Монгол бөөгийн цолыг энэ удаа Монгол туургатангуудын хэмжээнд олголоо. Монгол бөөгийн цол монгол туургатны хэмжээнд нэг нэгнээ хүндэтгэн өргөмжлөх нэр хүнд болж байна.  Монгол бөөгийн цол бол улаач хүний эрхэмлэн дээдлэх алдар, нэр төр юм. Тэр болгон хүний хүртээд байдаггүй  бөөгийн алдарын эрхэм оргил цол бол Монгол бөөгийн их зайран \удган\ цол байдаг. Ийм өндөр нэр хүндийг Монгол бөөгийн Их зайран цолоор Балжинням Хүүжээ гуйа 90 насандаа хүртлээ. Тэр нүдэндээ нулимас цийлэгнүүлэн “би үүнийг хүлээж байсан” гэсэн юм. Бүх амьдралаа түмэн олондоо зориулсан түүнд цол, шагналыг өөр хаанаас өгөх билээ. Цол, шагнал хоёр эзнээ олсон байлаа. Мөнх тэнгэр түүнд эрхэм хүндэт цолоо хайрлаж байсан биз, түүнийг түшээгээс аар хүн мэддэггүй. Хөвсгөлийн алдарт зайрангууд Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цол Төмжий, Батбаяр нар авлаа. Тэдэнтэй хамт Монгол бөөгийн Тэргүүн дээд удган цолоор Б.Нанжаа, Я.Мөнгөнсувд нар энэ эрхэм цолыг хүртлээ. Энэ цолыг хүртсэн нь бидний дараа үе гарч ирж байгааг тунхаглалаа. Цолын хүртэх нэг хэрэг түүнийг “агуулж”, дааж явна гэдэг маш их хариуцлага, түүнийг цаг хугацаа харуулна. Одоо цагийн улаач нар Монгол бөөгийн цолоо хүлээж авсан. Хойч үе маань бэлтгэгдэж байгаад МБНЭ-ийн удирдлага маш их баяртай байгаа. Улаачийн тэнгэр нэг, тиймээс зорилгоо огоорон тал, тал тийшээгээ “үсчиж” яваа улаач нар жинхэнэ л уламжлалт бөө л юм бол нэгдэх нь цаг удахгүй юм. Энэ удаа Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Б.Нарангэрэл, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор А.Оюунтуул, Б.Цэвэлмээ, Монгол бөөгийн зайран цолоор Х.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэ-Очир, Ганбаатар, Монгол бөөгийн удган цолоор Маахүү, Лхагва, Сайнцэцэг, Маам, Х. Эрдэнэцэцэг, Цэндсүрэн нар, Монгол туургатан улаач нараас Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Галсанов Юрий Субанович- ОХУ-ын Буриадын, Комушку Виктор Николаевич-ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор Сарыг-оол Сары Каадыр-ооловна-ОХУ-ын Тувагийн, Дэвий Долана Каадыр-ооловна- ОХУ-ын Тувагийн, Ондар Татьяна Шаннаевна-ОХУ-ын Тувагийн, Нарангуа-БНХАУ-ын Өвөрмонголын улаач, Монгол бөөгийн зайран цолоор Дүгэр Каадар Оолович- ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн удган цолоор Туяна Бимбаявна Иосифавно- ОХУ-ын Буриадын нар МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ХҮРТЛЭЭ. Бид улам бүр олуулаа болж байгаад баяртай байна. Энэ бол Монгол бөөгийн бодлогын ялалт, хамтын зүтгэлийн үр шим юм.
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/