МБНЭ байгуулагдаад удаагүй байлаа. Дөнгөж байгуулагдсан энэ байгууллагын Гуравдугаар бага хуралдааны өмнөх өдөр МБНЭ-ийн Дээд цэцэд нэгэн захидал ирсэн бөгөөд тэр нь МБНЭ-ээс гарах болсон тухай өргөдөл байв. Тэр өргөдлийн төгсгөлд МБНЭ-ээс гарах болсон эрхэм өөрийн алдар цол, гавьяа шагналаа бичсэн нь бичгийн цаасны нэг нүүрэнд багтсангүй. Үүгээрээ Монголын нэртэй цуутай нэгэн МБНЭ-ийг орхин гарч, түүний араас бөөгийн олон нөхөд даган гарч одно гэж бодож сэдсэн бололтой. Түүнийг өөрийнх нь нэрлэдгээр “Сүнс” Одгэрэл гэнэ.
МБНЭ-ийн Гуравдугаар бага хуралдайны эхэнд дөрвөн нөхөд сүр бараатай мэдэгдэл хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийг “элдэв”-ээр гүтаан доромжилж, бас гүтгэж, хуралдаанд ирсэн олны сэтгэлийг “үймүүлж” аваад хурлаас гарч одов. Тэдний араас хэн ч дагасангүй. Учир нь олон түмэн эв нэгдэл юу юунаас ч илүү чухал байгааг ойлгож байсан учраас МБНЭ-ийнхээ төлөө улам нягтарч нэгдэж “үлдсэн” билээ.


Өөрсдийг нь хуралдаанд ирсэн олон түмэн дагаж, энэхүү хуралдаан “бужигнаан” болно гэж санааширсан тэдэнд МБНЭ-ийн хуралдаан төлөвлөснөөрөө үргэлжилсэнд МБНЭ-ээс гарагсадад том цохилт болсон бололтой.
Хуралдаан үргэлжилж байх тэр агшинд МБНЭ-ийн эгнээнээс гарагсад зүгээр байсангүй. Уур бухимдалаа гадаа байрлуулсан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн машинд гаргав.
Харин Замын цагдаад өгсөн мэдүүлгээр “Сүнс” Одгэрэл гэгч нь хорьдугаар зуунд автомашин гэгчийг огт мэддэгүй нэгэн байсан бөгөөд Зайран Олдохын “ниссан” жип машинд жолооны хүрдний ард сууж, санамсаргүй нэг кноп дарсан нь машин өөрөө асч, тэгээд урагш ухасхийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн машиныг сонгож мөргөж орхисон ажээ. Гоё мэдүүлэг, бас “үлгэр” байгаа биз. Гэгээн цагаан өдөр машин асаж очоод зогсоол дээр тавьсан автомашиныг мөргөчихсэн үйлдлийг олон хүн хараад өнгөрөв.
Дуудлагаар ирсэн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн “нөхөр” нь “Сүнс” Одгэрэлийн танил байж таарав. Шалгалт хийсэн болоод үйл явдлыг “таг” дарж орхисон байна. Тэгээд “Сүнс” Одгэрэлийн машинд уураа гаргасан хэрэг замхарав.
Автомашин даатгалын компани ирж үзээд баримтжуулж, даатгалаас хохиролыг барагдуулж, асуудлыг шийдэх гэсэн боловч бусдын машинаар энэ үйлдлийг хийсэн болохоор даатгалын байгууллагад хамаагүй болоод явчихав. Харин иргэн Ж-д албан ёсны байгууллагуудын үнэлгээгээр нэг сая найман зуун мянган төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ үйл явдал 2012 онд болсон юм. Түүнээс хойш 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд явуулж байсан мессежээс сонирхуулая.
Бас түүний хохиролыг барагдуулахаар өгсөн гарын үсэг бүхий баримтыг уншья.
Иргэн миний хувьд хэлсэндээ хүрээд хохиролыг барагдуулчихна гэж бодсоор өдий хүрсэн юм. Хүний хохиролыг барагдуулалгүй гурван жилийн нүүр үзэж байна. Тэгээд Энэхүү жижиг хэргийг Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газарт өгөхөөр заналхийлж намайг дарамталсан бичгийг унш даа.
Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар гэдэг хэн нэг зальтай этгээдийн “хүүхэд” айлгадаг хадны мангаа биш, ийм зүйлд цагаа зарцуулдаг газар ч биш билээ.
Хүнд тэвчээр гэж бий. Түүнд хязгаар бий. Тэгээд үнэнийг нь илчилж тавихгүй бол өмнө амьдарч ирсэн арга барилаар бусдыг дарамтлаад түүнийгээ болж байна гэж яваа “Сүнс” Одгэрэлийн үнэн нүүр ийм байна.
Монгол Улс

195371234_2255248157944958_895924896031591429_n
195371234_2255248157944958_895924896031591429_n
192957939_2255248107944963_3480687797220813913_n
192957939_2255248107944963_3480687797220813913_n
194488791_2255248094611631_8363875637992810006_n
194488791_2255248094611631_8363875637992810006_n
Previous Next Play Pause
195371234_2255248157944958_895924896031591429_n 192957939_2255248107944963_3480687797220813913_n 194488791_2255248094611631_8363875637992810006_n

ын сүнс судлалын талаар их ажил хийж Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монголын ард түмний гавьяат, Монголын ард түмний баатар, Сүнс судлалын доктор, профессор, академич, Монгол төрийн зайран хэмээх нэр хүндтэй шагналуудтай “Сүнс” Одгэрэл таныг төрд 30 жил зүтгэсэн жирийн иргэнийг дарамталж бус уурандаа учруулсан хохиролоо зөв сэтгэлээр барагдуулахыг хүсч байна.
Түүний хоолонд уриад хүнийг дарамталсан ярилцлагын дуу хойлоо мартагдаагүй, байж л байна. Бүх зүйл баримттай. Энэ тухай эчнээ бичих болно. Эцэст нь хэлэхэд эд хөрөнгөнд нь халдаж бус, эрүүл ухаанаа уралдуулж, Мөнх тэнгэрийнхээ төлөө ажиллая.
Д.Жаргалсайхан

 

Бусад мэдээ

Jun 27, 2021 73

ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ.

Jun 24, 2021 118

ЗӨН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/