Уншиж байна...

Өглөө эрт боссон бид Бөхмөрөнгийн давааг өгслөө. Чухамхүү энэ л давааны овоон дээрээс алсын бараа харж, Үүрэг нуурыг дээрээс харах билээ. Тэнгэр цэлмэг, алсын бараа харах зорилгоо биелүүллээ. Даваанаас уруудсаар Үүрэг нуурын эрэг дээр ирлээ.


Дэлхийд дотроо үл мэдэгдэх амьтан мангастай нуур 20 гариу байдаг гэсэн. Түүний нэгэнд тооцогдох болсон Үүрэг нуурт ирлээ. Шотландийн "Лох Нессо" нуурын мангасыг үзэж харахаар дэлхийн сая сая жуулчид тийшээ цувдаг Харамсалтай нь өнгөрсөн жаран жил тийшээ хөлхсөн жуулчид нэг ч удаа олж харсангүй ажээ. Харин Монголын Үүрэг нуурын эрэгт том амьтны мөр байгааг Оросууд олж үзээд хэвлэлд нийтэлсэн. Харин Монголчууд хэдэн жилийн өмнөөс өөрсдөө судалж дүрс зургийг нь буулгаж амжжээ. Монголын крийпт зоологич Содномдорж гэдэг залуу усны дрон, агаарын дрон, усны гүнд байгаа зүйл мэдрэх төхөөрөмж ашиглан судалж эхэлжээ 250 орчим зайнаас 6 метр орчим урттай хөдөлгөөнт биеийн фото видео зураг авч амжжээ. Нутгийн оршин суугчид хэд хэдэн удаа харсан гэнэ. Нуурын эргээх аялагчид олон байлаа.
Зам алсдаа өгссөөр түүхт Улаан давааны овоон дээр очлоо. Алдарт Улаан даваан дээрээс тэртээд Увс нуур цайран харагдах нь үзэсгэлэнтэй. Давааны цаад уруу буюу Улаангом талдаа огцом билээ. Удалгүй аймгуудад анхлан хигдсэн бүтээн байгуулалт болох Хандгайтын хилийн боомт орох засмал зам руу оров. Одоо нийслэл хүртэл дан засмал замаар давхих болно.
Ковидын дэглэмтэй Улаангом хот угтлаа. Бусадтай адил дэглэт үйлчилж байсан ч хүнсний захууд нээлттэй байсан нь аяны зорчигчдод, бас нутгын иргэдэд бараа солилцоонд ач холбогдолтлй байлаа. Хотод бид хүнсний хангалтаа хийчихээд шууд л Увс нуурыг зорилоо.
Увс нуурын эрэг хүн машинаар дүүрэн байлаа. Амрагчид, аялагчдад зориулж нуурын эргийг тохижуулах ажил эхэлж, үйлчилгээ, халуун ус, цэвэрхэн 00-оор үйлчилдэг болжээ. Бид энд нэг өдөр таатай сайхан амарсан. Усанд шумбаж, нуурын усны долгионыг харах таатай байлаа.
Увс нуурыг Тува хэлээр Успа-Холь гэдэг. Далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр, 84 км урт, 79 км өргөн нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Увс нуур нь Евроазийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн нутгийг хамрах сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм.
2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.
Увс нуураас хөдлөөд удалгүй Хяргас нуурт ирсэн. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.
Аялагчид олон байлаа. Нуурын эргийг даган цөөнгүй цаг давхисаар Завхан аймгийн Сонгино сумын нутагт орлоо. Муу бензиний гор гарч машины шатахууны нассос эвдэрч бэлэн сэлбэг авч явсаных түүнийгээ солихоор Сонгино сумын харалдаа амрахаар зогслоо. Ойрын 5 жилд гурван удаа бензин аваад энэ л цэгт нассос эвдэрч солидог юм. Машины гурван удаагийн нассосын зардалд 3,6 сая төгрөг зарцуулж байгаа юм. Бодвол надтай адил муу шатахуунаас болж хохирч байгаа аялагчид цөөнгүй байх аа.

20210718_131319
20210718_131319
20210718_141140
20210718_141140
20210718_141322
20210718_141322
20210719_091437
20210719_091437
20210719_094421
20210719_094421
20210719_155939
20210719_155939
20210719_175958
20210719_175958
1
1
2
2
3
3
4
4
5
5
20210717_184957
20210717_184957
20210717_194255
20210717_194255
20210718_111441
20210718_111441
20210718_113132
20210718_113132
20210718_130018
20210718_130018
20210718_130243
20210718_130243
Previous Next Play Pause
20210718_131319 20210718_141140 20210718_141322 20210719_091437 20210719_094421 20210719_155939 20210719_175958 1 2 3 4 5 20210717_184957 20210717_194255 20210718_111441 20210718_113132 20210718_130018 20210718_130243

Бусад мэдээ

Mar 30, 2024 109

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/