Уншиж байна...
Сант Марал сан болон Азийн сангийн зүгээс 2019 оны “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Дээрх хоёр байгууллага нь энэхүү судалгааг 2006 оноос хойш 14 дэх жилдээ явуулж байгаа юм. Энэ жилийн судалгаа нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжсэн аж.
Азийн Сангийн Суурин Төлөөлөгч Марк Кэйниг энэ талаар “Бид олон нийтийн авлигын талаарх ойлголт төсөөллийг судлах судалгаанд хамрагдагчдыг санамсаргүй байдлаар сонгон оролцуулдаг. 2019 оны судалгааны зарим үр дүнгээс дурдахад, оролцогчдын 93.6 хувь “авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэж хариулжээ. Энэ нь 2018 оны ижил судалгаатай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Гэсэн ч энэ тоо бодит байдал дээр авлигын асуудал манай улсад илт нэмэгдэж байгааг илэрхийлэх боломжгүй бөгөөд зөвхөн олон нийт авлигын асуудалд хэрхэн хандаж байгаа тухай мэдрэмжийг харуулна. Тэгвэл нөгөө талдаа өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан өрхийн төвшний жижиг авлигын тохиолдол буурах хандлага үргэлжилсээр байна. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд авлига, хээл хахуул өгсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа иргэдийн тоо 3.3 хувиар буурсан байгаа. Сүүлийн жилүүдэд Улс төрийн намууд авлигын асуудалд хамгийн их холбогдох болсон гэсэн судалгаа гарсан. Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгааг харуулсан. Гэвч улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд судалгаанд хамрагдагчдын 88 хувь нь “улстөрчид уг асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна’ гэж хариулсан.
Сант Маргад Сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати “Монголын нийгэмд төдийгүй дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Бид авлигын талаарх судалгаануудад тусгагдсан олон жилийн мэдээллээс ажиглагдаж буй чиг хандлагууд дээр тулгуурлан тайланд нэмэлт дүн шинжилгээ хийж, өөрсдийн санал дүгнэлтээ өгсөн бөгөөд санаа зовоож буй чиг хандлагыг өөрчлөхөд шаардлагатай зүйлүүдийн талаарх өөрсдийн саналыг санал болгож байна. Монголчууд авлигад илүү их бухимдаж, эдгээр хор хөнөөлтэй үйлдлүүдийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл. Гэсэн ч энэ жилийн судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын төвшин дахин шинэ дээд төвшинд хүрсэн дүн гарсан. Мөн цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тал дээр илүү сайн оролцож олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх хэрэгтэй байгаа юм” гэлээ.    
Сэтгүүлч Э.Мөнхзаяа
 

Бусад мэдээ

Feb 14, 2024 502

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/