож байхдаа хятадын хилийн хяналт шалгалттай бүхнийг харьцуулж бодоход хүрдэг. Бас дэлхийн олон газарт чөлөөтэй зорчдог бидний эрх чөлөө олон зүйлийг харьцуулан бодож бухимдахад хүрдэг нь аргагүй. Бид бас эрх чөлөөгөө хэтрүүлж хэрэглэх гээд байдаг хүмүүс юм. Энд хар тамхинаас авахуулаад олон зүйл бусдыг болгоомжлоход хүргэж байгаа. Нөгөө талдаа Монголчууд бид хэтэрхий эрх чөлөөтэй ард түмэн шүү.

Бусад мэдээ

Mar 30, 2024 87

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/