Уншиж байна...

Энэ удаагийн аялал онцгой байлаа. МБНЭ-ийг байгуулагдахаас эхлэн зүтгэж яваа хоёр дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нар хамтдаа явсан юм. Тэдэнтэй хамт өргөн бүрэлдэхүүн явсан билээ. Монгол бөөгийн их удган Юра, Агий гуйа багт багтсан байсан. Д.Энхжаргал удганыг дагаж түүний шавь нар гарсан байлаа. Цэлмэн тэнгэр, зуны ногоон өнгө, замын хажуугаар өнгөрөх уул, ус байгалийн сайханыг гайхуулна. Очих замаа Лүн, Баяннуур, ... чиглэлд сонгосон байсан. Тэгээд Булган аймгийн нутагт байрлах Цогт хун тайжийн ордоны балгасаар дайрч өнгөрсөн юм.
Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягийг илэрхийлдэг. XVII зууны үед барилга байгууламжийг өргөтгөсөнийг Цогт хунтайжтай холбож үздэг.
Замд наадамдаа бэлтгэж сунгаа хийж байгаа морины уралдаантай таарсан. Их уул сумын урдахь хөвдөг гүүрээр гарсан. Тэгээд удалгүй Тосонцэнгэл сумын дундуур гарч Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод орж ирсэн билээ.

DSC_9224
DSC_9224
DSC_9230
DSC_9230
DSC_9238
DSC_9238
DSC_9241
DSC_9241
DSC_9266
DSC_9266
DSC_9269
DSC_9269
DSC_9271
DSC_9271
DSC_9274
DSC_9274
DSC_9287
DSC_9287
DSC_9310
DSC_9310
DSC_9314
DSC_9314
DSC_9318
DSC_9318
DSC_9326
DSC_9326
DSC_9328
DSC_9328
DSC_9330
DSC_9330
DSC_9334
DSC_9334
Previous Next Play Pause
DSC_9224 DSC_9230 DSC_9238 DSC_9241 DSC_9266 DSC_9269 DSC_9271 DSC_9274 DSC_9287 DSC_9310 DSC_9314 DSC_9318 DSC_9326 DSC_9328 DSC_9330 DSC_9334

Бусад мэдээ

Feb 14, 2024 531

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/