22 цагийн өмнө
Хуваалцах Жиргэх

Ирэх Даваа гарагт сансар огторгуйд болох чухал үйл явдал орон орны астрономичдын анхаарлын төвд байна.
400 орчим жилийн дараа нарны аймгийн хамгийн том хоёр гараг болох Бархасбадь, Санчир хоёр дэлхийтэй нэг шугаманд зэрэгцэх гэж байна.
“Их давхцал” гэж нэрлэж байгаа энэ үзэгдлийг дэлхийн ихэнх хэсгээс хүмүүс нүдээрээ шууд ажиглах боломжтой ажээ.


Хуучин цагт тэнгэрт ийм үзэгдэл ажиглагдахад дэлхийд ямар нэг том үйл явдал, тухайлбал Есүс мэндлэх, аль нэг соёл иргэншил сүйрэх, их түймэр, үер зэрэг зүйл тохиолдоно гэж үздэг байв.
Даваа гарагийн орой нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнөд хэсэгт гарагуудын давхцал ажиглагдах юм байна. Энэ үед тэнгэрт хурц гэрэлтэй нэг том од бий болсон мэт харагдах гэнэ.
Экваторын шугамд ойртох тусам энэ үзэгдэл тэнгэрийн хаяанаас дээш өндөрт ажиглагдах бол хойшлох тусам тэнгэрийн хаяанд ойрхон ажиглагдана.
Хамгийн сүүлд 1623 онд Бархасбадь, Санчир гарагууд дэлхийгээс давхцаж харагдаж байжээ. Дараагийн ийм үзэгдэл 2080 онд тохиох гэнэ.
Энэ удаагийн ”Их давхцал” дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өдөр уртасаж, шөнө богиносож эхлэх өдөртэй давхцаж байна.
Хэрвээ телескоп ашиглавал Бархасбадь, Санчир гарагуудын дагуулуудыг харах боломжой юм.
Энэхүү үзэгдлийг нүдээр харах боломжгүй хүмүүст зориулж зарим судалгааны байгууллагууд интернэтээр шууд дамжуулахаар болжээ.

Бусад мэдээ

Feb 05, 2021 113

Чойжин буух

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/