Уншиж байна...

МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүссэн байгуулагаад удаагүй нас залуу билээ. Бид өмнө нь залуучуудын байгууллагын үйл ажиллагааны тухай та бүхэнд мэдээлж байсан. Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд маань нэгдээд хийсэн тодорхой ажлуудаа танилцуулж байна.
МБНЭ-ийн Дээд Цэцийн Залуучуудын Зөвлөлөөс “Тэнгэрлэг залуус” аяныг үргэлжлүүлэн зохион байгууллаа.
“Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд эхний арав хоногт зохион байгуулж энэ хүрээнд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараасан билээ.

Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн гэнэтийн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
“Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд сарын дунд болон сүүлийн арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн Залуучуудын байгууллагын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан, Чингэлтэй дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
“Тэнэгрлэг залуус-1,2” аянд МБНЭ-ийн Дээд цэцийн залуучуудын Зөвлөлийн гишүүд Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалмаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нар бусдаасаа илүү идэвхи санаачлагатай ажиллаж байна. Монгол бөөгийн байгууллагыг ирээдүйд авч явах залуучууд өсөн бойжиж, үйл ажиллагаанд идэвтэй оролцож, суралцаж байгаад МБНЭ-ийн хамт олон, Дээд цэцийн гишүүд баяртай байна.
Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
Б.Банзрагч

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/