Уншиж байна...
БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав. Цэрэггүй чөлөөт бүс Панмүнжомыг үзэв Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид зочилж, хоёр солонгосын хооронд гал зогсоох найрамдлын гэрээ байгуулсан дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна. БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас онцгой анхаарал татаж байгаа юм. Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын төлөөлөгчид хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан. Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид дурсгалын зураг авахуулсан билээ. Энэ ажиллагааг баримтад киногоор үзүүлэх болно. Монгол хатаны бунхандаа бөөлөв. Энэ өдөр онцгой өдөр байлаа. БНАСАУ-д Монголын түүхтэй холбоотой нэгэн газар байдгийг монголчууд сайн мэднэ. Энэ бол Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Корей улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунхан юм. Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид гурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатаны бунханд бөөлж, залбирал хийлээ. Өмнөх бөөлөлтөд монголын дархад, ойрад, дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийг Тува, халх, дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ. Монгол хатаны бунхан болон эргэн тойрон орших уул, ус, Асар хайрхандаа монгол сүүний дээжээ өргөж, монголоос зориулж авчирсан цагаан идээ, ааруулаар тавгаа засж, аргал, арцаа уугуулав. Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ. Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхеньян хотод буцаж ирлээ. Бөөлж, залбирсаны дараа шөнөжин, маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатаны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно.
20180413_103214_001
20180413_103214_001
20180413_103247
20180413_103247
20180413_111633 - Copy
20180413_111633 - Copy
20180413_112231
20180413_112231
20180413_115753
20180413_115753
20180413_115832
20180413_115832
20180413_120702
20180413_120702
20180413_121447
20180413_121447
20180413_141653
20180413_141653
20180413_150403
20180413_150403
20180413_152848
20180413_152848
20180413_071538
20180413_071538
20180413_093402_001
20180413_093402_001
20180413_095329
20180413_095329
20180413_095732
20180413_095732
20180413_100454
20180413_100454
20180413_101147
20180413_101147
20180413_102103
20180413_102103
20180413_102510
20180413_102510
Previous Next Play Pause
20180413_103214_001 20180413_103247 20180413_111633 - Copy 20180413_112231 20180413_115753 20180413_115832 20180413_120702 20180413_121447 20180413_141653 20180413_150403 20180413_152848 20180413_071538 20180413_093402_001 20180413_095329 20180413_095732 20180413_100454 20180413_101147 20180413_102103 20180413_102510

Бусад мэдээ

Feb 14, 2024 503

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/