Халх голын нутгаар хилийн отряд, заставуудаар ажиллаж байхдаа хилийн багана дээр өглөөний наран угтахдаа зохиосон хэдэн мөр шүлэг яваандаа дуу болон мэндэлсэн түүхтэй. Тэр газар нутаг бол Бурхантын застав билээ. Манай хамтлаг Бурхантын застав, Халх гол суманд очиход хилийн отрядын удирдлага угтан авсан билээ. 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы 500 морьтон цэрэг Номун хан хэмээх газраар Монголын хилийг зөрчин орж ирснээр Халх голын зарлаагүй дайн эхэлсэн юм. Монгол-Зөвлөлтийн олон цэрэг эрс Халх гол орчмын газрын хөрсөн доор нойрсож байдаг. Тэдгээр олон мянган эрэлхэг дайчдад зориулсан 31 хөшөө дурсгал Халх голын орчимд сүндэрлэн байдаг билээ. Халх гол сумын төвд Ялалтын музей байдаг бөгөөд 1984 онд байгуулагджээ. 1 дүгээр давхарт нь Халх голын түүхийн танхим, 100 хүний багтаамжтай кино танхим, 2 дугаар давхарт нь дайны үеийн байдлыг харуулсан фото болон зэр зэвсэг гэх мэт 1000 гаруй үзмэр бүхий танхим, 3 дугаар давхарт нь дайны баатруудад зориулсан хүндэтгэлтийн танхим байдаг. Дайчдын хөшөө: Халхгол сумын нутагт Баянцагааны нурууны урд үзүүрт, Хамар даваанаас хойш 10 километрт байдаг. Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж амь насаа алдсан Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулж 1954 онд байгуулсан. Гол хөшөөнд 110 хүний нэрийг сийлж, буу сэлэм хоёрыг зөрүүлж байрлуулсан сүрлэг хөшөө юм. Ялалтын хөшөө: 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд Халх голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгожээ. Хөшөөг 54 метр урт, 33 метр өргөн дан аранжин зэсээр урлан хийжээ. Илдэн хөшөө: Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулан 1969 оны 6 дугаар сард Халх голын Ялалт багийн төвд босгожээ. Хөшөөн дээр “Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадарсан ялалтын сүлд” гэж бичсэн байдаг. Ханан хөшөө: Баян цагааны нуруунд байдаг бөгөөд 1969 оны 8 дугаар сард босгожээ. Монгол гэрийн хананы хэлбэртэйгээр босгосон тус хөшөө байгаа газраасаа дотогш Японы түрэмгийлэгчдийг алхуулалгүй бут цохисон гэдэг Ерэн баатарын хөшөө: Баянцагааны нуруунд байх Ерэн баатарын хөшөөг Монголд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгожээ. Халхын голын ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгожээ. М.П.Яковлевийн хөшөө: Баянцагааны нуруунд М.П.Яковлевийн танкны хөшөө бий.. Тулалдаанд орж амь үрэгдсэн тэр газарт БТ-7 загварын танкаар сүрлэг хөшөө байгуулж, хашаанаас 10 метрийн зайд хос багана босгон танкийн 11 дүгээр бригадын амь үрэгдсэн 72 дайчдын дурсгалыг мөнхжүүлжээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/